antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 27, 2017 2 comments

Хуурамч бараа борлуулах болон гадаадад ажиллах хүч гаргах замаар Умард Солонгос 1-2 тэрбум доллар олдог

нийтлэсэн Admin

Умард Солонгос улс гадаадад ажиллах хүч илгээхээс гадна брэндийн хуурамч бараа борлуулах замаар жилд 1-2 тэрбум доллар олдог. Энэ тухай Японы “Ёмиури” сонинд Вашингтонд дахь Улс төрийн судалгааны хүрээлэнгийн шинжээчдийн хийсэн дүгнэлтийг иш татан мэдээлжээ.

Пхеньян сүүлийн үед ийм үйл ажиллагааныхаа төвийг Зүүн Өмнөд Азиас Персийн булан дахь Саудын Аравигаас бусад дипломат харилцаатай орнууд руу шилжүүлж байгаа аж. Тухайлбал, Кувейт болон Катарт Умард Солонгосын 15 мянган ажилчид байна. Мөн эдгээр улсад хуулийн дагуу байгуулагдсан Умард Солонгосын ресторанууд ажилладаг ба тэдгээр нь тус улсын хувьд валютын орлогын чухал эх үүсвэр болдог.

Мөн Персийн булангийн орнуудад Умард Солонгост үйлдвэрлэсэн бугуйн цаг, цүнх гэх мэт брэндийн хуурамч бараануудыг борлуулдаг байна. Хятад болон Туркийн ижил төстэй бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад Умардын брэнд бараа нь тооны хувьд цөөн хэдий ч  чанараараа илүү байдаг ажээ.

О.Барс

Эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (March 27, 2017 10:25:27 pm )

    Tiim shuuu internet baraa hudlaa ym bnaaa belhuuseer turaah omd bus absan ymarch hereggui ym bnaa bitgiii avaatai

  • Anonymous (March 28, 2017 11:11:48 am )

    Пхеньян дахь гадаадын хүмүүст зориулсан валютын болон duty free дэлгүүрээс юм авахад эргэлзээтэй шүү

antalya rent a car