antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2017 2 comments

Дээрэм хийдэг бүлэг этгээдүүдийг шалгаж байна

нийтлэсэн Admin

Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид иргэдийн эд зүйл дээрэмддэг бүлэг этгээдийг баривчлан шалгаж байна.Уг этгээдүүд нь 2016 оны зургаадугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн 1, 3, 4, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээр шөнийн цагаар ганц нэгээрээ яваа эмэгтэй хүмүүс болон согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг араас нь боож, зодон эд зүйлсийг нь дээрэмддэг байжээ.Сэжигтнүүд нь 2000 онд төрсөн, ерөнхий боловсролын сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчид бөгөөд 13 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлсийг дээрэмдсэн нь шалгалтын явцад тогтоогдоод байгаа аж.Сэжигтнүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.  Ерөнхий Боловсролыг Сургуулийн сурагчид хэрэгт холбогдож буй нь эцэг эхийн анхаарал халам дутагдалтай байгаатай холбоотой юм. Тиймээс орой үдэш гадуур явахдаа сонор сэрэмжтэй явах, өсвөр насны хүүхэддээ онцгойлон анхаарал хандуулахыг зөвлөж  байна.

ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Хонх (March 30, 2017 2:13:00 am )

    Бариад л байх юм ямар дуусдаггүй дээрэмчид вэ? Сайн гэсгээв

  • Хонх (March 30, 2017 2:13:23 am )

    Бариад л байх юм ямар дуусдаггүй дээрэмчид вэ? Сайн гэсгээ

antalya rent a car