АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай мэдэгдэл хийв. Агуулга нь Монгол Улсын өр, зээлийн тухай. Тэрбээр Сү.Батболдын Засгийн газрын үед босгосон 580 сая ам.долларын бондыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхим “Хуралдай” бонд гаргаж төлсөн нь өрийг өрөөр дарж байгаа явдал гэв. Мөн 5.75 хувийн хүүг 8.75 хувь болгож зөрүүнд нь 358 сая ам.долларын хохирол учирсныг тодотгов. Тийм ч байж болох.
Гэхдээ АН-ын нарийн бичгийн даргын мэдэгдэл бодит үнэнээс хэт зөрснийг дор өгүүлэх хоёр жишээнээс харж болно. Нэгдүгээрт, Сү.Батболдын танхим Хөгжлийн банкны 580 сая ам.доллараас нэг ч цент зарцуулалгүйгээр АН-ын Засгийн газарт шилжүүлсэн байдаг. АН эрх барьж хугацаандаа бондын мөнгөтэй холбоотой бүхий л захиран зарцуулалтыг хийсэн хэрэг. Хоёрдугаарт; Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 6-нд 500 сая ам.долларын “Мазаалай” нэртэй бондыг 10.875 хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлээс босгож байлаа. “Чингис” бондоос 2.6 дахин, “Хуралдай” бондоос 2.1 функтээр их гэсэн үг.
Ийм атал АН-ын нарийн бичгийн Дарга О.Магнай чухам яагаад барим тавин мэдэгдэл хийж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг чичлэх болов. Хариулт нь маш энгийн. О.Магнай ойрын зайн улс төр хийх арга бодож олсон нь “Хуралдай” бонд тойрсон сэдэв байсан бололтой. Угтаа бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед босгосон “Мазаалай” бондын хүүгээс “Хуралдай” бондын хүү харьцангуй бага гэдгийг математик гадарладаг энгийн нэгэн ч хараад ойлгохоор. Нөгөөтэйгүүр, “Мазаалай” хийгээд “Хуралдай” бонд, Ч.Сайханбилэг болон Ж.Эрдэнэбатын Засгийн газрын цаг үеийн нөхцөл байдлыг харьцуулбал алд дэлэм зөрүү гарна.
Одоогийнхтой харьцуулахад эдийн засгийн нөхцөл байдал тийм ч тартагтаа тулчихаагүй, харьцангуй таатай нөхцөлд Ч.Сайханбилэгийн Засгийн газар олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын “Мазаалай” бондыг босгож байв. Харин гадаадын хөрөнгө оруулалт тэг зааж, валютын урсгал тасрахаас эхлээд дефолт зарлахдаа тулсан хүнд нөхцөдд Ж.Эрдэнэбатын Заспшн газар 580 сая ам.долларыг амжилттай босгож, хуваарьт зээлээ барагдуулсан нь олон улсад эргээд эерэг дохио өгч эхэлснийг шинжээчид онцолж буй. Гэтэл Ч.Сайханбилэгийн үед бонд босгохоор хүү нь бага, Ж.Эрдэнэбатын үед их болчихдог гэсэн ойлголтыг тэр нийгэмд төрүүлэх гээд бүтсэнгүй. Эсрэгээрээ бодит үнэнд өөрөө мад тавиулчихлаа. Эцэст нь Монгол Улс 580 сая ам.долларыг бондыг өрийг төлж барагдуулах өөр ямар гарц байсныг АН-аас тэр дундаа О.Магнайгаас асуух нь зүйн хэрэг болов уу.
С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Холбоотой мэдээ
-
к к к (March 29, 2017 11:01:19 am )
Магнай уул нь оргил цэгтээ хүрээ биз дээ, сонгуульд өрсөлдөх хүртэл мөнгөтэй болчихсон байсан. Байшинд суух өөрт чинь нэг их зохихгүй харагдсан шүү. С.Баяр та 2 ч бас залитай нөхдүүд дээ. Идэж цадахаа мэддэг нөхдүүд
-
Anonymous (March 29, 2017 11:03:49 am )
энэ мөнгийг МАН 12 оны сонгуульд тараасан шүү дэээ
-
зочин (March 29, 2017 2:13:42 pm )
Зүгээр л хий сүржигнэл.580 сая долларыг МАН-н засаглалын үед авсанч Алтанхуяг хүргэн Дэнзэнтэйгээ хуваагаад идчихсэн хэрэг үүнийг хүзүүгүй толгой мэдэхгүй л байнадаа
-
zochun (March 29, 2017 4:51:54 pm )
ENE GULUG HUTSAAD YADGIIN
-
Давка (March 29, 2017 5:26:15 pm )
Одоо ардчилсан намыханд үүнээс өөр хийх ажил алга байна шүү дээ.Дотороо алалцана,бусад намаа муулна.ер нь ардчиллыхан төрийн эрх авахаар улс орон дандаа элгээрээ мөлхдөг нь л түүхэн үнэн
-
Зочин (March 29, 2017 10:51:04 pm )
Социализмын үед орон сууцны аравч, хивс, орны гудсанд нуугчихаад шөнө нь гарч ирээд хүмүүсийг цусыг сорж хаздаг бясаа гэж шавьж байсан даа.Энэ Магнай бол тэднээс үлдсэн нэг муу цус сорогч төдий шавьж.Бас болоогүй, шоронгийн хананд хэд хонож чадахгүй, дамнуурга дээр үхдэл болчихсон хэвтэж байсан бясааг өнөөдөр ингэж хуцахыг хэн мэдлээ дээ.Бясаа хүртэл хуцдаг л юм байна.
-
зочин (March 30, 2017 10:08:19 am )
Наадхыгаа АТГазарт өгөөд шалгуулаад ирэхээр 7сарын 1-ний дараа болсон болно доо хөөрхий дөө.
7 Comments