antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 24, 2017 3 comments

Сарын турш хязгааргүй зорчих эрхтэй карт 25 мянган төгрөгөөр худалдаалагдана

нийтлэсэн Admin

Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК болон Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тодруулбал, нийтийн тээврийн том оврын автобусанд байрлуулсан мөнгөний хайрцгийг хурааж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зорчигчид зөвхөн смарт картаар зорчих юм байна. Тус ажлын хүрээнд иргэдийг картжуулахын тулд 3600 төгрөгийн картын үнийг өнөөдрөөс 2000 төгрөг болгон хямдруулан худалдаалж байгааг албаныхан онцоллоо.

Мөн ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн 20 мянган картыг карт худалдах, борлуулах цэг байхгүй, картын талаар мэдээлэлгүй, бэлэн мөнгөөр зорчих гэж байгаа зорчигчдод үнэгүй тараах юм байна. Түүнчлэн, Сарын турш хязгааргүй зорчих эрхтэй картыг том хүн 25 мянга, хүүхэд найман мянган төгрөгөөр худалдаж авах боломжтой болох аж. Тус картыг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн “хэрэглэгчийн төв” болон “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн Дүнжингарав, Драгон, Мишээл салбаруудаас худалдан авах аж.

Харин нийслэлд түр ирж байгаа орон нутгийн иргэд тухайн орон нутгийн чиглэлд явдаг авто вокзалуудад байрлах “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйлчилгээний цэгээс түр картыг 3600 төгрөгөөр худалдаж авч, өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглэж, нийтийн тээврээр үйлчлүүлээд карт худалдан авсан цэгтээ буцаан өгч, 3600 төгрөгөө авах юм байна. Картын хэрэглээнд бүрэн шилжсэний дараа нийтийн тээврийн хяналтыг эрчимжүүлэх юм байна.

Шалгалтаар төлбөрөө төлөөгүй зорчигч илэрвэл авто тээврийн хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох, албадан ажил хийлгэх арга хэмжээ авах аж. Мөн “цаашид нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа бүх зорчигчдыг картаар үйлчлүүлэх боломжийг олгохын тулд карт худалдаж аваагүй иргэдийг картжуулах ажлыг шат дараалалтай хийхээр төлөвлөж байгаа” гэв.

Т.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 25, 2017 11:36:45 am )

    Nuuts durangaar mongogui zorchson irgeniig ilruulvel zugeer

  • Anonymous (March 25, 2017 11:37:39 am )

    Nuuts kameraar hyanah

  • Zo (March 26, 2017 11:53:41 am )

    Sard 25000 tegreg buten jild 300000 tugrug ehner nuhur 2 600000 Han tugrug zubhun unaand zarah ni estoi dogi ym baina yamar IH uhaantai Hun bodoj oloo be ter hund bayar hurgieee

antalya rent a car