antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 22, 2017 12 comments

Хуулийг хоргонд залж ХЭРЭГЖҮҮЛЭХ-үү?

нийтлэсэн Admin

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Агуулга сайтай ажил хийж чадахаа байхаараа  хэлбэрдэлт их болдог. МАН-ыхны Хууль хүлээн авах ёслол, манайхны нэр дэвших үнэмлэх гардах ёслол!” хэмээн жиргэжээ. Үнэхээр ч экс сайдын хэлсэнчлэн хэлбэрдэлт хаа сайгүй газар авчээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах үйл ажиллагаа  Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр болж харагдана лээ. Гэвч хуулийг шилэн хоргонд залснаар  шударга ёс тогтдог бол хянан шийдвэрлэх тухай бүх хуулиа эхээр нь жаазлаад, тухайн байгууллага бүрт өгмөөр санаа байна гэж хэлэх ч хуульч байгаа юм. За харин Хууль зүйн яамнаас мэдээлэхдээ бол уг үйлдлээ  “Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд шинээр батлагдан гарч буй хуулийн эхийг хууль хэрэгжүүлэгчид нь гардуулан өгч нийт олны хүртээл болгох, нэг мөр хэрэгжүүлэх ажлыг эхлүүлдэг сайн жишиг тогтож байгаа юм” гэж тодотгожээ.

Үнэхээр хуулийг ингэж хүлээлгэн өгөхөөр хууль яг таг хэрэгжчихдэг бол сайхан л даа. Гэвч хуулийн хэрэгжилт Монголд  эрх тэгш биш байгаад асуудал байна гэдгийг эрхэм улстөрчид маань мэдэж буй болов уу.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • ТЖ СҮРЭН (March 22, 2017 2:02:03 pm )

    Мундаг шинэ санаа юмаа! Одоо батлагдах эрүүгийн хуулиа айл бүрийн жааз хоргонд хийчихвэл эрүүгийн гэмт хэрэг гарахгүй сайхан юм биш үү!!!

  • Зочин (March 22, 2017 5:14:50 pm )

    МАН-ын түүхэнд, үгүйдээ хүүхдүүд нь хоргыг харна шүү дээ? Ингэж л сүр бадруулж хийсэн-бүтээсэн-олны төлөө нойр хоолгүй ажилласан болдог уламжлалт аргаасаа хэзээч чадахгүй-МАН. “Би МАХН гишүүн, миний хань МАХН гишүүн… худлаа ярихгүй!! гэдэг л байсан хэвээрээ шив дээ?? Хууль,Цагдаагийн боловсон хүчнийхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд их анхаарч “НАМ”-гүй улсынхаа төлөө зүтгүүлдэг болгооч? Төрийн байгууллагыг тэрүүхэн хэсэгтээл УТ-лэх гээд байх шиг үнэртээд бна шүү?БЯМБАДОРЖОО???

  • trr (March 22, 2017 5:53:36 pm )

    unen teneg sanagdaj bna ,yu ch gehev dee

  • зочин (March 22, 2017 5:55:43 pm )

    солиорол

  • зочин (March 22, 2017 8:34:14 pm )

    Энэ бол тэнэглэл. Ийм хүмүүс улс орноо хөгжүүлэх талаар олигтой ажил хийнэ гэхэд итгэхгүй байна. Бямбацогт бол өөрөө хууль мэдэхгүй болохоор ингэж шоудахаас өөр яах ч билээ. хөөрхий. М.Энхболд бол хоосон толгойтой хурлийз.

  • Anonymous (March 22, 2017 10:32:59 pm )

    Taamag todii

  • Anonymous (March 22, 2017 10:36:48 pm )

    1072 huvtsaagaar uurhaig shuldag luivar baidag nogoo talaar huvtsaa bol luivariin arga boldog

  • Anonymous (March 22, 2017 10:38:19 pm )

    Tavantolgoin 1072 huvtsaa bol kapitalist luivar

  • Anonymous (March 22, 2017 10:40:51 pm )

    Parlament hoer tanhimtai bolgoh n zasgaa baitugai irgedee har tamhinii naimaand oruulnaa

  • Anonymous (March 22, 2017 10:41:46 pm )

    Zasag irgeddee ulger uzuuleh

  • Anonymous (March 22, 2017 10:43:29 pm )

    Aav eej n gesen ug

  • Зочин (March 23, 2017 8:49:00 am )

    Хуулиа ингэж хүлээж авах нь сайн хэрэг. Урьд нь хууль гарч л байдаг хэрэгжүүлэх эсэх нь тодорхой бус тэгээд хаягддаг байсан. Иймэрхүү байдлаар хуулийг нь хэрэгжүүлэх байгууллагад нь хүлээлгэж өгсөнөөр бүгд түүнийг харах болно. УИХ-аар батлагдан гарч байгаа хууль нийтийн хүртээл болдоггүй, тэр болгон төрийн мэдээлэл сэтгүүлийг иргэд уншдаггүй хуулийг бүх л мэдээллийн хэрэгслээр сурталчилдаг байх хэрэгтэй юм.

antalya rent a car