antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 10, 2012 6 comments

Тендерээс төрсөн тэрбумтан Ч.Хүрэлбаатар гэж хэн бэ?

нийтлэсэн Admin

“Тендерчин” Хүрэлбаатар. Уул нэр нь Ч.Хүрэлбаатар боловч улс тер, бизнесийнхний дунд “тендерчин” хэмээн алдаршсан нэгэн. Уг мэргэжил нь эдийн засгийн багш.

Гэсэн ч Н.Энхбаярын засгийн үед Увсынхны лоббигоор Ерөнхий сайдын зөвлөх болтлоо суга татагдаж, улмаар улс төрийнх нь карьер зогсолтгүй өсчээ. Сангийн дэд сайд, Түлш, Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн болж, Сү.Батболдын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болтлоо дэвшсэн энэ залуугийн улс төрийн карьерийнх нь амжилтын түүх товчхондоо энэ.

Тэрээр Түлш, Эрчим хүчний сайд байхдаа эрчим хүчний салбарт зарлагдсан ихэнхи тендерийг өөрийн намын болон өөрийн нутгийн хүмүүстээ давуу эрхээр өгч, тэндээс хувь хүртэн төрөөс төрсөн тэрбумтан болтлоо хөрөнгөжжээ. Тухайлбал, одоогийн УИХ-ын гишүүн С.Бямбацогтод нийтдээ 14 тэрбумын тендерийг давуу эрхээр олгосон байдаг. Ингэж тендерт хэт өндөр үнээр ялуулж, түүнээсээ хувь хүртэн завшдаг болсон нь түүнийг “тендерчин” гэж овоглоход хүргэжээ.

Татвар төлөгчдийн мөнгөнөөс дээрх маягаар завшаад зогсохгүй өнөөх тендерүүдийн зарим нь өнөөг хүртэл хэрэгжээгүй байсаар л байна. Тендерээс хүртсэн мөнгөндөө түшиглэн 2008 онд Увс аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогджээ.

Сү.Батболдын Засгийн газарт хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Засгийн газрын гишүүн болж, Монголын эдийн засгийн бодлогыг “тодорхойлцох” энэ залуу сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг том том төслүүдийг ч эрх мэдлээ ашиглан өөрт ашигтайгаар шийдүүлж байна.

Уул нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бол Ерөнхий сайдын удирдлага дор Засгийн газрын өдөр тутмын ажлыг зохицуулж, яамдын үйл ажиллагааг ерөнхий сайдтай уялдуулах үүрэгтэй байдаг бол энэ эрхэм сүүлийн үед салбарын яамдын бодлого руу хэт оролцож, салбарын бодлогыг алдагдуулж, эрх мэдлээ хэтрүүлж байна. Салбарын яамдуудаас оруулсан бодлогын шинжтэй асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаасаа илүү өөрийн үзэмжээр шийдэж “тендердэх” болжээ.

Түүгээр ч зогсохгүй салбарын яамдаас Засгийн газарт оруулсан асуудлуудыг 2012 оны УИХ-ын сонгуулиар барьцаалан улс төр болно гэсэн нэрийн дор Засгийн газрын хуралдаанд оруулах-гүйгээр хойш нь тавьж, улс орны эдийн засгийн гол гол бодлогуудыг зогсоодог нэгэн болж хувирсан байна. Мөн энэ эрхэм Хэрэг эрхлэх газрын даргын албан өрөөг нутгийн зөвлөлийн ажлын өрөө болгож дөнгөжээ. Засгийн газартай холбогдсон аливаа асуудлаар Хүрэлбаатартай уулзахаар очсон хүнийг хүнд суртал гарган хүлээж авдаггүй мөртлөө нутгийнхаа хүмүүст хөнгөн шуурхай үйлчлэн хүлээж авдаг аж.

Энэ байдлыг нь ордныхон болон салбарын яамдынхан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын өрөө бол Увс аймгийн нутгийн зөвлөлийн өрөө гэж өөр хоорондоо хошигнох болжээ.

2007 онд Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр түүнийг дуудахад урдаас нь, “Би нутгийн зөвлөлийн залуучуудын дунд сагсны тэмцээн явуулж байна” хэмээн томроход нь Ерөнхийлөгч, “Чи арай хэтэрч байна шүү!” гэж анхааруулсан байдаг. Салбарын яамдын сайд дарга нар уул нь УИХ-ын өмнө хариуцлага хүлээх ёстой байтал Хүрэлбаатарын өмнө хариуцлага хүлээх болж доошоо орж жижгэрчээ.

Улс орны эдийн засгийн болон өдөр тутмын асуудалтай холбогдсон Засгийн газрын аливаа асуудалд улс төрийн өнцгөөс харж ярих болсон энэ эрхмийг Ерөнхий сайд Сү.Батболд мэдсээр байж мэдээгүй юм шиг дуугүй явж байгаа нь бүр ч сонирхолтой байна. Түүний балаг үүгээр дуусахгүй нь бололтой.

Увс аймгийн Улаангом хотод Ю.Цэдэнбалын хөшөөний нээлтийн ажиллагаанд оролцохдоо урд хойноо цагдаагаар хамгаалуулж сүр барааг үзүүлэн төрийн өндөрлөгүүд яваа мэт аашилж өөрийгөө Увс нутгаас Ю.Цэдэнбалын дараа төрсөн хамгийн том хүн мэтээр авирлаж байжээ.

Мөн  хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө магтуулан дуулуулах, өдөр тутмын хэвлэлүүдэд өөрийн төлөөний хүмүүсээ байрлуулж, өөртэйгээ холбогдсон мэдээллийг хаалгаж, өрөөл бусдыг бичүүлэхээ ч бас мартаагүй ажээ.

Хэрэг эрхлэх газрын албан тушаалаа ашиглан төрийн өмчийн хороо болон салбарын яамд, агентлагуудад улс төржсөн баахан залуучуудыг нутаг гэдэг нэрийн дор байршуулан өөрийн тойрон хүрээллийн сүлжээг бий болгож байгаа ийм нэг даварсан хүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж засгийн газрын нэр хүндийг ард түмний дунд унагааж байна.

Н.Даш

Эх сурвалж: “Хөх толбо” sonin.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (February 10, 2012 4:50:43 pm )

    ene muug barij horiochee

  • Anonymous (February 10, 2012 6:03:39 pm )

    teg barih heregtei

  • Anonymous (February 10, 2012 8:12:06 pm )

    atg ni shalgaj ogooch.pls

  • Anonymous (February 10, 2012 10:19:10 pm )

    ene chini yostoi duugai tsarailchikhaad jinkhene ulsiin khorongoor bayajsan gardaa. ajilaa ch khiij chadadgui bolovsvrol nimgen nokhor gej khamt ajilladag khumuus barag bugd yaridag sh dee. eniig zailuulaad uvs aimagt ni 10 jiliin bagsh bolgooch.

  • Anonymous (February 12, 2012 8:34:05 pm )

    ene mash bolovsroltoi vnench sain hun shuu novshnuudaa.

  • Anonymous (February 12, 2012 11:53:26 pm )

    sangiin yamand baihaas ehleed l mongo ugaaj ehelsen hun de odoo solongoschuudtai niilsen barilgiin biznesiig ni ah nar ni hiij mani hun deerees lobbiddog shu de.odoo oiroltsoogoor 4 say dollar hiichiheed baigaa hun de.ugaasaa otgonbayar hurelbaatar zorigt geed bugd tendereer bayjij toroos torson ter bumtan sh de. 0naaduul chini bugdeeree 10 huvi gedeg nertei sh de

antalya rent a car