antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2017 Comments are off

Трампын хүргэн Оросын хоригт орсон банкны удирдлагуудтай уулзсан уу

нийтлэсэн Admin

-Кушнер энэ асуудлаар конгресст тайлбар хийхэд бэлэн гэжээ-

Трампын хүргэн Жаред Кушнер Оросын хориг арга хэмжээнд орсон банкны удирдлагуудтай уулзжээ. Энэ асуудлаар тэрбээр Сенатад мэдээлэхээ хүлээн зөвшөөрсөн байна.
ОХУ Украин руу халдсанаас болж барууныхны хориг арга хэмжээний жагсаалтад орсон төрийн өмчит “Внешнеэкономбанк” банкны удирдлагууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэнтэй 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр уулзсан гэж тус банкнаас баталжээ. Энэ талаар “Reuters” агентлаг мэдээлсэн байна.
Иванка Трампын нөхөр, бас АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, өдгөө 36 настай Жаред Кушнер нь өнгөрсөн онд санхүүгийн байгууллагын танилцуулга хийх үеэр Оросын банкны удирдлагуудтай уулзаж, хэлэлцээ хийсэн аж.
Цахим шуудангаар илгээсэн банкны мэдэгдэлд дурдсанаар танилцуулгын үеэр банкны удирдлагууд Европ, Ази, Америкийн санхүүгийн институтуудын төлөөлөгчидтэй уулзсан гэжээ. Уулзалт АНУ-ын томоохон банкууд, албан байгууллагуудын төлөөлөгчдийн дунд болсон бөгөөд тэдний тоонд “Kushner Co” компанийн тэргүүн Жаред Кушнер байсан гэжээ. Гэхдээ “Внешнеэкономбанк” уулзалт хаана, хэзээ болсон талаар мэдээлэхээс татгалзжээ.
Америкийн нэрээ нууцалсан албан тушаалтнууд “Reuters”-т мэдээлэхдээ Кушнерийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус банкны дарга Сергей Горьковтой уулзсан гэжээ. Энэ уулзалт Трампын экс зөвлөх Флинн Оросын Элчин сайд Сергей Кисляктай хийсэн уулзалтын дараа болсон гэжээ.
Горьковыг өнгөрсөн оны эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин банкны тэргүүнээр томилсон бөгөөд Холбооны аюулгүйн албанд ажиллаж байсан, эх орныхоо өмнө байгуулсан гавьяаныхөө төлөө одон медалиар шагнуулж байсан нэгэн юм.
Конгрессийн хоёр ажилтны мэдээлснээр зарим сенатор Кушнер, Флинн нараас Горьков, эсвэл Оросын албан ёсны бусад хүмүүстэй уулзахдаа АНУ-ын Ерөнхийлөгчийн шинэ засаг захиргаа хориг арга хэмжээг цуцалбал Кушнер, эсвэл Трампын компанид хөрөнгө оруулалт хийх боломжтой эсэхийг хэлэлцсэн үү хэмээн асуух хүсэлтэй байгаа гэнэ.
Кушнер энэ асуудлаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй ч оросуудтай хийсэн уулзалтынхаа асуудлаар конгресст тайлбар хийхийг зөвшөөрчээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсер даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгдэхдээ Жаред Кушнер АНУ-ын Сенатын мөрдөн байцаах хороонд тайлбар хийхэд бэлэн гэжээ. Тус хорооны зүгээс АНУ-ын сонгуульд Орос оролцсон эсэхийг шалгаж байгаа юм. Гэхдээ тайлбараа хэзээ хийх нь тодорхойгүй байна.
АНУ-ын төлөөлөгчид хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүмүүстэй уулзах нь хоригийг зөрчсөн үйлдэл болохгүй гэнэ.
Дашрамд дурдахад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны дэргэдэх инновацийн удирдах газрыг байгуулж, түүнийгээ хүргэн Жаред Кушнерээрээ удирдуулах шийдвэр гаргасан байна. Энэхүү хэлтсийн үндсэн үйл ажиллагаа нь холбооны удирдах газар бүрийн технологийг сайжруулж, дэд бүтцийн салбар дахь шинэ төслийн чанарыг тодорхойлох аж.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car