antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2017 25 comments

Б.Төмөрчулуун: Ерөнхий сайд ажлаа цэгцлээд хурдаа авчихлаа

нийтлэсэн Admin

Ерөнхий сайдын зөвлөх Б.Төмөрчулуунтай ярилцлаа.


-Уржигдар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн байгууллагын удирдлагуудтай уулзсан. Уг уулзалтын үр дүнг та базаж хэлээч…

-Уржигдрын уулзалтыг бүхэлд нь базвал хэлэх үгийг эзэнд нь, тавих морийг ижилд нь тавьсан. Ард түмэнд хандаж ерөнхийлөн нийтэд нь ярьсангүй. Яг л төрийн удирдах алба хашиж буй хүмүүст зориулж үгээ хэлсэн. Төрийн албан хаагчид Ерөнхий сайдын үгийг надад зориулж хэллээ дээ гэж хүлээж авсан болов уу. Өмнөх Засгийн газрын горыг тодорхой ярьсан. Тухайлбал, Хөвсгөл болон Архангайд долоон км засмал замын үнийн зөрүү гурав дахин их байгааг ярьсан. Монгол Улсын хаана ч зам тавихад ижил орц нөхцөлтэй байгаа. Нэг км засмал замын орц найрлага, хайрга битум ижил хэмжээтэй. Гэтэл ямар ч хариуцлага, хяналтгүйгээр төсвийн мөнгийг үрсэн байна.

Төлөвлөгөөгүй ажлууд байсан тухай ч дурдсан нь дахиж тийм алдаа гаргахгүйг сануулсан. Өмнөх дөрвөн жилд алдаатай, залгамж халаагүй зүйл олон байсан ч гэлээ одоо тэр манан буднаасаа гарч цэлмэж ажиллах тухай ярьсан. Ерөнхийдөө хүнд нөхцөлөөс гарч буйгаа илэрхийлсэн. Засгийн газраас гаргасан бондууд гадны зах зээл дээрээс мөнгө босгож чадаж байна. Энэ чинь амжилт. Мөн төрд ажиллаж буй хүмүүсийн итгэлийг нэлээн сэргээсэн болов уу. Өнөөдөр ард түмэн маш цөөхөн зүйлийг төр засгаасаа хүсч байгаа. Асрал энэрлийг хүсэж байна. Ахмадууд маань ач санаарай гэдгийг сануулж байгаа. Залуус бол ажил хийхийг л хүсч байна. Шударга, даруу, энгийн байхыг л хүсч байна.

-Ерөнхий сайд манай Засгийн газар субботник хийгээд өдийг хүрлээ гэж хэлсэн. Өмнөх Засгийн газрын хийсэн ажлыг нэлээн цэгцэлсэн гэсэн үг үү?

-Агуулахад хэвтэж байгаа барааг эмхэлж цэгцлэх хэрэгтэй байдаг биз дээ. Цэгцлэнэ гэхээр том, жижиг бүх ажлыг хийх хэрэгтэй. Гадаад талд ОУВС зэрэг олон улсын байгууллагуудтай ч харилцъя. Дотоод талд хэмнэлтээс эхэлж ажлуудаа цэгцэлье гэсэн санаа.

-Субботникийн ажил хэзээ дуусаж үндсэн ажлаа эхлэх юм бэ?

-Ерөнхий сайд субботник хийж дууссан гэж хэлсэн шүү дээ. Цэгцрээд хурдаа авчихлаа шүү дээ. Ерөнхийдөө төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн байгууллагын удирдлагууд ажлаа цэгцэлж амжаагүй байгаа бол оройтож байна шүү гэдгийг анхааруулсан. Нэг үгээр хэлбэл санамсар, ухаарал өгсөн уулзалт боллоо. Уулзалтад оролцсон удирдах ажилтнууд байгууллага бүр дээрээ ийм ухааруулсан, зарчмын ажил хэрэгч, даруу уулзалтууд хийгээд эхэлчихлээ.

-Өргүй болсон гэдгийг бас хэлсэн шүү дээ?

-Хичээвэл өрийг дарж болдог юм байна гэдгийг харуулсан. Өр тавьсан бол дарж байх ёстой. Тэр өрийг дарж чадах чадвартай гэдгээ харууллаа. Цаашид бид хамжааргатай, дарж чадах өр тавих ёстой. Санхүүгийн сайн бүтээгдэхүүн гаргах юм бол өрөө дараад, өрийг бас эрсдлийг удирдаж чадвараа нэгтгэж чадлаа.

-Эдийн засаг хүнд байгаа ийм үед хаа хаанаа бүсээ чангалах тухай ярьж байгаа. Ерөнхий сайд ч ард түмэн биш төрийн албаныхан бид бүсээ чангалж байж хүндрэлийг даван туулна шүү гэж хэлсэн. Хэмнэлт юунаас эхлэх вэ?

-Хэмнэлтийг тодорхой болгох хэрэгтэй. Хүмүүст ойлгомжтой байх үүднээс онгоцны суудлаар жишээ авч ярьсан. Өнөөдрөөс эхлээд төрийн албаны бүх дарга нар албан ажлаар гадагш, дотогш явахдаа онгоцны энгийн суудлаар зорчино гэсэн. Дээхнэ үед улс орны хэмжээнд хэмнэлт ярихдаа дусал бензин гэж ярьдаг байлаа.

Өнөөдөр ч гэсэн ялгаагүй. Бүх түвшинд, бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих тухай оны өмнөөс л эхэлж ярьсан. Ороо морь шиг огло үсэрсэн шиг байдал гаргаж болохгүй л дээ. Одоо цэгцлэх цаг болсон. Наанадаж ажилдаа цагтаа ирнэ гэдэг хэмнэлтийн нэг хэлбэр болчихож байгаа юм.

-Хэмнэлтийн горимд шилжээд өнөөдрийн байдлаар бодит үр дүн гарсан уу. Нэг үгээр хэлбэл оны эхний улиралд хэдэн төгрөг хэмнэж байгаа бол?

-Гаралгүй яахав. Манай улс их наядаар яригддаг төсөвтэй. Анх удаа зардлаа танаж орлогоо зөв тодорхойлсон учраас төсвийн биелэлт 504 тэрбумаар давж биелэв. Мөн бүх яаманд экспорт, импорт, дотоодын худалдан авалтын дүн мэдээг ил тод гаргадаг бодит санхүүгээр удирдах ажил эхлэх гэж байна. Ерөнхий сайд өөрөө санхүүгийн мэргэжилтэй хүн болохоор иймэрхүү эдийн засагтай холбоотой асуудалд маш соргог хандаж байна.

-Оны эхний төсөв 504 тэрбум төгрөгөөр давж биелэсэн. Орлогын эх үүсвэр нэмэгдсэнээс гадна хэмнэлтийн мөнгө харагдаж байгаа юу?

-Татвар давж биеллээ шүү дээ. Татвар төлөгч нартай нэг бүрчлэн тулж ажиллаж чадаж байна. Наад зах нь иргэд и-баримт ашиглаад сурчихлаа. Ер нь 504 тэрбум төгрөгөөр орлого давж биелэсэн гэдэг хэмнэлттэй шууд холбоотой. Ядаж л утасны төлбөрөөс хэмнэлтийн их мөнгө гарч байгаа. Яам болгон дээр Монгол Улсыг санхүүгийн тоон хавтгайгаар удирдах загвар бий болгож байгаа.

-Ерөнхий сайд төрийн байгууллагын удирдлагууд онгоцны энгийн суудлаар зорчино гэсэн. Ингэж хэлсэн юм чинь гадаад, дотоодод ажиллахдаа өөрөө ч гэсэн энгийн суудлаар зорчих уу?

-Төрийн гурван өндөрлөгийн тухайд төрийн ёслолын журмаар зохицуулагдана. Тиймээс эхлээд төрийн айлчлалыг цомхон байлгая гэсэн зарчим баримталж байгаа. Мөн хуульдаа өөрчлөлт оруулна. Ёслолын журмаар зохицуулагддаггүй төрийн албан тушаалтнууд энгийн суудлаар зорчдог болно.

Бизнес ангиллаар нисмээр байгаа бол зөрүү мөнгийг нь хувиасаа төл гэж хэлсэн шүү дээ. Мөн аймаг, сумын удирдлагууд нутгийнхаа хил дээр тосож авдаг байсныг болиулаад угтаж, үдэх хаалган дээр тосож байхаар болсон. Эдгээр жишээнүүд нь төрийн бүх шатанд хэмнэлт байх ёстойг тодорхой жишээн дээр тонжилж хэлж байгаа хэрэг.

-ОУВС-тай хамтарч ажиллана гэдгийг хэлсэн. Ингэж ажилласнаар гадаад улсын хөрөнгө оруулагчдад баталгаа болж байна уу?

-Морь уралдахад хүртэл уяач хэрэгтэй биз дээ. Дэлхийн олон улсын байгууллага бидэнтэй хамтарч ажиллана гэдэг маш чухал. Айж ичээд байх зүйлгүй. Монгол Улс дэлхийн эдийн засагт оролцож чадна гэдгээ л харуулж буй хэрэг. ОУВС макро түвшний эдийн засагт оролцоно. Айл өрхийн амжиргаанд нөлөөлөхгүй, оролцохгүй.

-Төрийн албан хаагчдад хандан идэж уух гэсэн бодол байгаа бол ажлаа өгөөрэй гэсэн. Сүүлийн үеийн хандлагыг ажиглаад байхад төрийн албанд орж мөнгөтэй болдог гэх зүйл анзаарагдаад байгаа?

-Ард түмний дургүйг хүргэж буй сэдэв шүү дээ. Ерөнхий сайд яг л тийм үг эздэд нь зориулж хэлсэн. Татвар төлөгчдийн мөнгөөр тоглож тансагладгаа болиорой гэсэн. Төрийн ажилтнуудад сайхан ааш, даруу чанар, хэмнэлт хоёр хэрэгтэй. Үүнийг Ерөнхий сайд сануулсан.

-Айлчлалуудыг цомхон хийдэг болсон. Өмнө нь төрийн айлчлал дунджаар хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явдаг байсан юм бэ. Одоо яаж өөрчлөгдсөн бэ?

-Өмнө нь гадаад айлчлалуудыг баяр ёслолын чанартай хийдэг хандлага байсан бол одоо хамтын ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжид чиглүүлж байна. Ерөнхий сайд анхны айчлалаа Япон улсад хийсэн. Албаны бүрэлдэхүүн маш цөөн хүнтэй байсан шүү дээ. Хувийн хэвшлийнхэн дагалдаж явсан. Очоод гурван үндсэн асуудлыг шийдээд ирснийг мэдэж байгаа.

-Ерөнхий сайд уулзалтын гол санааг эдийн засгийн хүндрэлтэй үед ачааны хүндийг ард түмэн биш төрийн албаныхан үүрэх юм байна гэж ойлгож болох уу?

-Яг л тийм санааг илэрхийлсэн. Хямралтай байгаа үед төрийн албаныхан бид зүгээр байж болохгүй. Хичээл чармайлттай зарим асуудал дээр бүр бадарчин шинжээр ажиллаж их, бага ямар ч асуудлыг таргалуулахгүйгээр шийдвэрлэж цэг тавьсан байх ёстой. Одоо Монгол оронд сүү гашлахгүй болсон гэдэг шиг. Асуудал болгонд нухацтай, мэдлэг судалгаатай хандах нь ажлын үр дүн гарах үндсэн нөхцөл юм. 

Эх сурвалж:  “Өдрийн сонин” С.АЛТАН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Дорж (March 23, 2017 1:02:36 pm )

    Манай ерөнхий сайд ийм тэнэг зөвлөхтэй юмуу. Дарханы нэхий дээл зардаг байсан наймаачин байх шивдээ. Албан тушаалын хэнээтэй.

  • огторгуй (March 23, 2017 1:43:04 pm )

    Төмөрөө чи нэг уулзана уу

  • ЗОЧИН (March 23, 2017 2:03:10 pm )

    хөөрхөн долдой цүнх баригч уу энэ чинь

  • Anonymous (March 23, 2017 2:07:17 pm )

    muulah zuil oldohguil bolovuu.cain biznecmen shuudee,odoo turd zovlohod yg taarna

  • erdenet (March 23, 2017 2:12:58 pm )

    erdeneted 1barilgiin mongiig n avaad dutuu hauasan nohor mon baina

  • Т (March 23, 2017 3:23:35 pm )

    орон тооны бус зөвлөх гэж тодруулж бичих хэрэгтэй

  • иргэн (March 23, 2017 3:30:16 pm )

    Яахав дээ. Орон тооны бусч гэсэн амьдралын хал үзэж халуун чулуу долоосон хүн түшигтэй л байх. Харин зөвөлгөөн хир авдаг юм бол. Худлаа бараа бологч маягтай байвал бүрч хэрэггүй байж ч мэдэх л юм.

  • ккк (March 23, 2017 4:22:24 pm )

    Бүх зам ижил төсөвтэй гэж тэнэгтэж гэнэ тэгвэл бүх газар хөрс ижил байдаг юм уу даваа гүвээ жалга дов цэвдэг элс шороо хөрс бүгд Архангай, Хөвсгөлд өөр өөр байдаг худлаа гүжирдэхээ больж бодит ажил хий залхаж байна шүү энэ засгийн газар байгуулагдсанаасаа хойш ганц ч олигтой ажил хийсэнгүй шүү

  • zochin (March 23, 2017 5:24:47 pm )

    UVS GEDEG XVN DEE

  • Anonymous (March 23, 2017 5:39:19 pm )

    Шаль худалч

  • zochin (March 23, 2017 9:14:59 pm )

    ehleed ded saiduudaa zonhotchih,tegvel uneheer hemnelt hiih gej bna gej oilgoj boloh uym.

  • Төрийн ажилтнуудад сайхан ааш, даруу чанар, хэмнэлт хоёр хэрэгтэй. Үүнийг Ерөнхий сайд сануулса (March 24, 2017 3:53:52 am )

    —Монгол Улсын хаана ч зам тавихад ижил орц нөхцөлтэй байгаа.

    —-Агуулахад хэвтэж байгаа барааг эмхэлж цэгцлэх хэрэгтэй байдаг биз дээ

    —–Морь уралдахад хүртэл уяач хэрэгтэй биз дээ

  • zochinzochin (March 24, 2017 8:56:59 am )

    Ene zasag aniin bodhod uym hiij bna ta nar chadahgvi baij bitgii ataarh za hoishid ch ene namiig songoh bolno za

    • Anonymous (March 24, 2017 9:28:39 am )

      Yu hiichwee yag uriig uruur uur yu ch bhgui, denduu archaagui medleggui turshlaggui hamgin mangar ESaid

  • Тунгаа (March 24, 2017 9:16:06 am )

    Ерөнхий сайд үнэн МИА гар юмаа түүнд их ажил их сэтгэл алга бие харагдаж байна. Бас хулгайч авилгач луйварчин гар юм. Дуугүй хүний доодох нойтон мөрийтэй тоглоно бас ЗГХЭГ-ын дарга Мунагбатаас зөвөлгөө авахдаа яанам билээ. Ядаж Лүндээ, Нямка нараас асууна биз ТЭНЭГ

  • tom (March 24, 2017 11:04:53 am )

    Элдэв зөвлөхгүй ажлаа хийж байх ёстой төрийн албан хаагчидтайгаа зөвлөөд даалгавар өгөөд ажлаа сайн хий л дээ илүү орон тоо гаргаж ард түмний татвараар гадаад өрөөр тансаглахаа болио оо эсвэл зөвлөхгүй ажиллаж чаддаг хүнд ажлаа өгчих!!!!!!!

  • бб (March 24, 2017 11:11:42 am )

    жингийн цуваа явж л бай, жингэр нохойнууд хуцаж, боргоож л байг
    хурдаа авахдаа хэтрүүлж болохгүй, бас алгуурлаж болохгүй шүү
    амжилт хүсье, ямар ч гэсэн талийгаач жасрайг уайн хэлдэгээр хонгилийн үзүүрт гэрэл аслаа шүү

  • санаа (March 24, 2017 12:05:00 pm )

    ЕС ажлаа хийх байхаа. Арай өөр зүйл, өөр өнцөгөөс ярьдаг. Харин зөвлөх жаахан муутай юм уу даа.

  • зочин (March 24, 2017 5:38:02 pm )

    Энэ тэнэг юу гэв ээ Өрөө дарчихлаа гэнэ үү. Ийм зөвлөхтэй дарга яаж ч ажил хийх вэ дээ. Өрийг төлөх хугацааг сунгаснаа, өөр өндөр хүүтэй бондоор сольсоноо мэдэхгүй зөвлөхөөр яах юм бэ ХАЛААЧ тэгвэл энэ чинь л ХЭМНЭЛТ шүү дээ.

  • Өвгөн (March 24, 2017 8:21:43 pm )

    Нийт өр бүүр 30 тэрбум доллар болоод байхад “Өрөө дарлаа гэж тэнэгтэж буй Нийслэлийн ИТХ-д байсан ийм тэнэг зөвлөхтэй ЗГ-ын ЕС хол явахгүй дээ чааваас

  • Anonymous (March 26, 2017 12:19:22 pm )

    Увсын өмнөговь сумын нэр баастсан энэ гар хулгай дээрэм хийхээс өөр юу хийж байсан юм Гончиг гэдэг хүний компани дээрэмдэж нутгийн ах монгол бизнес дээд сургуулийн Эрдэгэсүрэнтэй нийлж СЯ, НИК, жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 1990-96 оны хооронд 2 тэрбум төгрөг аваад юуч хийлгүй цусалаа биздээ шуудайны үйлдвэрээс өөр юу байна хүний компаныг минийх гэж ярьж баярхахаас цаашгүй гар

  • ЭРДЭНЭБАТАД (March 27, 2017 10:36:04 am )

    Ж.ЭРДЭНЭБАТ МИНЬ ХУРДТАЙ ИЛҮҮ ЭРЧ ХҮЧТЭЙ ЗОРИМОГ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ БОЛОХГҮЙ ХҮМҮҮСИЙГ ШУУД ХАЛ ӨӨРОЧИЛ ОДОО УХРАХ БӨӨРӨНИЙЛӨХ ХУЛГАХ ТОЙРУУЛАХ БУЛТАХ ЯМАРЧ АРГАГҮЙ БОЛСООН.САЯНЫ МЭДЭГДЭЛ БОЛ САЙН БОЛСОНЧ БАС Л БОЛГООМЖИЛСОН МАЯГТАЙ БАЙНА ЛЭЭ ШҮҮ БОЛРМЖ МАШ ИХ АРД ТҮМЭН ЧИНЬ ДЭМЖИНЭЭ ШҮҮДЭЭ ХАМГИЙН ГОЛ НЬ ИРГЭНД НААЛДАХ Л АЖИЛ ХИЙМЭЭР БН ХУУРАЙ э/з-Н ӨСӨЛТ ХЭРЭГГҮЭЭ

  • өвгөн (March 27, 2017 7:36:54 pm )

    Бэрх зовлонг тэвчиж чадваас хатуужил, бэрх утгыг тайлаж чадваас хурц, бэхр үйлийг бүтээж чадваас хүчтэн, бэрх хохиролыг хариуж чадваас баатар

  • иргэн (March 27, 2017 7:37:35 pm )

    Бэрх зовлонг тэвчиж чадваас хатуужил, бэрх утгыг тайлаж чадваас хурц, бэхр үйлийг бүтээж чадваас хүчтэн, бэрх хохиролыг хариуж чадваас баатар

  • зочин (March 27, 2017 9:28:49 pm )

    Зөвлөхгүй ажилах чадвартай хүн л сайд байх ёстой. Улс төр ч бол бүгдийг мэддэг чаддаг юм шиг тэнэглэл МАНАН-д нүүрлээд удснаас улс орон дамлуурахдаа тулаад байгаа юм. Энэ зөвлөх гэгч ч сайн төрийн хутгуур, албан тушаалын төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй хүн билээ.

antalya rent a car