Өмчийн харилцааны газартай холбоотой, тэрдундаа зарим албан тушаалтан нь хууль зөрчсөн талаарх мэдээлэл сүүлийн үед нэг бус удаа гарч буй. Тэгвэл Нийслэлийн өмчийн харилцааны газарт ажилладаг Б гэгч нь албан тушаалын байдлаа ашиглан “Иргэдийн өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээ байгуулан, иргэн Т нь газраа чөлөөлөөгүй байхад чөлөөлсөн мэтээр акт үйлдэж, нөхөн олговрын мөнгөнөөс 30 сая төгрөгийг хээл хахуульд авсан гэх хэрэг шүүхэд шилжжээ. Тодруулбал, уг хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулсныг Нийслэлийн прокурорын газраас хянаад, энэ сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
чимх (March 26, 2017 6:41:27 am )
Тийм байж том акулуудаа яах болжийнээ
-
Тулга (March 26, 2017 12:01:27 pm )
БОАЖЯ-ны хахууль авсан нөхөр юу болсон бэ бас дарагдаад өнгөрч байна уу
-
shuurh (March 26, 2017 12:04:00 pm )
med
-
-
зочин (March 26, 2017 5:09:53 pm )
Богд уулын ам бүрийд орон сууц бариад зарж байгаа нь хамгаалж байгаа хэрэг мөн үү
5 Comments