antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2017 30 comments

Г.Дэнзэн “Говь повер” компани яаж энэ тендерт орж сонгогдсоныг мэддэггүй гэв

нийтлэсэн Admin

Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал нээлттэй болж буй бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэх юм. Албан тушаалаа ашиглан хууль бусаар тендер гувчуулсан асуудалд холбогдож ирсэн Г.Дэнзэнгийн тухайд мэдүүлэг өгөхдөө өөрийгөө гэм буруугүй гэж байгаа юм. Түүний хэлж буйгаар бол “Говь повер” компани яаж энэ тендерт орж сонгогдсоныг мэддэггүй гэв.

За ямартай ч  Г.Дэнзэнг буруутгаж буй үндэслэлүүдийг хүргэе. Түүнийг ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд “Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Түмэнхүү, хууль эрхзүйн хэлтсийн хуульч Бадмаараг, Төгсбаяр, иргэн Баярмаа нартай бүлэглэн Эрдэнэс тавантолгой компаниас 2013 оны нэгдүгээр сарын 8-нд нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Цагаан хад гэх газарт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх  тендэрт эхнэр Уянгын нэрээр иргэн Баярмаатай хамтран худалдан авсан “Говь повер” ХХК-ийг оролцуулж, хууль бусаар сонгон шалгаруулахын тулд гүйцэтгэх захирал Я.Батсууриар тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлүүлэн, нарийн бичгийн даргаар нь өөрийн төрсөн эгч Г.Улзмаагийн хамтран амьдрагч, тус компанийн худалдан авах, ханган нийлүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Түмэнхүүг томилсон тушаалыг 2012 оны 12 сарын 26-ны өдөр гаргуулсан, улмаар дээрх сонгон шалгаруулалтад оролцогчдын шударгаар өрсөлдөх боломж нөхцөлийг хаасан хэмээн буруутгаж байна.

За мөн Г.Дэнзэн нь Монгол Улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Тэргүүн шадар сайдын тушаалаар Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэл жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүү худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа албан тушаалын эрх ашгаа албаны эсрэг буюу хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан өөрийн төрсөн эгч Г.Улзмаа, найз Энхболд нарын нэр дээр үүсгэн байгуулсан, өөрийн хамаарал бүхий “Эн Ай Ди Би” компанийг хууль бусаар сонгон шалгаруулж, улсын төсвийн хөрөнгийн 137 сая төгрөгийг хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгагдаж байна.

Мөн “Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсууриар “Говь повер” компанитай 2013 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17,7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулуулж гэрээний урьдчилгаа хэлбэрээр тус компаниас 700 сая төгрөгийг “Говь повер” компанид шилжүүлүүлсэн гэгдэж байна.

Говь повер” компанид давуу байдал олгосон тендерийн баримт бичгийг Түмэнхүүгээр боловсруулуулан хууль бусаар зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгүүлж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.3.4 дэх хэсэгт заасныг зөрчин тухайн компанийг хууль бусаар сонгон шалгаруулуулсан, 2013 оны зургадугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэн Гаалийн хяналтын бүс байгуулах тухай тогтоол гарч “Эрдэнэс тавантолгой” компаниас цаашид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт цаашид Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагагүй болсоны улмаас “Говь повер” компанитай байгуулсан гэрээг цуцалсан байхад “Говь повер” компанийн гүйцэтгэх захирал Баярмаагаар гэрээ цуцалсантай холбогдуулан “Эрдэнэс таавнтолгой” компаниас Гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг алдагдал зэрэг нийт 7,4 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхийг шаардсан хууль бус нэхэмжлэлийг шүүхэд гаргуулсан, мөн Я.Батсуурийн 2013 оны долдугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэгдсэн хүнээр томилогдсон тус компанийн хууль эрхзүйн хэлтсийн хуульч Бадмаараг, Төгсбаяр нарыг тус иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцуулж “Эрдэнэс тавантолгой” компани нь “Говь повер” компанийн нэхэмжилсэн 7,4 тэрбум төгрөгөөс 5.3 тэрбум төгрөг буюу гэрээний урьчилгаанд төлсөн 700 сая төгрөгийг хасч үлдэх 4,8 тэрбум төгрөгийг, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 4,1 сая төгрөгийн 50 хувь буюу 2 тэрбум  төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдлаар хууль бус эвлэрэлийн гэрээ байгуулуулсан, түүнчлэн  “Эрдэнэс тавантолгой” компанид нийтдээ 5,5 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэсэн үндэслэлүүдээр буруутгагдаж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • D.Yondon (March 29, 2017 10:42:03 am )

    alban tushaalaa muuhai ashiglaj baisan bandi baijee

  • Anonymous (March 29, 2017 10:47:23 am )

    юу ч хийгээгүй байж гэрээ байгуулаад, цуцлаад, шүүхдээд л 5,5 тэрбум гайхалтай мөнгө хийх юм аа.

  • Зочин (March 29, 2017 10:48:28 am )

    Ётой ульж байгаа юм шүү.Үнэнд гүйцэтгэхгүй гэж бодоод байнаа даа

  • Anonymous (March 29, 2017 10:51:45 am )

    iimerhuu davarsan hulgaich naraas hulgailsan mongiig ni aldagdaltain butsaan toluulj. daraa ni shoroond bulah heregtei, Shorond hiij bidnii tatvarin mongoor tejeeh yosgui,tegmeer baival ter huzuugui lalainhaa gert ni hori!!! iluudee garsan mongo ard tumend alga,erhem shuugchdee!

  • Anonymous (March 29, 2017 11:02:18 am )

    Setguulchee aldaagui bichij surna uu, ter bum yum uu, say yum uu

  • Зочин (March 29, 2017 11:06:20 am )

    Шар махтай нь шоронд хатаа. Яасан ханаж цаддагүй бэрд бэ

  • Зочин (March 29, 2017 11:17:12 am )

    Энэ Дэнзэн мөнгө идэж байхдаа голийсон үнэтэй гонжоомондоо багтаж ядсан амьтан байсансан. Одоо тендрээр голийгоод байгаа нөхдүүдэд сургамж болтол шийтгэх хэрэгтэй.

  • zochin (March 29, 2017 11:17:35 am )

    Arai chdee,tender tsutsalsnii tuluu 5.5 terbum tugrug avchihdag bna shdee.Baliar luivarchinguud Altanhyagtai ni hamt shuuh heregtei shdee.Altanhyag bgaagui bol ene ingej chadahgui bh bsan shuu.Ar uvriin haalgaar ah duu hamaatandaa alvan tushaal ugdug humuusiig hamt shuuh heregtei.

  • амрү (March 29, 2017 11:19:59 am )

    Наад амьтан чинь Юугаа мэддэг юм .Наадахаа суллаад Цаад эзнийг нь .

  • erdee (March 29, 2017 11:26:27 am )

    энэ залуугаар гар хөл болгосон хувалзнууд нь хөшигний ард байгаа өөрөө хийгээгүй байхаа би харамсаж байна сайхан залуучуудаа шоронд илгээж байгаа нь ялзарсан төрийн буруу

  • irgen (March 29, 2017 11:54:01 am )

    юу бичээд байдын дээ, 5,5 сая юмуу тэрбум юмуу

  • Туяа (March 29, 2017 12:10:34 pm )

    Залуус хайран байна даа. Тогтолцоогоо засахгүй бол ч хэцүү л болж байна даа.

  • зочин (March 29, 2017 12:14:42 pm )

    Алтанхуяг яаж тайван явж байнаа. Энэ залуугаар тоглож гуйцлээдээ хеерхий. Балиар хар мертей цаддаггуй хулгайч юмаа.

  • irgen (March 29, 2017 12:16:50 pm )

    Za yamai daa ulsiin maani mungunii zarim hesgiig oljee dee. Huuhdiin munguu endees olgood ehlevel …… shuuh tsagdaagiinkhand bayarlaj bna, busad aldagdsan olon olon ter bumiig shunaltnuud buruutnaas olj olj tuluuleesei gej husej bna

  • Zochin (March 29, 2017 12:18:27 pm )

    Tcaad ezniig n olox xeregtei Eznee xelexgyi bol shuud alj ustga

  • би (March 29, 2017 1:25:43 pm )

    ХАДАМТАЙ НЬ ХАМТ……ТҮС

  • Anonymous (March 29, 2017 1:31:19 pm )

    ХӨНГӨН ХИЙСВЭР АРГААР МӨНГӨ ОЛХООС ЮУУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГУЙ ХЭНИЙ Ч ГАР ХӨЛ БОЛЖ ЧАДАХ ЗАЛУУЧУУДАД СУРГАМЖТАЙ ЮМ

  • Мгл (March 29, 2017 1:46:11 pm )

    Цэвэр агаар сангаас алтанхуягын охин тэрбумаар хусчихаад,жирэмсэн гээд ял хойшлоод суулдээ цагаадчих шиг болсон.Хохиролыг нь толуулсэн боловуу??Эргэн тойрныхон нь дандаа хулгайч нар байхад алтанхуяг шударга хун болж жужиглээд байдагт итгэдэггуйээ

  • Итгэлзочин (March 29, 2017 1:52:21 pm )

    Шудрага шүүж явах юманд нь явуулаарай даа ШҮҮГЧИДЭЭ

  • зочин (March 29, 2017 2:17:54 pm )

    гарггачих вий дээ шүүх ч мэдэхгүй бас л хэцүү шийдвэр гаргадаг тал бий дээ

  • ард (March 29, 2017 2:29:58 pm )

    тэр шүүгчид бас оролцсон байна энэ хүн бол дарга нарын хийдэг иддэг ажлын нэг жишээ байна

  • ард (March 29, 2017 2:33:26 pm )

    ах дүү хамаатнаа ажилд авч байгаа дарга нар энийг чинь л хийх гэж байж ядаж байгаа юм шдээ дарга нарын хууль гаргавал яасын

  • өвөө (March 29, 2017 3:08:33 pm )

    Наадахын чинь цаана Н.Алтанхуяг байгаа шүү,Алтанхуягийг шоронд хатаах ёстой шүү дээ.Төсвийн мөнгөөр тоглогсдыгбүгдийг нь ширхэгчлэн шоронд хатаах хэрэгтэй.

  • Anonymous (March 29, 2017 10:49:10 pm )

    Хоттой хонинд орсон чононоос долоон дор улс орныг минь урж тасчин хаяж байна даа…энэ өмхий хулгайчууд…Шударгаар шүүж, хөрөнгийг нь хурааж, зохих ялыг нь эдлүүлэхгүй бол????????

  • а (March 30, 2017 12:09:44 am )

    Төсөвийн мөнгөний торх толго гэж олгой болсон үхрүүдийг духанд нь сүх зоовол таарна

  • denduu ym (March 30, 2017 1:02:58 am )

    ter Altanhuyag-tai hamt hiigeed mongoo toluuleechee

  • Anonymous (March 30, 2017 4:23:59 am )

    Энэ дөрвөдийн ойр тойроныхон яасан ханаж цаддаггүй шаарнууд вэ. Шуналын далай гэж…

  • зочин (March 30, 2017 10:50:55 am )

    Шүүх засаглалын нэр хүнд хир байгаа билээ.Шудрага л шүүх хэрэгтэй хэрэг хийнэ,хулгай хийнэ дараа нь удна шоронд суулгана дараа хэрэг хэрэгсэхгүй болдог тал их байдаг.Иймээс шудрага л байцгаа л даа.Хариуцлагыг сайн тооцох хэрэгтэй шүү.

  • зочин (March 30, 2017 2:58:30 pm )

    Ийм мэдрэл муутай хүнээр зөвлөхөө хийлгэж л байдаг. Эсвэл энэ аймаар зальтай эр байхаа.

  • Anonymous (March 31, 2017 12:33:02 am )

    Ene bas no-toi tsaraitai hulgaich bn te xexe yaandaa tsaawasda

antalya rent a car