
Уг аяны хүрээнд цахим гүйлгээний шимтгэлийн төлбөрийг Монгол Улсад анх удаа 0 төгрөг болгосныг энд заавал тодотгох хэрэгтэй. Капитал банкны эрхэм үйлчлүүлэгч та, тус банкны карттай тохиолдолд Монгол Улсын бүх арилжааны банкуудад шимтгэлгүй, гүйлгээ хийх боломжтой болоод байгаа билээ. Энэ бол үнэхээр харилцагчдаа дээдэлдэг Капиталчуудын хийж чадах алхам билээ. За мөн тус банкны мобайл, интернэт, смарт үйлчилгээнүүд бүгд шимтгэлгүй болсон. Тиймээс ч “Банкинд шимтгэл төлдөг үе ард хоцорлоо” гэсэн уриаг бүрэн эзэмших эрх Капиталчуудад бий.
Улс орны эдийн засаг амаргүй байгаа энэ үед харилцагчдынхаа төлөө шимтгэлээс татгалзсан Капитал банкны хамт олон “Бэлэг” хөтөлбөрийн хүрээнд маш олон ажил зохион байгуулахаар төлөвлөж, тун амжилттайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, харилцагчдынхаа сэтгэл болон оюунд нь үнэлэшгүй хөрөнгө оруулалт хийх зорилгоор сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатартай хамтран “Урмын бэлэг” хөтөлбөрийг зохион байгуулж байна. Энэ бол бас л Монголдоо анхдагч болсон үйл ажиллагаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
Банк бол итгэлцлийн бизнес. Тэрчлэн хүмүүс хоорондын харилцаан дээр тулгуурладаг чухал үйл ажиллагааг үзүүлж буй өөрийн банкны ажилтнууддаа зориулж гуравдугаар сарын 11-нд Сэтгэл судлаач Г.Наранбаатарын лекцийг хүргэсэн байсан. Тэгвэл гуравдугаар сарын 25-ны өдөр банкныхаа харилцагчдад зориулан “Гайхамшиг” хэмээх нэртэй лекц хүргээд байна. Энэ удаад 200 гаруй харилцагчиддаа зориулан сонирхолтой, өгөөжтэй лекцийг хүргэжээ. Лекц эхлэхийн өмнө хуран цугласан хүмүүсийн дунд хөнжөөнт тоглоом зохион байгуулж, мөн “A sound” хамтлаг ирж ая дуугаа өргөсөн нь ихээхэн таалагдаж буйг тус банкны харилцагчид хэлж байлаа. За харин “Гайхамшиг” лекцийн гол агуулгын тухайд “Өөрийнхөө амьдралд гайхамшгийг бүтээ”, “Боломжгүй зүйл хэзээ ч байхгүй, зүрх сэтгэлдээ оюун бодолдоо өөрийгөө ялж энгийн зүйлээс гайхамшгийг эхлүүл” гэсэн гол санаа юм байна.
Тодотгоход, Капитал банк “Бэлэг” хөтөлбөрийнхөө хүрээнд фэйсбүүк болон банкны сошиал орчинд Сэтгэл судлаач Г.Наранбаатартай хамтран нийгэм рүү чиглэсэн, хүний амьдралын чухал чухал сэдвүүдийг хөндсөн эерэг мэдээллүүдийг цуврал видео хэлбэрээр хүмүүст хүргэж буй билээ. Энэ нь ч сошиал хэрэглэгчдийн сэтгэлзүйд тодорхой нөлөөллийг үзүүлж, эерэг мессежийг өгч буйг хэлэх хүмүүс олон байгаа юм.
Энэ бол Капитал банкны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд харилцагчиддаа зориулан хийж буй сайн үйлс юм. Ер нь Капитал банкны нийгмийн хариуцлагын бодлого маш өргөн хүрээг хамардаг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Тус банк нь өөрийн байгууллагын үйл ажилллагаа, гаргасан шийдвэрийн нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар бүрэн хариуцлага хүлээх, нийгмийн сайн сайхан, тогтвортой хөгжлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ил тод нээлттэй байхад чиглэгддэг юм.

Холбоотой мэдээ
-
irged (March 27, 2017 7:10:39 pm )
zov yum hiijee, manai irged hoorhii denduu medleg muutai,bank ind alta shig tsagaa ureed
-
Харилцагч (March 27, 2017 8:35:15 pm )
Энэ их хотын шуугиан түгжрэл дунд манай иргэд Цаг заваа үр ашигтай өнгөрүүлж дээрээс нь хэмнэлт хийх боломжийг олгосон Капитал банкныханд талархаж байна
-
Зөв шдээ (March 27, 2017 8:36:56 pm )
Заавал мөнгө хүүхлхийн дон тусцан хаан банк голомт банкнаас татгальзяаа Иймэрхүү байдлаар өшөө олон ажлийг нийгмийн хариуцлагын дагуу хийж гүйцэтгээрэй гэж хүсэн ерөөе Амжилт хүсье
-
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгэээе (March 27, 2017 8:38:03 pm )
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгэээе Гадагшаа урсах мөнгөний урсгалыг багаар ч болов хаая Танай банк хөдөө орон нутгуудаар салбараа нээгээчээ
-
Anonymous (March 28, 2017 10:25:19 am )
UG N ENE BANK OLON SALBARTAI BOLVOL ARD TUMEN ZAAVAL MONGO HUULEHIIN DON TUSSAN HAAN GOLOMTOOS TATGALZANDAA
5 Comments