antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 27, 2017 7 comments

ТОСТ, ТОСОНБУМБЫН НУРУУНААС 153 МЯНГАН ГА ТАЛБАЙГ “ХУЛГАЙЛЖЭЭ”

нийтлэсэн Admin

УИХ, Засгийн газрын гишүүн хүн Засгийн газраас илүү эрх мэдэлтэй байдаг юм байна. Тэр бүү хэл, УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулан өөрийн компанийн хүсэл сонирхолд нийцүүлэн гаргуулж болдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн яруу тод харууллаа хэмээн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэд үзэж буйгаа хэвлэл мэдээллийнхний сонорт дуулгалаа.

Алдарт Тост, Тосонбумбын нуруу төдийгүй уг нуруунаас эх авах Хөвөөт, Хуршуутын голыг хамгаалах орон нутгийн иргэдийн тэмцэл үргэлжилсээр байгаа ч үр дүнд төдийлөн хүрээгүй төдийгүй Тост, Тосонбумбын нурууны байгалийн нөөцийн хилийн заагийг тогтоох тухай хуульд заасан 896,527,44 га талбайг тусгай хамгаалалтад авахаар болсон ч энэ сарын 15-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг газрын хэмжээг 743 мянган га хэмээн тогтоосон нь гурвантэсчүүдийг тэмцэхэд хүргэсэн аж.

Тодруулбал, эрхэм Сангийн сайд эрх мэдэл, албан тушаалаараа түрүү барин “Сауд гоби коал транс” ХХК 153 мянган га талбайд эзэн сууж, Засгийн газрын хуралдаан болохоос тав хоногийн өмнө байгалийн нөөц бүхий Хуршуутын голд тэрэг техникээ байршуулан кэмпээ байгуулан, зам талбай тавьж, хөрсийг нь тэгшилж эхэлсэн байна.

Үүнийг эсэргүүцсэн сумын ИТХ-ын дарга Б.Отгонбаяр, БО-ны улсын байцаагч А.Атар, Тост багийн Засаг дарга Н.Галаахүү, Урт багийн Засаг дарга Л.Пүрэвдорж, Байгаль хамгаалагч Ж.Пунцагбад, Ч.Энхзаяа нар тус компанийн эзэмшиж буй талбай дээр очиж, шалгалт хийж, үйл ажиллагааг нь зөгсоох акт гаргасан ч “Сауд гоби коал транс” ХХК-ийнхан үл тоомсорлосон төдийгүй гуравдугаар сарын 18-ны өдөр хөрс хуулалтаа хийж, баяраа тэмдэглэсэн байх юм. Тэгэхээр тус компанийнхан Засгийн газрын шийдвэр хэрхэн гарахыг урьдчилан мэдэж байсан учраас ийн дур зоргоороо авирласан болж таарч буй хэрэг.

Орон нутгаас “KhumbaaTumendelger” хэмээх хаяг руу орохыг хүссэн байх агаад уг хаягийг сонирхоход “Б.Чойжилсүрэн Сангийн сайд болоогүй, УИХ-ын гишүүн байхдаа, жил гаруйн өмнө Төрийн ордонд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга асан Г.Гангамаа, ИТХ-ын дарга асан Б.Дэжид бид гурвын өмнөөс харж суугаад “Би энэ газрыг ус булаг бүхий баянбүрд газар гэж мэдээгүй. Манай дүү нар л энэ газрыг хямд үнээр зарах гээд байна гэхээр нь авчихсан юм. Одоо залхаж байна. Үүнийг авчих хүн байвал өгөөд хэдэн төгрөгөө салгаж аваад сэтгэл амар салмаар байна” гээд ярьж байсан хэмээсэн материалыг онцолж дурьдсан нь “Сауд гоби коал транс” ХХК нь Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн оролцоотой гэдгийг нотолж буй хэрэг бус уу.

Нөгөөтэйгүүр, Тост, Тосонбумбын нуруунд хайгуулын тусгай зөвшөөрөл 16-г өгсөн байдаг бөгөөд тэдгээрийн зургааг БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай “Элбэг орд” компани, “Фокс Майншг”, “Мөнхийн номхон далай”, “Намуун тод” ,“Эн Си Ар Ай” компаниуд эзэмшин өөр хоорондоо 10 км зайтайгаар үйл ажиллагаа явуулдаг талаар эх сурвалж өгүүлсэн.

Сайдаар бамбай хийсэн “Сауд гоби коал транс” ХХК нь ч “Мөнгөтэй хүний өмнө төр ч бөхийдөг л байхгүй юу” хэмээн Тост, Тосонбумбын нуруу, байгалийн үзэсгэлэнт Хуршуутын голын онгон зэрлэг хөрсийг орвонгоор нь эргүүлэн гурвантэсчүүдийн эх байгалиа гэсэн сэтгэлийн тайзан дээр бүжиг хийн, найрлаж эхлэв бололтой

Түүнчлэн эдүгээ хятад эздийн өмч болоод байгаа талбайд байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны өсгөж, үржүүлж, хамгаалж байсан ирвэсүүд нутагладаг юм байна. Ирвэс хамгаалагч залуугийн амиа алдсан шалтгааныг тодруулах хэргийг шалгасан хуулийнхан “Мөрдөн байцаалтын ажиллагааг өргөжүүлж, хятад эзэдтэй дээрх компаниудыг шалгах хэрэгтэй” гэж байсан ч асуудал тэгсхийгээд намжсан. Талийгаач Тост, Тосонбумбын нуруунд 22-24 ирвэс болон аргаль, янгир тэргүүтэй ан амьтад нутагладаг. Иймээс дээрх байгалийн ховор амьтдыг хамгаалж, экологийн тэндвэрийг хамгаалах шаардлагатай.

Ингэхийн тулд Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалттай болгох саналыг холбогдох яамандаа гаргаж байсан юм билээ. “Ирвэс хамгаалах сан” ч түүний саналыг дэмжсэн төдийгүй Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нөөцөд авахаар болсон ч харамсалтай нь 153 мянган га талбайг хулгайчийн гарт тавиад туучихлаа. Сайдаар бамбай хийсэн “Сауд гоби коал транс” ХХК нь ч “Мөнгөтэй хүний өмнө төр ч бөхийдөг л байхгүй юу” хэмээн Тост, Тосонбумбын нуруу, байгалийн үзэсгэлэнт Хуршуутын голын онгон зэрлэг хөрсийг орвонгоор нь эргүүлэн гурвантэсчүүдийн эх байгалиа гэсэн сэтгэлийн тайзан дээр бүжиг хийн, найрлаж эхлэв бололтой. Энэ асуудлыг орон нутгийнхан ийнхүү гаргаж ирлээ. Хэрхэхийг холбогдох газрууд шийдвэрлэх болов уу хэмээн тэд найдаж байгаа биз ээ.

Монголын мэдээ
Г.Очир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • иргэн (March 27, 2017 10:16:16 am )

    Эх орон,газар нутгаа хайрлах сэтгэл хэнд байна гэдэг нь одоо тодоос тод харагдахнээ. Энэ мэдээ үнэхээр үнэн бол ХАРИУЦЛАГА гэж их ярьж байгаа УИХ-ын дарга,Ерөнхий сайд хоёр үүнд хир шуурхай хандаж, ямар шийдвэр гаргахыг л олон нийт харах, хүлээх үлджээ. Чойжилсүрэн шиг эх орон, ард түмэн гэхээсээ илүү эвийг нь олж идэж уух шуналын бэрд нь хөдөлж шүлс нь гоожиж байдаг олон луйварчид хувалж мэт төрд шигдэсний л тод жишээ бол энэ мөн.

  • санаа зовогч (March 27, 2017 10:42:35 am )

    Ерөнхий сайдаа тосон бумбын нурууны 153 мянган га газрыг луйварчдаас буцааж аваачээ.танай танхимын сайд Чойжилсүрэн гэдэг чинь яасан дүүрсэн хулгайч вэ наад нөхрөө түргэн танхимаасаа гаргаж шорон руу нь явуулаачээ.МАН ийм луйварчдаас салаачээ.Ард түмэн та нартай тооцоо хийнэ шүү.

  • irgen (March 27, 2017 11:30:43 am )

    ene durwud yasn handaggui uym be

  • ЗОЧИН (March 27, 2017 12:17:28 pm )

    манай намыхан авсан яадгийн хуц тэртэй тэргүй зархаас хойш

  • иргиргэнэниргэн (March 27, 2017 1:47:30 pm )

    Чойжилсүрэн огцор чам шиг хулгай хэрэггүй

  • зочин (March 27, 2017 4:34:52 pm )

    энэ хулгайчийг гаргаж ирсэн М.Энхболдыг огцоруулья

  • Бат (March 27, 2017 9:21:29 pm )

    Өмнөговьчуудаа эх нутаг энэ сайхан байгалаа унаган төрхөөр нь байлгахын төлөө нэгдэн тэмцэцгээе,Сангийн сайдыг огцооруул,

antalya rent a car