antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 8, 2017 55 comments

Үүл баатар та Ерөнхийлөгчид нэр дэвшихээсээ өмнө гэм буруугүй гэдгээ бүрэн дүүрэн нотло!

нийтлэсэн Admin

Үүл баатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаагаа дахиад хэллээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа. Гэхдээ хэнийгээ нэр дэвшүүлэх эсэх нь манай намын сунгаагаар шийдэгдэх асуудал. Улмаар намын гишүүдийн олонх нь дэмжсэн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх юм. Тиймээс ч би сунгаагаар гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болно. Ийнхүү нэр дэвших гэж байгаа маань шалтгаантай.Тэр нь улс төрийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх юм. Ер нь энэ улс төрийн тогтолцоог өөрчлөхгүй бол үнэхээр болохгүй байна. Тиймээс АИХ гэх танхимыг бий болгох, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх, энэ үзэл санаагаа нийгэмд хүргэж, дэмжлэг авах шаардлагатай байна гэсэн үндсэн дээр би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүсэж байгаа юм. Түүнээс биш Ерөнхийлөгчийн албан тушаал гэх мэт энгийн зүйлийг сонирхох төдийхнөөр оролцох бол надад үнэхээр сонин биш” гэжээ. Тэгэхээр Үүл баатрын хувьд Ерөнхийлөгчийн албан тушаал бол энгийн зүйл аж. Гол нь тэр реформ хийхийн тулд л тэр суудалд санаархаж байгаа аж. Үнэн бол сайн л хэрэг. Гэвч Үүл дарга маань эрх сүртэй алба хашихдаа бүтэн нэртэй бууж чадахгүй л байгаа хүн шүү дээ. Хэрэвзээ тэрбээр хотын даргын ажлыг хийгүйхэн шиг хашсан бол түүнийг Ерөнхийлөгчийн суудалд Элбэгийн оронд тавихад болохгүй юу байх билээ. Ямар Элбэг ажлаа хийсэн шиг хийж байгаа ч биш, хийх ажил зөндөө байхад.

Ямартаа ч Үүл баатар Ерөнхийлөгчид нэр дэвшихээр санаархаж буй бол өөрийг нь АТГ-аас шалгаж байна гэх мэдээллийг зүгээр үгүйсгээд байх бус албан ёсоор эцэслээд цэг тавих хэрэгтэй. Тийм үүрэгтэй. Тэгж гэмээнэ Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ ард түмнээс авах ёстой юм. Үүл баатар хэлэхдээ  “Намайг Авлигатай тэмцэх газраас шалгаагүй. Хэрэг хийгээгүй хүнийг яасан гэж шалгах вэ. Хэрэв тийм мэдээлэл гарч байгаа бол намайг чиглэсэн улс төрийн зорилготой ээлжит бохир гүтгэлэг, гүжирдлэг байна. Яг ийм гүжирдлэг яваад байхаар нь 2013 оны 10 дугаар сарын 25-нд АТГ-т өөрөө хандаж шалгуулсан. АТГ шалгаад 2013 оны 11 дүгээр сарын 21-нд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж тогтоож, албан бичгээр надад мэдэгдсэн” гэж байсан. Тэгвэл энэ удаа ч тэр өөрөө очоод шалгуулах хэрэгтэй. Хүүгийнхээ компанид хууль зөрчин тендер олгоогүй гэдгээ тэр батлах хэрэгтэй.

Хэдийгээр тэрбээр өөрийгөө хууль зөрчөөгүй гэдэг ч, түүнийг хууль зөрчсөн нь тогтоогдсон хэмээн хэлж яригсад цөөнгүй бий. Тэдний нэг бол өмгөөлөгч Р.Батрагчаа юм. Тэрбээр “Өглөөний сонин”-д өгсөн ярилцлагадаа Үүл баатрыг хууль зөрчсөнийг шүүхээс тогтоосон хэмээн ярьсан байдаг. Тодруулбал,  “Нэгдүгээрт гэвэл “Зуншин”, “Сайрам Булган”, “Грандлайн” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны гуравдугаар сарын 14-ний өдийн гэрээ бий. Гэрээ ёсоор талууд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалтад хамтран оролцох зорилготой байсан. Ингээд консерциум дахин төлөвлөлтийн ажилд оролцсон. Консерциум шүү. Нэг ёсондоо дээрх гурван компанийн нэгдэл гэсэн үг. Гэтэл арбитрын шийдвэрээс цаашид энэхүү төсөлд “Зуншин”, “Сайрам Булган” ХХК нь оролцоогүй нь тодорхой байдаг. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 2013 оны тавдугаар сарын 29-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” гэсэн Захирамждаа, “Зуншин”, “Грандлайн”, “Сайрам булган” ХХК-ийн хамтарсан консерциумыг биш уг консерциумын нэг тал болох зөвхөн “Грандлайн” ХХК-ийг шалгаруулж батламжилсан. Уг нь төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах бол “Зуншин”, “Гранд лайн”, “Сайрам булган” ХХК-ийн хамтарсан консерциумыг батламжлах ёстой. Ийм л зүйл болсон байдаг юм. Өнөө консерциум хаана байна вэ. “Зуншин”, “Сайрам булган” ХХК хаана гээгдсэн бэ. Эхлээд консерциум орчихоод яг батламжилахад Брокер диллерийн компани яагаад ороод ирэв. Өөрсдөөс нь асуугаад нэг үзээрэй. Тайлбарлах хүн олдохгүй л болов уу. Үүнтэй холбоотой бас нэгэн баримт дурдах уу.

За яахав эхлээд консерциум ороод дараа нь нэг компани гэрээ хийж болдог гэж ойлгох гээд үзье. Гэтэл нийслэлийн Засаг даргын 2014 оны зургадугаар сарын 04-ны өдрийн А/464 дугаар захирамжаар “Гангаринвест” болон “Вишдевелопмент” ХХК-уудын түншлэл шалгарсныг батламжилж байсан түүхтэй. Ийм нь юм болоод байгаа юм. Хүчний байгуулга үүн дээр яагаад анхаарлаа хандуулахгүй байгаа нь сонин байгаа биз. Нийслэлийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчээр “Зуншин”, “Гранд лайн”, “Сайрам булган” ХХК-ийн хамтарсан консерциумыг биш уг консерциумын нэг тал болох зөвхөн өөрийн хүү болох Б.Чулуудайн “Гранд лайн” ХХК-ийг өөрөө санаачилж батлуулсан журмаа зөрчин шалгаруулж батламжилаад олон тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь маш олон эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм.

Ганц энэ ч биш Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил дээр Э.Бат-Үүл хууль журмаа зөрчсөн олон үйлдэл гаргасан байдаг юм.

 НИТХ-ын 2013 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 3/31 дугаар тогтоолоор баталсан журмын 4.15-д “Газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн 75-аас доошгүй хувийн дэмжлэг авсаныг нэг бүрчлэн хийсэн гэрээгээр нотолвол төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсанд тооцож, нийслэлийн Засаг даргад танилцуулна” гэж заасан. Гэтэл 2013 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-аас зохион байгуулсан Баянзүрх дүүргийн 12-р хорооны хэсэгчилсэн төлөвлөгөөтэй холбогдуулж саналын эрх олгох компани шалгаруулах сонгуулийн хэсгийн хорооны тайланд саналын эрхтэй 225 өмчлөгч, эзэмшигч байгаагаас 197-д нь урилга тараагдсан байдаг. Үүнээс 143 иргэн санал хураалтанд оролцсон байна. Тэгэхэд “Гранд лайн” ХХК-нд 90 санал, “Жиди” ХХК-нд 30 санал, “Цэлмэг-Ази” ХХК-нд 20 санал, хүчингүй 3 санал тоологдсон. “Грандлайн” ХХК-ийн авсан 90 саналыг нийт саналын эрхтэй 225-тай харьцуулахад 40%, урилга тараагдсан 197-той харьцуулахад 45.7%, харин санал хураалтанд оролцсон 143 саналтай харьцуулахад 62.9% болж байгаа юм. Гэтэл энэ журмын 4.15, 4.17-д Газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн 75-аас доошгүй хувийн дэмжлэг аваагүй бол дахин шалгаруулалт явуулна гээд заасан. Ийм байхад нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл журмын 4.17-д заасны дагуу дахин шалгаруулалт явуулах шийдвэрийг гаргах ёстой байсан. Гэвч эсрэгээрээ төсөл сонгон шалгаруулалтад хамтран оролцсон “Зуншин”, “Грандлайн”, “Сайрам булган” ХХК-ийн хамтарсан консерциумиас зөвхөн нэг тал болох брокер диллерийн үйл ажиллагаа эрхэлдэг “Гранд лайн” ХХК-ийг шалгаруулж батламжилсан байгаа юм даа. Өнөө ардчилал шударга ёсыг хэнээс ч илүү ярих дуртай нийслэлийн Засаг дарга маань хүүгийнхээ амбаарч барьж үзээгүй компанийг 1200 айлын хороолол барих тендерт ялуулахын тулд ийм юм хийж байна шүү дээ. Үүнийг нь анзаардаг ч газар алга. Баг зүүсэн ардчилал гэгч л энэ байх.

Үнэнийг хэлэхэд амбаар ч барьж үзээгүй компани яаж 1200 айлын хороолол босгож чадах вэ. Өнөөдөр үүнийх нь ачаар Баянзүрх дүүргийн 12-р хороонд гурван жил өнгөрөхөд ганц ч тоосго өрөгдөөгүй л байна. Хамгийн сүүлд авсан баримтаар Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай компаниа “Бэрэн” группт шилжүүлсэн байна лээ. Ийм л юм болоод байна.” хэмээн ярьсан байдаг.

Эдгээр мэдээллээс үзэхэд Үүл дарга өөрийгөө үнэхээр гэм буруугүй гэдгийг шалгаж тогтоолгохоос наана түүнд итгэхэд хэцүү байгаа юм. 3 сар хүрэхгүй хугацааны дараа сонгууль болох гэж байна. Тэр үнэхээр л гэм буруугүй бол хэрэг үүсгэх ч шаардлагагүйгээр асуудлыг нь хуулийнхан шийдчих байлгүй дээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

55 Comments

  • зззочиночинззозочинзочинчинозочинчин зочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (March 29, 2017 11:00:10 am )

    Сүүлийн дөрвөн жилд тасарч баяжсан хүмүүсийн тэргүүн эгнээнд яваа нөхөр шүү дээ сөөнгөтөөд сайхан ярина гүйцэтгэл харагдахгүй л байгаа харин хувь амжиргаа бол тасарсан юм билээ

  • Anonymous (March 29, 2017 11:06:54 am )

    Хайран аав Эрдэнэ гуайн нэрийг ингэж шороонд хутгах гэж дээ. Хэлэх ч муу үг олдохгүй юм даа

  • Зөвлөгөө (March 29, 2017 11:20:25 am )

    Та тэр Ерөнхийлөгч нь болчихвол татвар төлдөггүй автомашин ачдаг төсөл, Автобус компануудын мөнгийг өөртөө цуглуулдаг Смарт карт компани г.м. үйлдлүүд л нэмэгдэх байх даа, ер нь 7-р сарын 1 таны төрсөн өдөр байсан шүү. Ингэхэд та монголд хэр элэгтэй хүн юм бэ дээ, улсын Ерөнхийлөгчид санаархаж байхаар АН-аа өөд нь татаач, ер нь бол Эба гаар л Танай намын Исмэл сайдууд дуусаасай гэж бодож байна шүү. Та урд нь юу хийж байсийм, одоо бол зөнөг залгасан байна ш дээ.

  • Зочин (March 29, 2017 11:28:26 am )

    Солигдмол-үүл солиорч өгөх юм даа.

  • zochin D (March 29, 2017 12:02:55 pm )

    Сүүлийн дөрвөн жилд тасарч баяжсан хүмүүсийн тэргүүн эгнээнд яваа нөхөр шүү дээ сөөнгөтөөд сайхан ярина гүйцэтгэл харагдахгүй л байгаа харин хувь амжиргаа бол тасарсан юм билээ

  • zochin D (March 29, 2017 12:03:41 pm )

    Та тэр Ерөнхийлөгч нь болчихвол татвар төлдөггүй автомашин ачдаг төсөл, Автобус компануудын мөнгийг өөртөө цуглуулдаг Смарт карт компани г.м. үйлдлүүд л нэмэгдэх байх даа, ер нь 7-р сарын 1 таны төрсөн өдөр байсан шүү. Ингэхэд та монголд хэр элэгтэй хүн юм бэ дээ, улсын Ерөнхийлөгчид санаархаж байхаар АН-аа өөд нь татаач, ер нь бол Эба гаар л Танай намын Исмэл сайдууд дуусаасай гэж бодож байна шүү. Та урд нь юу хийж байсийм, одоо бол зөнөг залгасан байна ш дээ.

  • зочин (March 29, 2017 1:16:50 pm )

    Энийг хэн сонгохвд, ККК.Ер нь бол сүүл үед энэ хүнийг эрүүл биш юм байна гэж хараад байгаашд.

  • зочин (March 29, 2017 2:59:37 pm )

    эр хүний дотор эмээл хазаартай морь багтанаа гэж,,,

  • өвөө (March 29, 2017 3:02:25 pm )

    бАТҮҮЛ НҮДНИЙ БУЛАЙГ ХЭН СОНГОХ БИЛЭЭ,ХҮҮГИЙНХЭЭ НЭРЭЭР АСАР ИХ МӨНГӨ ХУССАНАА,зОРИГИЙН ХЭРЭГТ ХОЛБООТОЙГОО Л ХҮЛЭЭХ ЁСТОЙ.Булгантай унтаад гарахдаа малгайгаа мартсанаа хэлэх ёстой.

  • Дэмжигч (March 29, 2017 3:34:42 pm )

    Манай Үүл дарга Дарга хотын дарга байхдаа яаж ажиллсаныг хараа биздэээ та нар Бид итгэж байна Үүл дарга ерөнхйилөгч болбол манай улс хөгжин дэвжиж нийгэм цэвэршнэ

  • zochin (March 29, 2017 3:39:14 pm )

    Ямар учраас хүү нь офшорт данс нээлгэсэн юм бэ үүнийгээ ойлгогдохоор дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү гол нь баримт нотолгоотой нь

  • кк (March 29, 2017 6:03:18 pm )

    бат биш солигдмол үүлтэй солиотой ардчилалтай азийн хамгийн азгүй монгол орны тасархай удирдагч хувьдаа нэг ч цент аваагүй атлаа нэг ч пянз үйлдвэрлээгүй хэрнээ улсын наадмын хэмжээтэй ойн баяраа хийдэг сонор студи ха ха үхэж хэви үүл хулгайч аа

  • alurchin (March 30, 2017 12:18:39 am )

    Alurchin tsarailasan tsagan tolgoi ih ymand sanarhavaa kkkk. Yadag nudend huiten gar

  • Anonymous (March 30, 2017 12:19:40 am )

    Бат-Үүл “Баатар” хүүгийнхээ оффшорт нуусан мөнгийг илрүүлэх цаг нь болжээ. Юун ерөнхийлөгч болох! мөрөөд,мөрөөд

  • зочинЗочин (March 30, 2017 12:21:31 am )

    малгайгаа орон доогуур унатал хүнтэй битгий зодолдоорой

  • Багын хулгайч (March 30, 2017 7:42:51 am )

    Би хулгай худалд дургуй сайн суурь хүмүүжилтэй гэж Бат үүл хэллээ Тийм юм бол социализмын үед баруунд очдог цөөхөн хүний нэг ВОЗ- дэлхийн эрүүл мэндий байгуулагын шугамаар явдаг эрүүлийг хамгаалах яамны сайд Нямосорын гэрийг ухаж хулгайлсан нь басл суурь хүмүүжилийн сайн гэсэн үг үү

  • Итгэлзочин (March 30, 2017 10:52:46 am )

    Горооно доо горооно

  • о (March 30, 2017 2:32:48 pm )

    энэ луйварчин хэдэн жил халдашгүй бүрэн эрхтэй байх гэж мөрөөдөж байгаа тэгэхгүй бол үр хүүхэдтэйгээ цуг шоронгийн хадаас болох гээд байгаа шүүдээ

  • о (March 30, 2017 2:36:01 pm )

    чи хүүхдийнхээ оффшорт байгаа мөнгийг ил болгоод улсдаа эргүүлээд өгчих тэгвэлч өөр хэрэг шүү

  • uul (March 30, 2017 5:29:59 pm )

    shorond orohgui n tuld erunhiilegch bolchih geel bna l da.tehgui bol idsen uusan maani delbe yawchih geed sandaraad tewdeed bnoo.

  • SelfLord (March 31, 2017 2:43:44 am )

    Сайхан мөрөөдүүлж байгаад сонгуулын зардалаар нь ШАТАА наад үүлээ!

  • зочин (April 08, 2017 1:49:36 pm )

    чи наад яриад байгаа зүйлээ шүүхэд өргдөл өгөөд шалгуулж болно шүү дээ хүнии нэр төрд халдаж байхаар Батүүл ажил хииж чадна санаачилга сайтай боломжиин залуу иим наснии хүнииг зөнөг мөнөг гээд бичээд байх юм гадаадад 70 аас дээш насныхан төр бариж байна батүүлд бол боломжиин нас шүү хөгшин залуугаа ялгахгүй хүмүүс хүнииг сайн мууг яаж ялгах вэ

  • Bat (April 08, 2017 2:11:00 pm )

    Ene Uul chin Zorigiin hereg, huudee huuli zurchij tenderavch ugsun, huu ni offshor danstai geed heregtei hun yum gesen chin bas “no”-toi nuhur bna shuu dee. Ail uhaj, tonoj baisan tuhai tuuniig sain medeh hun helj bna shuu dee! Ugui er ni Iim ul buteh hun yaahaaraa undur alband tomilogdoj bas Erunhiilugchiin suudal ruu ulairdag bna aa?

  • Anonymous (April 08, 2017 3:14:46 pm )

    ЗӨНСӨН ХҮН ОЛНЫГ Л ҮЗЛЭЭ ГЭХДЭЭ ЭНЭ БАТҮҮЛ ШИГ ЗӨНДӨГ ХҮНИЙГ ХАРААГҮЙ ШҮҮ

  • Anonymous (April 08, 2017 5:56:14 pm )

    Юу бодож ийм юм ярьдаг байна. Хоёр чавганц уралдуулахад нэг нь түрүүлдэг гэгч болсон цагт яадаг бол.Дотор муухайрч эвгүйтлээ.

  • Кореа (April 08, 2017 10:40:06 pm )

    Энхбаяраас илүү гэмт хэрэгтнүүд ерөнхийлөгчид дэвших гээд байхын, энэ салга нтр больж ичих хэрэгтэй. Энхбаярт хийсэн гавьяа их авсан нь тодорхой хэмжээний бх л хэрэг ш дэ. Баярцогт баяр 2 шиг ханаж цадахгүй идээд эбэ шиг нутаг улсаа худалдаж бгаа биш

  • zochin (April 09, 2017 12:24:43 am )

    энэ зоргийн аллагыг нуулцсандаа,баатар болсон новш

  • Хулхи (April 09, 2017 9:12:05 am )

    Хулхи баатар гэж бодохоос л дургүй хүрээд байдийн.Хөөрхий муу Булганыг яалаа чи.Хүүгээ мөрөөрөө амьдарч байхад нь барилга бариулах гэж яаж тамлав чи.

  • зочин (April 09, 2017 9:37:26 am )

    Үүлбаатар хутган үймүүлэхдээ сайн Хаа-н троктарчдын цуглаан.Төв телевиз рүү дайрсан зэрэг олон юм бийшүү.УБ-ын захирагч болоод хийсэн юм ч бий идсэн юм ч бий.АТГазар шалгаад идсэн уусаныг нь гаргаад ирвэл энэ хүн буруугаа хүлээхгүй л болбуу аягүй бол муу хэлдэг МАНруу чихэх байх шүү.

  • Зочин (April 09, 2017 11:40:47 am )

    Толгой нь салгалаад л паркинсоны өвчтэй юм байж ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд л ард түмнийг дэндүү басаж бгаа юм биш үү?!

  • zochin (April 09, 2017 2:33:52 pm )

    Ene bol zugeer l neg gudamnii hulgaich shuu dee

  • zochin (April 09, 2017 2:58:02 pm )

    энэ одоо шоронгоо андуураад л бна даа

  • Anonymous (April 09, 2017 3:17:57 pm )

    АН-д Ерөнхийлөгч болох хүн одоогоор алга Ер-гч би болно нэрээ дэвшүүлнэ гээд байгаа хүмүүсээс би ичиж байна АН- тараад дахин шинэ нам байгуул үүнээс өөр гарц байхгүй ???

  • Ganbaa (April 09, 2017 4:15:55 pm )

    Fuck you and you’re fucking Son Chuluudai ta hoer bol hog shaar shorond suusanch bagdan. Ebe Ta hoer nohoon golognuud. Suck my dick.

  • zochin (April 09, 2017 4:44:36 pm )

    Batuuliig devshvel demjijne.

  • зочин (April 09, 2017 5:05:38 pm )

    баянхошууг хотын А зэрэглэлийн бүс болгонО гэхээр нЬ очоод суучихсан чинь утаанд хордоод үхлээ нөгөө хотын захиргаа нүүж очно гээд цай булаад л сүү цацаад байсан яасан бэ

  • suhee.j (April 09, 2017 7:25:31 pm )

    uildver baguulsan gej tuuz haichilj zasgiin mungu husch gadnaas huurai suu oruulj bgaa yum chini yaj ch tsatssan yada yum.

  • зочин (April 09, 2017 9:12:27 pm )

    БатҮүлийг дэмжинэ.

  • Zochin (April 10, 2017 2:50:27 am )

    Ene hun erunhiilugch bolj nasaaraa hamgaalaltand orno gej muruuduj bga bh da.Ugui bailgui dee.Nugel nudeeree gedeg .Ih ailj nuugdah uma olj ydaj bn da.Hurhii duu yun erunhiilugch vee.yun durtai um be dee .Uuriiguu hicheemeer uma.

  • ард (April 10, 2017 5:46:30 am )

    ДАНДАР БААТАР ШИГ УЛС ОРНОО ХАРИЙНХНААС ХАМГААЛСАН УУ? ЭД НАР. УЛСЫН БААТАР Ч ГЭХ ШИГ. МОНГОЛЫГ МИНЬ ЯМАР БОЛГОЧИХОВ “АРДЧИЛАГЧ” НЭРТЭЙ АНАРХИСТУУД.

  • irgen (April 10, 2017 9:18:55 am )

    hotiin heden tugrugiig ideed uneenii fem avaad tugaliin mah ideed er ni bol arabiin shahuud shig amidardag gesen

  • өвөө (April 10, 2017 10:20:52 am )

    Батүүлийг баатар гэж харахаасаа балай солиотой хүн гэж хардагшдээ.яасан гэж баатар балай элбэгдорж өрөө төлж өгсөн баатар хайран баатар ийм балайгаар ингэж гутаалгах гэждээ,юун ерөнхийлөгч вэ булгантай холбоотойг ,малгайны асуудал Зоригийн хэрэгт яах аргагүй холбоотойгоо хүлээх ёстой.Бас хүүгийнхээ нэр дээр оффшорт байгаа мөнгөө авчран төсөвт хийх гээд ажил их байна даа үүл минь юун ерөнхийлөгч больж үз чамд хэнч санал өгөхгүй хирээ мэдэж бай.

  • zochin (April 10, 2017 10:25:56 am )

    ymar hvn iim yum bichdeg bna ve hiisen ajiltai bvteesen gayatai hvniig ingej bolohgvi shvv dee mongolchuudaa ub-iig ymar bolgoson ta nariin nvdend chin haragdaj bgaa shvv ajil hiideggvi ulsiig hurungiig zavshsan lyibarchdiig bodohod ta nar harj l bgaarai naadah chin songuulid ner debshihgvi ee

  • irgen (April 10, 2017 10:49:10 am )

    gants jishee ulaanbaatariig utaatai bailgasan hundee.yaj gejuu ger horoolliin ailuudiig gazraa zarj, bairaar solij bolohgui bi ta nart gert chin us, dulaan ,bohiriin shugam tataad ugnu gej heleed hulihdsan hundee.

  • иргэн (April 10, 2017 11:18:49 am )

    Taniig demjine.zorugtoi xvchtei bai.bud shuudberiig gardag ch.yalalt n.vnenii tald baidag ym.amjilt.saixan xot svderlene gdegt itgen Vvl baatar chadna.

  • иргэн (April 10, 2017 12:17:48 pm )

    ичмээр юм.

  • zochin (April 10, 2017 3:09:22 pm )

    demjinee zorigtoi l bai

  • иргэн (April 10, 2017 4:32:27 pm )

    шалгуулж нэрээ цэвэрлэх хэрэгтэй, тэгэхгүй бол хэл ам тасрахгүй л дээ, хотын бүтээн байгуулалтад ажлаа хийсэн хүн л дээ, ер нь ямар ч хүн гарсан, энэ засаглалын тогтолцоогоо өөрчлөхгүй бол ажил нь явахгүй биз дээ

  • зочин (April 10, 2017 4:46:21 pm )

    Хэн нэгний гэм буруутайг шүүхийн шийдвэрээр тогтооно.

  • зочин (April 10, 2017 9:48:18 pm )

    алтанхуяг шоронд орохгүйн тулд дэвшинэ гээд байгаа, бат үүлд энэ маневр бас таалагдажээ. Шоронд орохгүйн тулд дэвших хэрэгтэй шүү

  • Chimgee (April 11, 2017 11:39:03 am )

    Манай Үүл дарга Дарга хотын дарга байхдаа яаж ажиллсаныг хараа биздэээ та нар Бид итгэж байна Үүл дарга ерөнхйилөгч болбол манай улс хөгжин дэвжиж нийгэм цэвэршнэ

  • Chimgee (April 11, 2017 11:45:51 am )

    Бат-үүл шиг Эх орон, Монголын ирэйдүй болсон үр хүүхдийнхээ төлөө сайхан нийгмийг үлдээхийн төлөө зүтгэх хүн ховор байх.Би тэр хүний санаачилсан, хийсэн ажлуудаас нь хардаг. Бүтээлч ирээдүйг харсан зоригтой шийдвэр гаргаж чадах хүн.

  • Chimgee (April 11, 2017 11:49:27 am )

    Дэмжиж байгаа шүү.Хүмүүсээ дэмжээрэй,

  • зочин (April 11, 2017 11:41:02 pm )

    БАТ ҮҮЛ ШИГ ХОГИЙН АМЬТАН ХААНА БАЙНА ВЭ ИЧИХЭД ЯААДАГ ХУЛГАЙЧ ВЭ БҮХЭЛ БҮТЭН УЛСААР ТОГЛОХ САНААТАЙ БУЗАР НОВШ ЮМАА.аРД ТҮМЭН МИНЬ АРАЙ ИЙМ МУУХАЙ АЛУУРЧИНГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ БОЛГОХГҮЙ БИЗ ДЭЭ, АРАЙ ГЭЖ ЭЛБЭГЭЭС САЛАХ ГЭЖ БАЙХАД БАТҮҮЛЭЭС ӨӨР ХҮН МОНГОЛД БИЙ ШҮҮ ДЭЭ

  • зочин (April 12, 2017 9:18:42 am )

    Хулгайч нар оргондог газар ерөнхийлөгчийн өргөө гэж битгий андуур хулгайч нараа .Их сансан газар есөн шөнө хоосон гэж аргагүй үнэн үг шүү санаж яв.Батүүл.Аптанхуяг .Дорлигжав .

antalya rent a car