antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 24, 2017 8 comments

Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаардлага тулгарч байна

нийтлэсэн Admin

Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаардлага тулгарч байна

Манай улс дамжин өнгөрөх тээврийн зангилаа, тээвэр логистикийн төв болох боломжтой. Энэ ч үүднээс олон улсын тээвэр, худалдааг хүндрэлгүй хурдацтай болгох ТИР конвенцид манай улс нэгдсэн байдаг. Гэвч энэхүү ТИР конвенцийн системийг бүрэн хэрэгжүүлэхэд хил гаалийн шалгалтыг бүрэн цахимд шилжүүлэх, ажилчдыг сургалтад хамруулах зэрэг шаардлага тулгарч байгаа юм.

Тиймээс Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос Олон Улсын автотээврийн холбоотой хамтран “Олон улсын тээвэрлэлт ба ТИР конвенцийн үүрэг” сэдэвт сургалт семинарыг зохион байгуулж байна.
Сургалтад 300 гаруй хүн хамрагдаж, Удирдах ажилтны семинарт 120, гаалийн байцаагч нарын сургултанд 100 хүн, ТИР горимын тээврийн жолоочийн сургалтад 100 орчим жолооч хамрагдах юм байна.

Энэхүү сертификат олгох сургалтыг манай улс дотооддоо зохион байгуулдаггүй бөгөөд Олон улсын автотээврийн холбооноос зохион байгуулдаг. Цаашид дотооддоо тус сургалтыг зохион байгуулахаар сургагч багш нарыг Олон улсын автотээврийн холбоотой хамтран бэлтгэж байгаа аж.

Сургалт, семинарыг эхэнд Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Г.Батхүү “ТИР систем нь өөрөө ачаа тээвэрлэлтийг улс хооронд хөнгөвчлөх зорилготой систем. НҮБ-ын хяналтын дор явдаг дэлхийн худалдааг либералчлах, хөнгөвьчлөх, тээврийн өртгийг бууруулах үндсэн зорилготой. ТИР системийн хүрээнд цахимжуулах ажлыг дэлхий нийт хийж байгаа. Манай улсын хувьд ч хил, гааль бүрэн цахим систем шилжих шаардлага тулгарч байна. Энэ ажлаас Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо хоцролгүй хөл нийлүүлж алхахын төлөө өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн сургалтыг зохион байгуулж сертификаттай болсноор ТИР конвенцийн хүрээнд тээвэрлэлт хийх, үйл ажилагаагаа эхлүүлэх эрх нээгдэж байна” хэмээн хэллээ.

ТИР систем нь одоогоор 25 улсад хэрэгжиж байна. Эдгээр улсын газар дэвсгэрээр ТИР-ийн гишүүн орны тээвэр ямар нэг хүндрэлгүйгээр дамжин өнгөрөх боломжийг бүрдүүлдэг. Уг системд нэгдээгүй улсын ачаа тээвэр бусад орны хилээр нэвтрэх болгондоо зөөвөрлөж яваа бараагаа бүрэн шалгуулж, гаалийн бүрдүүлэлт хийж багагүй хэмжээний цаг хугацаа алддаг. Харин ТИР конвенцид нэгдсэн улсын тээвэр ТИР дэвтрээрээ хүндрэлгүй хил нэвтэрдэг.

Манай улс ТИР системд 10 жилийн өмнө нэгдсэн. Гадаад худалдааны эргэлт, ачаа тээвэрлэлтийг ямар нэг хүндрэлгүй явуулж өнөөдрийг хүрлээ. Цаашид ТИР системд нэгдсэн орнуудын тээврийг хүндрэлгүй нэвтрүүлэх, харилцан итгэлцлээ үргэлжлүүлэхийн тулд гаалийн шалгалтыг 100 хувь цахим системд шилжүүлэх шаардлагатай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • төгс (March 24, 2017 6:13:23 pm )

    Энэ зөвшүү дэвшил хэрэгтэй л байна

  • иргэн (March 24, 2017 10:15:48 pm )

    Хамгийн зөв. Хүний оролцоогүй гаалийн шалгалт, сансраас хийх хяналт бол орчин үеийн тэр тусмаа монголд хамгийн тулгамдсан асуудал. Энэ идэж ууж цадахаа байсан манай уүс төрд шигдсэн хувалзнуудыг намнах хамгийн зөв шийдэл.,

  • Баабар (March 25, 2017 2:57:19 pm )

    энэ хувалз

  • МОНГОЛ (March 25, 2017 4:22:14 pm )

    Маш зөв шүү!

  • Anonymous (March 25, 2017 8:02:54 pm )

    ene muu bathuu yahaaraa tn olboonii erenhiilugch boldog yum baigali orchin suitgegch huuli zavharuulagch zailaasai daa

  • Zochin (March 26, 2017 1:05:05 pm )

    Mash zyv…. Hulgai chidaa KHYANYAAAA

  • Anonymous (March 26, 2017 4:55:44 pm )

    Хөхөө шувуу донгодоод хавар болжээ.

  • Зочин (March 27, 2017 1:48:43 pm )

    Зөв Олон улсын тээврийн сүлжээнд хоцорч бид болохгүй. Цагаа олжээ

antalya rent a car