Энэ оны төгсгөл гэхэд эдийн засаг гайгүй болчихно гэж Сангийн сайд уг нь хэлж байсан даа. Тэгвэл тэрбээр энэ удаа өөрийг хэлжээ. “Эдийн засгийн бүтэц хангалттай төвшинд байхгүйгээс валютын хомсдолд орж өрийн дарамтад орох нөхцөл өндөр байгаа” хэмээн тэр хэлжээ. Уг нь бол энэ нь үнэнд илүү ойр үг байх л даа. Түүнчлэн тэрбээр “Олон улсын валютын сантай урьдчилсан байдлаар хөтөлбөрөө тохирсон. Эдийн засаг хүндэрлээ гээд байнга валютын сангаас дэмжлэг авч хөгжинө гэж байхгүй. Тиймээс эхний ээлжинд эдийн засгийн бүтцээ өөрчлөх шаардлагатай. Эдийн засгаа солонгоруулахын тулд уул уурхайн бус экспортыг дэмжихээс өөр аргагүй. Энэ бодлогыг цогцоор нь хэрэгжүүлж эхэлж байна. Эхний ээлжинд Дэлхийн банктай хамтраад экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлж байна. Дэлхийн банктай хамтраад 20 орчим сая.ам доллараар санхүүжүүлнэ. Үүний есөн сая ам.доллараар нь экспортын даатгалын бүтээгдэхүүн бий болгоно. Аж ахуйн нэгжүүдэд юу дутагдаж байгааг судална. Гадаад зах зээлд гарахад нь чадавхын дэмжлэг үзүүлэх юм. Үр дүнг урьдчилж хэлэхэд хэцүү. Гэхдээ хичээж байна. Ямар ч бүтээгдэхүүн хамаагүй экспорт хийж байгаа бүх аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ. Бизнес эрхлэгчдийг Хөгжлийн банк, шинээр байгуулагдаж байгаа хөдөө аж ахуйн давхар даатгал корпораци дээр байгаа шинэ бүтэц дээр экспорт хийж болох бүх судалгааг гаргаж, нөхцөл боломж баримжаа гаргая гэсэн тооцоотой ажиллаж байна.” хэмээн ярьжээ. За харин долоон төрлийн татварын нэмэгдлийн асуудлаар хэлэхдээ “Долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх саналыг төсөвт оруулсан. Улсын Их Хурал Засгийн газрын өргөн барьсан хувилбарыг дэмжинэ гэж итгэж байгаа. Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх, автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэхээр тусгасан.Мөн суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх, нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авахаар заасан.” гэхчлэн ярьжээ.
Сайд уг нь сангийн хөтөлбөрт хамрагдахаар болсон талаарх мэдээллийг анх өгөхдөө их л өөдрөг хэлж ярьж байсан. Тэгвэл тэр эргээд л тааруухан амлаад эхэллээ. Энэ Сангийн сайдын амыг уу?
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
14578 (March 27, 2017 11:49:10 am )
ЭНЭ эргүйгийн хаврын синдром эхэллээ.
-
zochin (March 27, 2017 12:42:57 pm )
манаа нутгийн зиүлэг балаа
-
зочин (March 27, 2017 12:57:59 pm )
валют өсөх биз одоо…..
-
Anonymous (March 27, 2017 2:25:12 pm )
байгаль орчны сайдаар тавих байж дээ, цас орно , орохгүй гээд л …
-
хялар (March 27, 2017 2:38:33 pm )
дөрвөдыг зайлуул? энэ хулгай хийхээс өөр юм чадахгүй нь тодорхой болсон????
-
ЗОЧИН (March 27, 2017 2:53:49 pm )
Сангийн сайд Тосонбумбатын газрыг дээрэмдсэн нь ирвэс хамгаалагчын үхлийг үнэ цэнэгүй болголоо.Уг нь энэ л газар нутгаа шуналаас хамгаалж амь эрсдсэн шүү дээ
-
irgen (March 27, 2017 5:59:11 pm )
hodoonii hynii alsiin haraa oirhon bolohoor uls oronch balarch baina daa, yana daa mongolchuud mini
-
tatvar nemej bolohgui busdiig n hii (March 27, 2017 6:20:28 pm )
t1
-
ИРГЭН (March 28, 2017 12:02:10 am )
ХАР УХААНТАЙ ГЭЛ ҮҮ? ХА ХА ХА ОРОСООС МАШИН ОРУУЛЖ ЗАРАХ БАРИЛГА ОВООЛЖ ЗАРАХ МОНГОЛ УЛСЫН МӨНГӨ САНХҮҮГИЙН БОДЛОГЫГ ЗАНГИДАЖ ЗОХИЦУУЛАХ ЭНЭ ХОЁР АСУУДАЛ ШАЛ ӨӨР.ЭНЭ НӨХРИЙН ТОЛГОЙ ХҮРЭХГҮЙ.ОУВС н ЭНЭ САЙДЫН АВРАЛ ГЭЛ ҮҮ?ИЙМ Л ЮМААР ӨӨРИЙГӨӨ ХААЦАЙЛНА ДАА ЭНЭ ДӨРВӨД.НЯ_БО БҮРТГЭЛИЙН А ч ҮГҮЙ ЭНЭ ГӨЛГӨР ХАРХҮҮ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ТРАНШЕИД ОРУУЛЧИХААД САНАА НЬ АМРАНА ДАА.ЧОЙЖОО ЧИ НҮДНИЙ БУЛАЙ БОЛОХООСОО ӨМНӨ БИ ЧАДДАГ ЮМАА ХИЙЕЭ ГЭЭД ОГЦОР ТЭГВЭЛ ЧИНИЙ БАЙРНААС ГАНЦ НЭГИЙГ ХУДАЛДАЖ АВИЙ
9 Comments