antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 27, 2017 27 comments

Тэтгэврийн насыг одоо нэмэхгүй

нийтлэсэн Admin

ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд тэдний зүгээс тавьж буй шаардлагуудыг биелүүлэх ёстой, тэдгээрийн нэг нь тэтгэврийн насыг нэмэх явдал гэх ойлголт иргэдийн дунд байгаа. Тэгвэл засгаас өгч буй мэдээллээр  “Тэтгэврийн насыг нэмнэ гэж яригдаад байгаа нь 2035 онд хүрэх хэмжээ юм. Түүнээс одоо тэтгэвэрт гарах дөхсөн иргэдийн хувьд гэнэт тэтгэврийн нас нь хойшлогдох асуудал биш.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд зааснаар нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 60 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. Хувь хэмжээний хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь УИХ-ын 2015 оны 53 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого” (2015-2030), Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Мөн улс орны нийгэм, эдийн засгийн байдалтай уялдуулан тэтгэвэр нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • зочин (March 27, 2017 11:26:04 am )

    Тайвшруулж байгаа ухаантай төөрөгдүүлсэн мэдээ бичиж байгаа юм байх даа, хүмүүсийг тэнэг гэж боддог юм уу, 2018 оноос эхэлж тэтгэврийн нас хойшлоод явна гээ биз дээ. Улсыг удирдах эрхээ ОУВС-д шилжүүлсэн арчаагүй төр цэвэрлэх байгууламж, утаа униар, хөрсний бохирдол зэргээ шийдээгүй байж монгол хүнийг хэд насал гэж 65 наснаас тэтгэвэрт гаргах гэж байгаагаа тайлбарласан нь дээр.

  • Зочин (March 27, 2017 11:32:35 am )

    Тайвшруулж байгаа ухаантай төөрөгдүүлсэн мэдээ бичиж байгаа юм байх даа, хүмүүсийг тэнэг гэж боддог юм уу, 2018 оноос эхэлж тэтгэврийн нас хойшлоод явна гээ биз дээ. Улсыг удирдах эрхээ ОУВС-д шилжүүлсэн арчаагүй төр цэвэрлэх байгууламж, утаа униар, хөрсний бохирдол зэргээ шийдээгүй байж монгол хүнийг хэд насал гэж 65 наснаас тэтгэвэрт гаргах гэж байгаагаа тайлбарласан нь дээр.

    • Н ЗООТЕХНИКЧ ХҮҮ. Ю (March 28, 2017 1:00:04 am )

      ТЭР ГЭВШИЙН НАС НЭМЭХ НЬ ЗӨВ МОНГОЛ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТ ГЭДЭГ ҮЗҮҮЛЭЛТЭЭС ГАДНА ТЭТГЭВЭР АВАГЧДЫН ДУНДАЖ НАСЛАЛТ ГЭЖ БА БИЙ ҮҮГЭЭРЭЭ БОЛ 75-78БАЙГАА ЮМ ЦААШДАА ДУНДАЖ НАСЛАЛТ ӨСНӨ ГЭТЭЛ ОДОО ТЭТГЭВРИЙН САН ТУН МУУ БАЙГАА ИЙМ ҮЕД ЗАСАГ ЗӨВ БОДЛОГО ХЭРЭГ ЖҮҮЛЖ БАЙНА

  • зочин (March 27, 2017 11:35:37 am )

    Нэмээд үз дээ нэмсэн нам унана шүү энэ бол эмзэг сэдэв шүү.Сонгуульд унана шүү

  • 14578 (March 27, 2017 11:41:15 am )

    МАН хулгайчууд чин АРД Түмнийг өөрөс шигээ МАНгарууд гэж боддог юм уу хаашаа юм. Саяхан наад Чайжилсүрэн эргүй чин 2018 оноос эхлээд жилд 6 сараар нэмэгдээд явуулахаар төсөл оруулсан гээд яриад байгаа юм биш үү.

    • Мангал (March 28, 2017 1:13:45 am )

      Тэтгэврийн насийг нэмэх нь зөв харин ч шууд нэмэх байсан юм засаг зөөлөн бодлого явуулж байна тэтгэвэр авагчид ийн дундаж нас 75 байгаа шүү цаашдаа хүн ам ийн наслалт нэмэгдэнэ одоо хүн бүр унтах идэхийг эрхэмлэхээсээ илүү хөдөлмөрлөх идэвхтэй хөдөлгөөн хийж эрүүл байх идэвхтэй амьдралын хэв маягт шилжих боллоо нөгөө талаар тэтгэврийн сан бага байгаа ийм үед засгаас зөв шийдвэр гаргалаа ЭНЭ ЗӨВ БИД ДЭМЖИЖ БАЙНА.

  • зочин (March 27, 2017 12:15:31 pm )

    тэтгэвэрийн насыг нэмэхгээд санал оруулаад байгаа биздээ 65 нас хүрээд мөнх бусыг үзүүж байна гэсэн судалгаа гаараад байхад тэтгэвэр өгөхгүй гэсэн арга хэрэглээд байгаа юм бишүү өөрсдөө дээгүүрээ хулгай хийж идчихээд ард түмнийг тэтгэвэрт гаргахгүй үхүүлэх гээд байгаа юмуу тэмцэх хэрэгтэй

    • Irgen (March 27, 2017 12:25:47 pm )

      Chi temtsee chi sanlaa ugsunuuruu chi temtsee

    • Irgen (March 27, 2017 12:26:47 pm )

      Chi temtsee chi sanlaa ugsunuuruu chi temtsee

  • irgen (March 27, 2017 2:41:48 pm )

    hvleen zovshoorohgvi shvv. jiriin irged min shiidver garahdaa tulbal tultal temtsye.

  • ман гишүүн (March 27, 2017 2:46:53 pm )

    МАН цэцэрлэгын хүүхэдтэй яамар адилхан юм бэ? тэтгэвэрын насыг өөрсддөө хийж бгаа ажил нь юм байхдаа?ёстой хуц пяда?????? өөр хийх ажил мөн их бна даа? сэтгэхгүй юм даа энэ МАН??? хулгайчуудыг бүгдыг нь толгой дараалан буудах юмсан??

  • иргэн (March 27, 2017 3:13:30 pm )

    НОМТОЙБАЛАЙ залууг энэ суудлаас нь зайлуулаач тэтгэвэрын насыг уртсгавал монголд иргэний дайн зхрлах хэрэгтэй??? энэ шуналын тиипүүд өөрсдөө таван жилч болсон идэж уух гэж бна??? цэцэрлэгийн багшын ажилыг энэ хулгайчаар нэг өдөр хийлгэж үзүүлэх юмсан??? ёстой толгой ньбоов алнаасаа дор пяздаанууд???

  • Anonymous (March 27, 2017 4:44:27 pm )

    ЭНЭ МАН НАМЫН НӨХӨД ЭРҮҮЛ ҮҮ ТА НАРЫГ ТЭТГЭВЭРИЙН НАС НЭМ ГЭЖ СОНГОСОН БОЛЖ ТААРАХ НЭЭ ДЭ

  • zochin (March 27, 2017 5:18:09 pm )

    Ert tetgevert gargalaa gej gonginoh4jaahan syngaad uguhuur t.n nemlee gej yilan dyygarah

  • 65 (March 27, 2017 5:32:02 pm )

    Mongolchuudiin dundaj nas 65 ajil hiij bgaad l yavah um bn ldaaa hahahaha muu luivarchid

  • хүү (March 27, 2017 5:34:06 pm )

    баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн идээд, хортой агаараар амьсгалахаар хүний нас уртасдаг гэсэн. Манай УИХ – ын гишүүд судлаад монгол хүний дундаж наслалт 80 хүрсэн гэсэн дуулаагүй юм уу

  • irgen (March 27, 2017 5:55:03 pm )

    hogjiltei ornuudiin dundaj nas 80 manaih bol bolooch ugui,,,,yaduu, emnelegiin uilchilgee avch chaddaggui, taivan amdrah nohzolgui uls gedgee medehgui, toriin tolgoid malnuud suuj baigaa bolohoor,,,!!!!!!!!!! Bas baahan tatvar nemne geed baigaa ard tymnee doromjlood sursan luivarchid,,,,neg odor dain boloh bolj baigaa um baina,,,

  • Anonymous (March 27, 2017 7:02:11 pm )

    65 хүрэхийг чинь хары гээд байгаамуу энэ одоо

  • Anonymous (March 27, 2017 7:31:12 pm )

    Тэтгэвэрийн насыг нэмбэл монголд иргэний дайн гарч магадгуй шуу

  • зочин (March 27, 2017 8:01:19 pm )

    ман юуг ч хийж мэдэх луйварчдаар дүүрсэн . та бүхэн мөрийн хөтөлбөрийг нь байнга сануулан шаард .заавал мөнгө санхүү шаардахгүйгээр хийж болох ажил байна энэ бол дэд сайдын суудал түүнийг дагасан олон үйл ажилгааны зардал хэмнэх

  • zochin (March 27, 2017 8:56:02 pm )

    man han tetgeverin nasig urtgasan baij hudlaa yarijn busdig tuurugduuleed n bna er 65, em 60 nas bolson shuudee humuusee uhaaraach

  • Anonymous (March 27, 2017 10:28:07 pm )

    Монгол хүний дундаж нас эрэгтэй хүн-64,эмэгтэй хүн-74 байна гэж статистикийн байгууллагаас гаргасан байдаг.Тэтгэврийн насыг 65 болговол эрчүүд маань НДШимтгэлээ төлсөөр байгаад тэтгэвэрээ тогтоолгож чадалгүй байсаар “бурханы орон”-д одох нь… 60 нас давсан хүнийг Монголд ажиллуулах байгууллага,ААН-д олдохгүй,60 гарсан хүнээс хөдөлмөрийн үр дүн,ажлын амжилт гарахгүй шүү дээ.Залуучуудын ажлын байрыг бөглөөд суугаад байх боломжгүй,Хэрвээ УИХ энэ асуудлыг хэлэлцээд эхэлбэл тэмцэлд босохоос аргагүй болно.Эцэст нь хэлэхэд улс орныг хямралд унагасан улс төрчдийн лайг ард түмний нуруунд үүрүүлж болохгүй

  • ardzon (March 28, 2017 4:03:38 am )

    neeree yu yamar goyo ve ? bayarlalaa MAN !

  • Anonymous (March 28, 2017 10:46:23 am )

    монголчууд бид дунджаар хэд насалдаг билээ бидний тэтгэвэрт гарах насыг нэмж байгаа нь буруу яагаад улс орон нь ард иргэдээ гэдэг байхад манай улс төрийн томчууд яаж ийгээд иргэдийнхээ татвар халааснаас нь хумслаж идэх тухай бодож байна.

    • заяв (March 28, 2017 12:01:48 pm )

      Эмнэлгийн уйлчлэгч 65 хуртэлээ хуний цус ножтэй хутгалдаад хэдэн жил тэтгэвэр авъ бол

  • Энхээ (March 28, 2017 11:09:43 am )

    Нийгмийн даатгалын сангийн мөнгийг идчихээд алингаа алдхаараа ийм арга хэрэглэж байна. Дундаж наслалт ч гэх шиг. Татвар төлсөөр байгаад өнхрөөд өгөх юм байнал даа. Одоо шийдэхгүй ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэлэлцэнэ гэдэг нь тодорхой. Эд нарт ард түмнээ бодох сэтгэл байхгүй. Ер нь бол улс орон газар нутаг ард түмнээс л бүтдэг. Газар нутаг ард түмэнгүй бол эд нар хэн ч биш гэдгээ ухаардаг боловуу. эргэлзээтэй.

  • Баруун зочин (March 28, 2017 12:41:53 pm )

    Тэтгэврийн насыг жил бүр .6 сараар нэмхээр оруулсан төсөл эрс уур амсгалтай Моголын нөхцөлд тохирох юм биш.ОУВСан монголын иргэдтэй тоглоом хийж байна уу.Тэгвэл 53 настай иргэн 60 нас хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлж үлдсэн 5 жилд шимтгэл төлөхийг зогсоох нь зүгээр юм байна Ажилгүй залуучуудыг монгол улсын төр хаанаас ажилтай болгоно Ард түмэнд санал асуулга явуулах хэрэгтэй???

antalya rent a car