antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 28, 2017 1 comment

1072 ширхэг хувьцаатай иргэд саналын эрхгүйгээр хуралд оролцож болно

нийтлэсэн Admin

Хувьцаа эзэмшигчид тус компанитай холбоотой  мэдээллийг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд суух, санал өгөх, томилох, томилогдох, хувьцаа буюу өөрийн хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулах, өвлүүлэх, худалдах эрхтэй ч, эдгээр эрхүүдээ  өнөөг хүртэл эдлээгүй.

Тус компани их хэмжээний хэлцэл хийх, тендер зарлах, урьдчилгаа авах, зээл, өр төлбөр үүсгэхдээ хувьцаа эзэмшигдийн эрх ашиг болон хууль, тогтоомжийг зөрчсөн. Иргэн бүрт хуваарилсан, нэг ширхэг, “Эрдэнэс Монгол” компанийн алтан хувьцааны эрхийг өнөөг хүртэл баталгаажуулаагүй  зэрэг асуудлыг хөндөж байгаа.

Тэгвэл  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал товлогджээ. Хурал ирэх сарын 28-нд болох юм байна. Хурлаар компанийн 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх нь. Хуралд саналын эрхтэй хувьцаа эзэмшигч оролцох боломжтой бөгөөд 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэд мэдээлэл сонсож болох аж.

Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд саналын эрхгүй юм байна. Тиймээс 1072 ширхэг хувьцаатай иргэд саналын эрхгүйгээр хуралд оролцож, тайлан мэдээ сонсож болно гэсэн мэдээлэл байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • CECE (March 28, 2017 12:32:36 pm )

    mai salaavch,LALARUUDAA. Iim huvitsaa ezemshigch gej baidgiim uu

antalya rent a car