Ардчилсан намын дүрэмд “Ардчилсан нам сонгуульд олонх болоогүй тохиолдолд тухайн шатны намын дарга, дэд дарга нар, ХЭГ-ын даргыг огцорсонд тооцно. Түүнээс гадна тухайн үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга байсан намын гишүүн нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй” гэсэн заалт байна.
Үүний дагуу З.Энхболд, Л.Эрхэмбаяр нар албан тушаалаасаа огцорч, намын даргын сунгаанд оролцоогүй, цаашид Ерөнхийлөгчийн сунгаанд ч оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.
Гэтэл НИТХ-ын дарга асан, 2016 оны НИТХ-ын сонгуулийн штабын Ерөнхий менежер байсан Д.Баттулгад дүрмийн дээрх заалтыг зүгээр л нулимж, Нийслэлийн намын даргын сунгаанд өрсөлдөж байгаа. Сүхбаатар дүүргийн ИТХ-ын сонгуульд Д.Бадарсангаар удирдуулсан баг ялчихаад байхад Д.Баттулга ичгүүргүйгээр огцруулах хуйвалдааныг хийж, бэр Болормааг Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилуулсан. Үүнээс гадна Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу намын даргыг бүх гишүүдээс сонгох ёстой байтал намын хороог хуучин бүрэлдэхүүнээр хуралдуулж, намын даргын суудлаа бэрдээ өвлүүлж орхисон билээ. Казино Баттулгад Нийслэлийн Ардчилсан намыг өөрийнхөө гэр бүлийн нам болгочих туйлын хүсэл байгааг дараах баримтуудаас харж болох нь.
– Д.Баттулга жолоочийнхоо эхнэрийг СБД- ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ахлах ажилтнаар томилуулсан.
– Эхнэр Ариунтунгалагийг ЧД-ийн Үндэсний бодлогын хорооны эмэгтэйчүүдийн суудалд нэр дэвшүүлээд зогсолгүй эхнэрийн эгч Тайванхүүг Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ажилд авчээ. Энэ хоёр хүн Ардчилсан намд ямар ч хамааралгүй байсан. Д.Баттулга намд олон жил зүтгэсэн журмын нөхдөө ажилд авахын оронд гэр бүл төрөл төрөгсдөөрөө төрийн албыг дүүргэж эхлэсэн.
– Д.Баттулгын бэр Болормаа Засаг даргаар томилогдсон өдгөө хүргэн дүү Энхболдыгоо дүүргийн Тамгын газрын даргаар томилсон.
– Дүүргийн Тамгын газрын даргаар томилогдсон Энхболд эхнэрээ дүүргийн шагнал хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах тушаал гаргасан.
– Д.Баттулгын төрсөн дүү халзан Дашкагийн өмчлөлд байх “Би Эм Жи Эл” ХХК СБ дүүргийн тендерийн ажлыг ёс мэт авдаг. Энэ компани автомашины дугуй түгжих бизнесээр хөлжснийг саяхнаас тодорхой болгосон байгаа.
– Дүүргийн Засаг дарга Болормаа нь дүүргийн ахмадуудад Цагаан сараар тараах бэлгийг 2 дахин их үнээр нөхрийнхөө “Би Эм Жи Эл” ХХК-иар бэлтгүүлсэн. 6500 төгрөгөөр бэлтгэсэн бэлгийг 12000 төгрөгөөр авч улсыг олон арван сая төгрөгөөр хохироосон нь тогтоогдож, шалгагдаж байна.
- Болормаа нь сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан намын гишүүдийг үй олноор нь ажлаас хоморголон халж, ялагдсан МАН-ын гишүүнийг өөрийнхөөрөө орлогчоор томилсон нь намын жирийн гишүүдийн жигшлийг төрүүлж буй.
– Д.Баттулгатай ашиг сонирхол нэг зөвлөх Мөнхбаяр нь МоАХ болон Ардчилсан намын жирийн гишүүдээ ялгаварлан гадуурхаж харилцдаг, өөрийн хүү болон хүргэн хоёроо дүүргийн намын хороонд оруулж дуулгавартай кнопчид болгосон. Ардчилсан намын дотоод асуудлыг МАН-ын төлөөлөгчдөд байнга зөөж намынхаа гишүүдийн эсрэг ажилладаг.
Дээрх баримтуудаас ажихад Д.Баттулга намынхаа Үндсэн дүрмийг тоодоггүй, намдаа бус гэр бүлдээ болон МАН-д үйлчилдэг нэгэн болох нь тодорхой байна. Ийм хүн Нийслэлийн намын даргад өрсөлдөх ёс суртхууны эрх байна уу?
Түүнтэй өрсөлдөж байгаа Ш.Түвдэндорж бол эсрэгээрээ 2012 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга байхдаа намаа анх удаа НИТХ-д олонхи болгосон ч намын эрх ашгийн төлөө Э.Бат-Үүлийг Засаг даргаар томилохыг дэмжиж албан тушаалаа хүлээлгэн өгсөн байдаг. Тэрээр намын Үндсэн дүрмийг боловсруулах ажлын хэсгийг удаа дараа ахлаж, шинэ хуучин аль аль дүрмийг боловсруулалцсан бөгөөд дүрмээ ягштал баримтлан ажилладаг, намын гишүүддээ ээлтэй байдлаараа талархал хүлээсэн улс төрч юм. Ш.Түвдэндорж нам дахь талцал туйлшралыг намжаан, эв нэгдлийг бэхжүүлэхээс гадна хувийн эрх ашгийг урьтал болгохгүй ажиллах сайн талтай хэмээн гишүүд нь үзэж идэвхтэй дэмжиж байгаа аж.
Холбоотой мэдээ
-
zochin (March 30, 2017 10:20:04 am )
Tuvdendorjiin ah Tomorbaatar niisleliin gazriin albanii dargaar ajilladag,shuu dee
-
zochin (March 30, 2017 10:21:35 am )
Battulgiin nuuts amrag suhbaatar duuregt ajilladag
2 Comments