antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 28, 2017 1 comment

Талцлыг халъя!

нийтлэсэн Admin

Сонгуульд ялсан нь ялсан баатрын дүрд хэт итгэн ноёлж, ялагдсан нь ч бас үргэлж ялах ёстой юм шиг загнасаар өдийг хүрлээ. Гол нь сонгуульдаж тоглож байх зуур улс орны амьдрал урагшлалгүй, иргэд илүү их ачааг үүрч дүүрч байгаа юм. Тэгвэл МХТН-ын дарга Х.Бат-Ялалт өөрийн сошиал хуудаснаа “АН ялагдаж АН-ын тэмцэгчид ажилдаа орж, АН-ын талын хэвлэлүүд шударга ёсны дуу хоолой болж, АН-ын эх орончид хэлмэгдэж эхэллээ… АН-ыхан эрх барьж байхад эсрэгээрээ байсан сан. Ер нь ингэхэд Монголынхоо төлөө, эх орныхоо төлөө тэмцэгчид хаана байна? Байвал бидэнтэй холбогдоорой. Элдэв талцлыг устгаж нам харгалзалгүй хариуцлага тооцохыг шаардъя!!!” хэмээн бичжээ. Нээрээ л Монголчууд хангалттай талцсан, намд хуваагдсан. Шударга ёсны төлөө жинхэнээсээ тэмцдэггүй нам нэртэй олигархиудын бүлэглэл Монголд сайн сайхныг авчрахгүй билээ. Тиймээс л талцалгүйгээр, хариуцлагатай Монголын төлөө тэмцэх ёстой харагдаж буй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Жагаа (March 29, 2017 12:17:20 am )

    Ялсан ялагдсан хоер хоеулаа засаг барьдаг юм аа. Тэнгэр Газар, Одор шоно, Нэмэх хасах, Эр эм, Эрх уурэг, Баруун зуун нийлж нэг цул болдог шиг хоеулаа нийлж байж засаг болдог билээ. Зовд нь ташуур, бурууд нь тээг болж явдаг олонх цоонх хамтарч монгол улс болдог тул дэмжиж байна

antalya rent a car