antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 10, 2012 4 comments

Нефтийн хямралаас гарах гарц байна уу

нийтлэсэн Admin

Өнөөдрийн хамгийн том асуудал бол мэдээж хэрэг бензинийн үнэ. Нэг л өдөр 260 төгрөгөөр нэмэгдэж орхисон бензиний үнийн сургаар бүхий л өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж, иргэдийн бухимдал бол бүр тэнгэрийг ч ниргэхээр болоод байгаа. Иргэдийн бухимдлаар дөрөөлсөн үйлдвэрчний эвлэлийн байгууллагынхан ч жагсаал цуглаандаа хүрч, шургуу тэмцсэний хүчин хоёрдугаар сарын 8-наас бензинийн үнийг буулгахаар боллоо гэж хөөрцөглөв  дөө. Гэвч өнөөдөр үнэ тэдний шаардсан хэмжээнд буураагүй байгааг та бид мэдэж байгаа. Тэгвэл яг энэ халуун сэдвээр нефть импортлогч компаниуд хийгээд ашигт малтмалын салбарын эрдэмтэн судлаачид, эдийн засагчид төрийн байгууллагын төлөөлөгчид өөд өөдөөс харж суугаад асуудлаа шүүн хэлэлцэв. Ирэх гуравдугаар сарын 5,6-нд Төрийн ордонд болох Монголын эдийн засгийн форумын угтал болгож, өдөр бүр хэлэлцүүлэг өрнүүлж байгаагийн нэг нь буюу ““Эрсдлийн удирдлага:Нефтийн бүтээгдэхүүний хараат байдал, түүнийг даван туулах нь” хэлэлцүүлэг лхагва гаригт болсон юм.

Хэлэлцүүлгээр Газрын тосны газар хэмээх Засгийн газрын агентлагийнхан бензинийн үнийг тогтвортой байлгахын төлөө бүхий л бололцоогоо ашиглаж байгаагаа учирлаж, басхүү эрдэмтэн судлаачид, газрын тосны нөөц бололцоогоо хэрхэн хангах хийгээд Монголд нефть боловсруулах боломжуудын талаар шүүн хэлэлцэж, бүгд нефтийн үнэ хэмээх тогтолцооны хямрал жижигхэн Монголын нийгмийг тэр чигээр нь доргиож байгаа хямралыг хэрхэн гэтлэн давах талаараа хэлэлцэв. Энд Монголын газар зүйн онцгой байршил хийгээд өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд зайлшгүй шийдвэрлэх асуудлууд олон байгааг дурдсан юм. Манайхны зарим нь нефть импортлогчид өөрсдөө үнээ нэмээд байна уу гэж баахан хардсан. Валютын ханш төдийгүй өөр олон зүйлсээс болоод өсөөд байсан бензин шатахууны үнэ зах зээлийн хуулиараа нэмэгдсэн болох нь харагдаж байлаа.

Нефть импортлогчид хэдийгээр үнийг тогтвортой хадгалах бодлого баримталж, чармайн ажиллаж байгаа ч цаашид ч нийлүүлэлтийн асуудал хүндэрч магадгүй байгаа юм байна. Гэхдээ оролцогсод нефтийн хэрэглээ, үнийг тогтвортой байлгахын тулд ямар арга зам байж болохыг ярилцаж, дотооддоо нефть боловсруулах, нефть нийлүүлэгч аль болох олон түнштэй болох, бүр цаашилбал Монголд нөөц ихтэй хүрэн нүүрсийг шингэрүүлэн түлш гаргаж авах боломжийн талаар ч ярилцлаа.

Хэдийгээр өнөөдөр байдал хүндхэн байгаа ч үүнийг даван туулахыг тулд бүгдээрээ асуудлыг шүүн хэлэлцэж гарц хайх нь зүйтэй гэдэгтэй санал нийлж гарцыг хамтдаа хайхаар санал нэгдлээ. Тиймээс нефтийн хямралаас хэрхэн гарах талаар хэвлэл мэдээллээр нээлттэй хэлэлцүүлэг хийхээр боллоо.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (February 10, 2012 12:18:48 pm )

    aaan shal hudlaa neg ih erdemten tsarailsan ih yarigchid delbelchvvl taarn iim bgaad bvl delberendee udhgui kkk

  • Anonymous (February 10, 2012 4:27:49 pm )

    AJILIIN HESGIINHEN TEGVEL SHAL TENEG YUM BNA L DAA HE HE

  • Anonymous (February 11, 2012 2:04:57 pm )

    note deeree huuhnii zurag tabichihsan chuhal suuj bh chini

  • Anonymous (February 13, 2012 11:27:33 am )

    yg vnendee naaduul chini nep=tiin xyamarlaas garax bi yaaj endees xeden tugrug tsoxichix we geed bodood suuj bgaa

antalya rent a car