antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2017 10 comments

Аавын хүү итгэл алдсангүй

нийтлэсэн Admin


Тайз дэлгэцийн олон дүрийг чадварлагаар бүтээж үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин гэвэл яах аргагүй Г.Золбоотыг хэлнэ. Тэрээр урлагт үнэнч хүчин зүтгэсэн хөдөлмөрөө төрөөр үнэлүүлж энгэрээ мялаалгаж ард түмний магнайг тэнийлгэсэн цаг саяхан. Тэгвэл шинэхэн гавъяат маань ээлжит нэгэн уран бүтээл болох “Зүрхний хилэн” УСК-нд ханцуй шамлан орсон сурагтай. Аавынхаа залгамж халааг түүчээлэхээр түүний царайлаг хүү З.Хангал ч мөн урлагийн замыг сонгож уран бүтээлийн их үйлсэд өөрийн гэсэн байр сууриа олохоор зэхэж буй гэнэ. Аавыгаа дагаж жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдсөн жаахан хүү байхдаа МУГЖ Б.Туяагийн зохиол “Өнгөт инээд” продакшны бүтээл “Зугтаарай” инээдмийн уран сайхны кинонд тоглож байсан тухай сонирхолтой түүхийг уншигч танд сонирхуулъя. Тухайн үедээ үзэгчдийг байлдан дагуулж байсан тус киноны найруулагчаар Г.Золбоот ажиллаж байсан бөгөөд хүүгийнхээ багын дүрийг дэлгэцэнд мөнхлөх завшааныг ашиглаад авсан нь энэ. Голын эргээс цүнх олдог хэсэг дээр ээжтэйгээ хамт гүйж явдаг хөөрхөн бор хүүг санаж байна уу? Тэр чинь одоогийн царайлаг залуу Хангал шүү дээ.

Мөн “Mamy Poko” хүүхдийн живхний реклам болох “Би аавдаа гомдсон” хэмээх богино хэмжээний кинонд тоглоод амжсан нь олон хүний хайрыг татсан. Аавын хар багаас нь бэлдсэн зүтгэл харин ч нэг талаар  болсонгүй урлагт эргэлт буцалтгүй хөл тавьсан түүний хүүг аав шигээ мундаг жүжигчин болноо гэж урлагийн томчууд урам хайрладаг гэнэ.

Эх сурвалж:Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (March 29, 2017 2:38:08 pm )

    Царай зүс сайтай хүний хүүхэд царайлаг л байхын кк

  • Говь (March 29, 2017 2:39:33 pm )

    Манай дундговь нутгийн сайхан жүжигчин шүү. Хасар жагаа золбоот 2 бие хаа зүс царай сайтай 2 уулаа дундговийнх гэхээр нэг юм хэлээд бнаа даа хахахааа

  • Кореа (March 29, 2017 2:41:16 pm )

    ДУНДГОВИЙН ХАЙДАВ ГУАЙ 90 ТЭЙ ГЭХЭД БИЕЭ САЙХАН АВЧ ЯВЖ БН. УРЛАГ ТАЛДАА Ч ИЛҮҮ НУТГИЙНХАН ЮМАА. ДААНЧ БӨХ БАЙДАГГҮЙ НУТАГ ДАА.

    • dorj (March 29, 2017 2:58:42 pm )

      böh hun teneg baidag uchir dundgovios töröögui yum.

      • Sain uu Dorjoo (March 30, 2017 4:18:36 pm )

        Haha, buruu bodoj bndaa

  • nomiko (March 29, 2017 3:09:10 pm )

    zolboot ah uneheer tsarailag bsan kk bi bas duralj bailaa gej huu ni arai guitsehgui yum bn

  • Anonymous (March 29, 2017 5:35:01 pm )

    Tiin xvv tsaraigaaraa aavigaa arai l gvitsexgvi bna zolboot zaluudaa saixan tsaraitai xoorxon zaluu bsan snvvv kkkk

  • зочин (March 29, 2017 10:49:52 pm )

    ДААНЧ ХӨГЖДӨГГҮЙ ГАЗАР. ХӨГЖҮҮЛДЭГГҮЙ ХҮМҮҮС ДЭЭ.

  • иргэн (March 30, 2017 11:47:48 am )

    Сайхан аав хүү 2-т ажлын амжилт хүсье.

  • бааска (March 31, 2017 10:33:54 am )

    Манай Дундговийн хүмүүс дандаа сайхан хүмүүс байдаг юм шүү

antalya rent a car