antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 25, 2017 8 comments

МУГТ Э.Бадар-Ууган Ерөнхий нарийн бичгийн дарга боллоо

нийтлэсэн Admin

Монголын Үндэсний Олимпийн хорооны 7 дугаар чуулган өчигдөр болж өндөрлөлөө. Чуулганаар ирэх 4 жилд МҮОХ-г удирдах Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн 11 гишүүнийг сонгосон байна. Санал хураалтаар нийт төлөөлөгчдийн 55,4 хувь буюу 81 хүний саналаар Д.Загдсүрэн МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Дүрэм ёсоор Гүйцэтгэх зөвлөлийн 6 гишүүнийг санал хураалтаар тодруулдаг бөгөөд нийт 21 хүн нэр дэвшсэнээс олонхийн санал авсан 6 хүн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдов.

Тухайлбал, НИТХ-ын дарга Ц.Сандуй 70 хүний саналаар Монголын Үндэсний Олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.

Чуулганы төгсгөлд шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн даргаар олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганыг томиллоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (March 25, 2017 1:36:27 pm )

    Бадарууган арай л биш. МҮОХ нарийн бичгийн дарга бол маш сайн мэдлэг боловсролтой, олон хэлний мэдлэгтэй, зөв боловсон, ажилч хичээнгүй, сэтгэлтэй хүний ажил шүү дээ… Бадарууган сайн тамирчин, хэлний мэдлэг, компютер, албан бичиг бичих чадвар, гадаад дотоодод нэр хүнд ямар билээ… Тамирчин бол ОК

  • cow mongolos (March 25, 2017 2:42:25 pm )

    YAMAR CH MEDLEG BOLOVSROL BXGUI GEE XOROOLOLIIN MANGAR BATSAAN BURUU SEXEL AVSAN BANDI DARGA BOLOXIIN DONTOI YAG BOGSNII DONTOI YASHKA SHIG ODOO UDAXGUI UIX GISHIIN BOLNO GEED NEREE DEVSHUULNE OTGONTSAGAAN GEJ MUNDAG XUN XAACHIV MA OVOOGIIN SUUDLIIG ZUUDLEED BGA YUM BIZ

  • зочин (March 25, 2017 6:30:12 pm )

    Ээ чааваас даа. Энэ мангар бацаанаас өөр хүн олдсонгүй юу. Олимпод түрүүлснээс хойш энэ хүн юу хийж, бүтээсэн бэ? Юу ч хийгээгүй. Баяр ёслолын арга хэмжээнд бондойтлоо таргалсан “нялх Сэнгүм” л оролцож яваа харагддаг. Хийсэн гавьяа нь монголын боксын холбоог дампууруулаад ирээдүйтэй хэдэн залуучуудаа бурууд үлгэрлээд, хүнийх нь хувьд эвдээд дууслаа. Энэ хоосон толгойтоос болж зарим нь мэргэжлийн рингэд хүч үзэж, нэг хэсэг нь зодог тайлж, залгамж халаа нь саяхан шигшээ багаасаа хөөгдөх шиг боллоо. Ийм хүнд тийм хариуцлагатай албан тушаалыг өгч байдаг хогийн хор найруулагчид байна даа. Энэ Загдсүрэн гэдэг “инээдэг дайсан” ханаж цадах болоогүй юм байх даа.

  • доо (March 25, 2017 9:27:18 pm )

    ДЭЭД МАНГАР ОЛЖ ДЭЭ

  • зочин (March 25, 2017 10:49:09 pm )

    Траншейнд орсон архи уудаг боловсролтой хүн дээр. Өөрөө саналаараа боль

  • Anonymous (March 26, 2017 9:59:39 am )

    Арай ч дээ монгол ингээл аль их мөнгө атгуулсанд нь албан тушаал өгөөд заваартдагийн. Дамбын хишгээ тэшүүрийн холбооны ерөнхийлөгч билүү. Гэх мэт.. Хэтэрч бн ичих хэрэгтэй. Хүн өөрийгөө би чинь гэж боддоггүй л юм бн

  • Zo (March 27, 2017 12:27:00 am )

    Zaas ataarhaad uhlee yu

  • Anonymous (March 27, 2017 4:08:17 am )

    Заглсурэн,Сандуи?

antalya rent a car