antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2017 Comments are off

Өгүүлэхгүй өнжиж даанч эс тэсэлтэйн учирт…

нийтлэсэн Admin

Өвгөн насанд өдрийн гэгээтэй уралдаад толгойд орсон элдэв шидийн бодлоо уран зохиол болгоод л бичиж суувалбарав атал өр голоос зууралдаатай эх орноо гэж амьсгаа тоолонгоо санаашрах “сайхан” зовлонгоосоо болоодарай л дуугай дүмбийн сууж эс болом хэдэн санааг өчүүхэн зуур цухалзуулмаар санагдахуйд муу  минийхээ үе үецухалзуулсан үгийг хөсөр шаалгүй уншчихдаг эрхэм гэгээн уншигчид, ард түмэндээ аанай л бас өчүүхэн зуур нэгцухалзуулахаас аргагүйдээд өмнөө цагаан цаас тавилаа даа…

Эх сайхан нутагт маань цагийн урь үнэртэж, жилийн эзэн Тахианы гоогчоон чихэнд дуулдаад цээжин дотордулаахан л байна. Та нарт минь ч адилхан л байгаа байх даа, яамай даа!

Өгүүлэх нь:

Сүүлийн жилүүдийн цувиралд хөгшин залуугүй иргэн бүгдийн маань сэтгэхүйд Үндэсний ухамсар тун хүчтэйсэргэж, нийгмийн амьдралын салбар бүрд л “Дэлхийн түвшинд гарах”, “Дэлхийтэй өрсөлдөх” бодол ч, дорвитойяриа ч, бодит ажил үйлс ч газар авахуйцаар эрчимжиж байгаа нь нүд муудаж, чих хатуурч эхэлсэн над мэтэд чдуулдаж, харагдаж, амьдрах гэж хүсэх, тэмцэхийн нэг хэрэгцээ маань болж байгаа нь их л сайхан, урамтай байна.

Хүний амьдралын хугацаа бол товчхондоо, хариуцлагын хугацаа л юм. Захаас нь бодоход л, илч гэгээнд ньамьдарсан нарныхаа өмнө, хүчилтөрөгчөөр нь амьсгалж амьд явсан агаар, огторгуйнхаа өмнө, уураг шаргал сүүгнь хөхөж торнисон ижийнхээ өмнө, харамгүй ачинд нь амьдралын хатууг анзааргагүй тоглосоор морины нуруундассан аавынхаа өмнө, “А, Я” үсэг таниулахаас эхлээд ертөнцийн утга учрын ээдрээг таниулсан эрдэмт багшийнхааөмнө, цааш элдвийг тоочилгүй залгахад, хүний амьдралд орь ганц эх орон, ард түмнийхээ өмнө эр, эм хүйстмахбодийг маань эрдэнэт хүн болгон хөгжүүлсэн агуу ачийг бүрэн дүүрэн хариулах ёстой хариуцлагын хугацаа юм.

Чихэнд ул дол болсон энэ хуучин үгийг өнөө их л шинээр ойлгон сонсож, шинээр бодох, дэлхий дахинд юу болж, яаж хувирч өөрчлөгдөж байгааг бүгдийг нь андахгүй мэддэг болсон мэдлэг, ухаарлынхаа төв голд суурилуулааднэлээд нөрөөр ухан сэрвэлзүүлэх хэрэгтэй л байна даа.

Хариуцлага алив улс орны иргэн хүний олон үүргийн биелэлтийн бодит үр дүнгээр илэрхийлэгдэнэ.

Бид өнөөдөр “Үндсэн хууль”-даа оруулах зарим нэмэлт, баяжуулалтын тухай далайцтай ярьж эхэлж байна.

Одооны “Үндсэн’Хууль”-д иргэн бидний эдлэх эрх их олон, биелүүлэх ёстой үүрэг чамлалтай цөөхөн заагдсан. Зүйнь, үүрэг нь давамгай, эрх нь үүргэндээ захирагдангуй утга, харьцаатай байвал хүүхэд хөгшидгүй “жинхэнэ хүн” болж амьдралаа багцлахад маань тун сайн нөлөөтэй байх юм шүү дээ!

Өгүүлэх нь:

“Талцдаггүй, нэгдмэл Монгол” байх тухай тун зөв, ухаантай үг, сануулга чихэнд сонсогдох болж их баярлуулжбайнам.

Уудам тал хөндийгөөрөө хаагуур хаагуургүй тарсан цөөхөн өрхтэй, айл гэрүүд нь айл гэрүүдээсээ алс, завсархооронд нь оготно зурам, царцаа дэвхэргэнээс өөрөөр эзэнгүй хөдөөний сийрэг хүн амтай, нөгөө талд нь, нэгөрөөнийхөн нь нөгөө өрөөнийхнөө хэн болохыг ч мэддэггүй, гадаа үүдэндээ тааралдлаа ч зүс таньдаггүй, өөрийнхөө хаалганаас гаднахыг “гадны юм” гэж үзэхдээ тултал бие биеэсээ харьссан (бие биедээ харь хүнболсон) хачин хүмүүсийн бөөгнөрөлтэй монголчуудыг хооронд нь нэгтгэх бус харин ч жигтэй муухай үг хэлээрхэрэлдүүлдэг, талцуулдаг, гэрт нь ч, гудамжинд ч зодолдуулдаг улс төрийн намууд үзэл баримтлал, үйлажиллагаагаа эрс шинэчилж, монгол иргэдээ хооронд нь эелэлдүүлдэг, эв найраар нэгтгэдэг, бие биеэ халуунсэтгэлээр хайрласан, дээдэлсэн, бие биеэ хамгаалан тэмцэх үзэл санаагаар цул барилдсан амьдралтай хүмүүсбайлгах үүргэнд, юуны өмнө, бор шувууны сангасны төдий ч зөрчилгүй, маргаан мэтгэлцээнгүй эвлэлдэх цаг тулждээ.

Бид нэг маань нэгнийхээ толгой дээр байх гэж, нөгөө нь нөгөөгийнхөө хөл дор байхгүй гэж тэмцэлдэхээр амьдрахбус, бүгдээрээ нэг ижил аавын хүүхдүүд шиг санаа эвлэн нэгдээд улсаа дэлхийд тоолгох, бусдын адил хэмжээндүнэлүүлэхийн төлөө тэмцэж амьдрах хэрэгтэй байгаа шүү дээ!

Намууд цаашдаа оршин тогтнох гол боломж нөхцөл бол энэ зорилгыг л үйл ажиллагааныхаа тэргүүн үүрэг, голфилософио болгох шаардлагатай тулгарах бололтой шиг байна даа.

Эх орны тусгаар тогтнол, нийгмийн хямралгүй, савлагаагүй, тогтвортой хөгжил, хүртэц муутайхан амьдралтай ардиргэдийнхээ олонхийг жаахан жаахан чинээлэгдүү аж төрүүлэхүйц орлоготой эдийн засгийн нүүр харуулахбодлогоос өөр ил далд бодлоготой улс төрийн хүчин байж хэрхэвч үл болно! Гол чухал энэ зорилгыг биелүүлжчадахгүй л бол ард түмэн бидэнд ямар ч нам, эвсэл, бүлэг, ямар мэдлэг боловсролтой улстөрч байгаад хэрэггүй ньих сайн ойлгогдох болчихлоо.

Өгүүлэх нь:

Хүн ядмаг зүдмэг амьдрал туулж болно. Өөрийнхөө ядмаг зүдмэг амьдралд хүн өөрөө хагас буруутай. Хүн өөртөөл гомдох хэрэгтэй байх!

Хүн амьдралдаа эрх чөлөөгүй өдрүүдийг өнгөрүүлж болно. Эрх чөлөөгүй өнгөрүүлсэн өдрүүддээ хүн өөрөө лбүрэн буруутай. Хүн өөрөө л гэмших хэрэгтэй байх.

Хүний эх орон, нутаг ус нь эдийн засгийн тусгаар тогтнолгүй өдрүүдтэй байх цаг үе хүний амьдралд тохиож болно. Эх орон нь нийгмийнхээ ийм ч, тийм ч салбарт тусгаар тогтнолгүй байгаа түүхтэй өдрүүдтэй цаг үед амьдарчбайсан хүн өөртөө хэдий гэмшивч багадна, өөрөө өөрийгөө яллах хэрэгтэй!

Эх орноо аливаад тусгаар тогтнолгүй болгоход хүргэвээс тухайн тэр цаг үед амьдарч буй хүний амьдрал хагасамьдрал, хагасын хагас амьдрал байсан байх болно, их л муухайдаа…

Эх орны хөгжил, үндсэндээ, нэг юмнаас л, гүн, дотоод чинадыг нь хэн ч, хэзээ ч, ямар ч үгээр тайлбарлаж эс чадахганц агуу юмнаас л хамаардаг. Тэр агуу юманд хүрэхүйд хэцүү ч, маш амархан. Гагцхүү хачин нь, яагаад амарханнь ч, яагаад хэцүү нь нууц байдаг.

Тэр агуу юм-Хайр!

Хүний амьдралд хамгийн ойлгомжтой ч, хамгийн ойлгомжгүй нь Хайр юм шиг надад санагддаг.

Хайрыг хүн хаа нэгтээгээсээ олоход ч, хайрын агууд хүрэхэд ч зарим хүмүүст амархан байдаг л байх, заримд нь чхэцүү байдаг л байх. Тэгж харагдаад байдаг. Бодвол, амархан байх чанартай тохиол нь ч нууц, хэцүү байхчанартай тохиол нь ч нууц байдаг юм уу, бүү мэд. Ямартаа ч хүнд эхээс төрснөөс нь хойшхи хугацаанд нь, амьдралд нь хэрэгтэй олон юмсын дотроос хамгийн эхний хэрэгцээтэй нь хаанаас ч хараат бус тусгаар тогтнохэрхтэй эх оронтой байх хэрэгцээ юм.

Үүнийг би амьдралаас үнэхээр сайн мэдэж авсан, тэгээд ч үнэхээр сайн ойлгож сурч дээ, хөөрхий.

Хэн мэдэх вэ, Бурхан минь, хэн нь ямар хэмжээгээр эх орноо бүтнээр нь хайрлаж чадаж байгаагийн нь хэмжээгээртөрсөн нутаг ус нь тэр хүний наслах насны хэмжээг тогтоодог ч байж магадгүй л юм шүү дээ…

Эх орон гэдгийг хүн бүүр дотоод гүнээсээ гүүрч мэдэхийн тулд тэндээс төрсөн үр нь байх хэрэгтэй, орь сайхныг ньгүүрч мэдэхийн тулд тэндээс төрсөн санаа, биетэй, ер нь д яг (уучлаарай!) адуу, үхэр байх хэрэгтэй. Яагаад адуу, үхэр байх хэрэгтэй нь гэвэл, эхийнхээ хэвлийд хүний нутагт зарагдсан унага эхээ хаяад нутаг гүйдэг, эзэн нь хүндхудалдсан үнээ анх тугалсан газар руугаа мөөрөөд шогшдог гэлцдэг.

Өгүүлэх нь:

Бид бие биеэ даанч бага хайрлах юм. Яг үнэндээ огт хайрлахгүй, хайрлаж чадахгүй юм.

Бидний сайхан эх орон хөгжил буурай байдаг, бид “алтан дээр сандайлсан зээлдэгчид” байдаг, бид ЭзэнЧингисийн Монголоос хойшхи түүхэндээ дандаа бусдаас хараат, төрийн болоод эдийн засгийн тусгаар тогтнолгүйүргэлжилсэн түүхтэй явж ирсэний үндсэн шалтгаан гэвэл бид бие биеэ муу хайрлаж ирсэн, бие биенээ хайрлахсэтгэлээр дутаж байсанд оршиж байсан байхаа магадгүй юм шүү.

За, үзгэнд соруулсан бэхний үлдэл дуусчихлаа. Өндөрлөе! Нэг харсан чинь нүд эрээлжлэм зөндөө үг эрээччихэж, хүлцэл өчье!

Эх орноо үндэсний бүтээн байгуулалтаар хөгжүүлэх үзэл философи, үйл хөдөлмөрөөр гагнагдсан, тэгээд, хөдөлмөр эрхэлдэг ядаж, ганц сая хүнтэй, тэд нь дор хаяж хоёр хүний хийхийг хийж чаддаг мэдлэг, мэргэжилтэйболчихвол миний энэ бичиж мунгинаж суугааг хэн ч бичих хэрэггүй юмсанж дээ.

2017 оны гуравдугаар сарын 20.

Алтан тэвшийн хөндий


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car