Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас үерийн хамгаалалтын далан суваг болон хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байсан автозасвар угаалгын газар, Хоёрдагч түүхий эд хүлээн авах цэг, Тос тосолгооны материал худалдаалах цэгүүдийн үйл ажиллагааг зогсоолоо.Уг ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Дэнжийн мянга, 32-ын тойрог, 7-н буудал орчимд үерийн усны далан сувгийн хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байсан автозасвар үйлчилгээ, хийн гагнуур, ТҮЦ зэрэг 7 газарт мэдэгдэл хүргүүлсэн байна.Мөн эдгээр газрыг нүүлгэн шилжүүлэхийг дүүрэг, хорооны Засаг дарга, Газрын алба, Геодези, Усны барилга байгууламж, ОНӨУҮГ-т үүрэг өгч хэрэгжилтид нь хяналт тавьж байгаа аж.НМХГ-ын 400 гаруй улсын байцаагч нар 129 хороонд агаар бохирдуулах эх үүсвэр ашиглаж буй аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийжээ.Иргэн бүхэн утааны эсрэг хамтдаа тэмцэж, зөрчлийн талаарх мэдээллийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 77775000 шуурхай утсанд ирүүлэхийг НМХГ-аас санууллаа. Дуудлагын утас 24 цагийн турш нээлттэй байх юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.