antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2017 14 comments

Монгол дууг омогшин дуулж буй Австрали залуу олны анхаарлыг татав

нийтлэсэн Admin

Монголчуудын дуулах авьяас билгийг нээж урлагт хайртай хэн бүхний мөрөөдлийг биелүүлэх зорилготой “Universe best songs” наадмыг  “UBS” телевизийн уран бүтээлчид  2009 оноос хойш ийнхүү ес дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ жилийн наадам шүүгчдийн бүрэлдэхүүнээ эрс шинэчилсэн нь урьд өмнө нь болж байгаагүй хамгийн сонирхол татам шийдэл байв. Мөн тус наадмыг чимж гадаад улсын иргэд оролцдог уламжлал тогтсон ч энэ жилийн Австрали улсын иргэн Lerangis Joseph олон хүний анхаарлыг татаж байгаа юм. Тэрээр манай улсад 4 жил амьдарч байгаа бөгөөд Монгол хэлийг эх хэл шигээ эзэмшиж чадсан нь бахархууштай. Нэгдүгээр шатандаа “Дөрвөн настай халиун”дууг шуранхайлан дуулсанаар шүүгчид хийгээд үзэгчдийг алмайруулж байсан бол хоёрдугаар шатандаа “Есөн эрдэнийн орон” хэмээх шилдэг уран бүтээлийг сонгон дуулж мөн л хүмүүсийн хүндэтгэлийг хүлээсэн юм. Үүгээрээ өөрийнхөө хөгжмийн мэдрэмж мэдлэгтэйг батлан харуулж Долгион шүүгчид ч магтуулаад авч харагдана лээ.

Эх сурвалж:Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • төгс (March 29, 2017 12:43:41 pm )

    сайн дуулж бналээ үнэхээр хөгжим дууны сонголт сайтай мэдрэмжтэй залуу байна лээ монголоос илүү л дуулчих шиг болсоншө өөр сайн дуу сонголт хийвэл түрүүлж ч болохоор байна

  • Зочин (March 29, 2017 1:07:57 pm )

    Мундаг байна.Амжилт хүсий.шүүгчдын дотор найраа орчихгүй бол түрүүлэх магдлал өндөр байна.

  • ззоиночин (March 29, 2017 1:42:16 pm )

    онц.

  • Anonymous (March 29, 2017 2:32:53 pm )

    МУНДАГ ЗАЛУУ БАЙНА

  • Иргэн (March 29, 2017 2:44:40 pm )

    Мундаг залуу юм аа баяр хүргэе

  • irgen (March 29, 2017 6:21:14 pm )

    medremj saitai, yneheer mongol hel surya gej setgeleesee yavaa hyn amarhan surchee, ih taaladlaa,,,gadnii iim zov hymyys mongold olon baival saihan sanagdaj baina

  • гал (March 29, 2017 6:41:58 pm )

    монгол үгийг гайхмаар тод хэлж байна.Амжилт хүсье

  • saraa (March 29, 2017 7:37:43 pm )

    yun Javkhlan <un Banzragch

  • mgl (March 29, 2017 10:14:40 pm )

    Uneheer goy duulsan. Gehdee Australi bish America zaluu shuu. Garchigaa solioroi, setguulchee!

  • Anonymous (March 30, 2017 10:10:17 am )

    Австрали улсын иргэн гэснээ Америк улсаас оролцогч гэчихчээ. Сэтгүүл зүйн мэдлэгтэй улс юм бичдэг баймаар юм даа.

  • zochin (March 30, 2017 12:05:15 pm )

    goe duuljee,mundag bainaa,eh heleeree duulj bgaa um shig chulootei saihan duulsan bn,amjilt husie!

  • Anonymous (March 30, 2017 3:38:07 pm )

    Энэ малгайгаа хойш харуулж өмссөн аймаар залуу хэн гэгч вэ?

  • Anonymous (April 05, 2017 7:44:11 pm )

    малгайг ингэж буруу харуулж өмсөөд шарилд хүрэх ёсыг хийдэг

  • зочинзочинзочинЗОЧИНзочинзочинзочинззочиночинзочинзочинзочинззочиночинззочиночинзочин (April 07, 2017 4:56:05 pm )

    яг үнэн юм бичсэн байна. Малг,айгаа хойшоо харуулж өмсөөд шүүгч хийгээд сууж байгаа залуу боловсролтой юм уу . Эрхэм шүүгч гуай шүүж байгаа хүмүүсээ, бас үзэгчдийг хүндэтгэж соелтой хувцасламаар юм. Нэг л эвгүй харагдаад байгаа юм.

antalya rent a car