ОХУ-ын Буриад улсын Иркутск мужид гахайн мялзан өвчин гарч, онц байдал зарлажээ. Мужийн захиргааны албан ёсны цахим хуудсанд энэ талаар мэдээлсэн байна.
Халдварт өвчин гарсан аж ахуйнуудад устгал явуулж байгаа бөгөөд эргэн тойрон таван километрийн радиуст хөл хорио тогтоож, хот руу орох гурван гол зам дээр пост гарган хяналт тогтоогоод байгаа юм байна.
Монголчууд Улаан Үд, Иркутскээс хүнсний бүтээгдэхүүн импортолж оруулж ирдэг. Тиймээс анхаарал болгоомжтой байхыг ОХУ руу зорчиж байгаа ирггэдэд анхааруулж байна.
Гахайн мялзан өвчин нь маш халдвартай бөгөөд өнгөрсөн жил ОХУ-д гарахад 30 тэрбум рублийн зарлага гаргаж байжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.