Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдын суудалд заларсан Н.Номтойбаярыг хандив биш хахууль өгсөн хэмээн хэсэг иргэд гомдол гаргаж хуульчдын багт хандаад байгаа гэнэ.
Тэрбээр 2011 оны зургадугаар сарын 11-ны өдөр Улс төрийн тойм сонинд ярилцлага өгөхдөө “МАН-ын байранд тэрбум төгрөг хандивласан нь үнэн” гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Баян аавын хөрөнгөөр туйлж буй Н.Номтойбаяр тэр ярилцлагадаа
“Энд нуугаад байх зүйл огтхон ч байхгүй. Намайг Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны жагсаалыг тухайн үед санхүүжүүлж, оролцсон хүн бүрт нь 10 мянган төгрөг өгсөн гэж бичиж байсан.Тэр нь нийлээд 80 сая төгрөг болох юм гэсэн. Уучлаарай, би тэр жагсаалд нэг ч төгрөг өгөөгүй. Соёлын төв өргөөний хурлын заалыг түрээслэх шаардлага байснаас өөр зүйл байхгүй. Харин манай компани Ардын намын Тусгаар тогтнолын ордонд тэрбум төгрөг хандивласан нь үнэн.
Манай компани улсад өнгөрсөн онд гэхэд 99.1 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Бид татвараа зуун хувь төлөөд, үйлдвэрийн төслүүдээ санхүүжүүлээд, Тусгаар тогтнолын ордонд хандивласан тэрбум төгрөг бол татварын дараах чөлөөт мөнгөн урсгалаас гарсан мөнгө” гэжээ.
Тэгэхээр Тусгаар тогтнолын ордонг барихад л Н.Номтойбаяр тэрбум төгрөг хандивласан нь маргашгүй бодит юм байна. Өөрийнхөө амнаас хэлсэн үгнээс буцахгүй байлгүй.
Энэ үйлдэл нь Улс төрийн намын тухай хуулийг ноцтой зөрчиж байна.
Тус хуулийн 18 дугаар зүйлийн 3-т “Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арван сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд 2-оос дээш удаа хандив өгөхийг хориглоно. Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно” гэжээ.
МАК хуулийн этгээд. Гэтэл 10 сая байтугай хэд дахин үржүүлж тэрбум төгрөг хандивлажээ. Энэ нь хууль зөрчсний булзайруулашгүй баталгаа.
Тиймээс хуулийг гууль болгож байгаа хүн төрийн сайдын сэнтийд суух эрхгүй. Өөрөө хууль зөрчсөн байж иргэдийг яаж биелүүл хэмээх юм бэ.
Номтойбаяраас гадна засгийн эрх барьж байгаа МАН ч мөнгөөр асуудлыг шийддэг, хуулийг уландаа гишгэдгээ харууллаа.
Улс төрийн намуудын тухай хуулийн 18.2, 18.4-т нь “Хандивыг зөвхөн тухайн шатны намын байгууллагын дансаар дамжуулж авна, бүх хандивыг тооцооны нэг дансанд төвлөрүүлнэ, мөн хандивыг олон нийтэд мэдээлж байна” гэсэн заалтыг ч зөрчив.
МАК манай намын байранд тэрбум төгрөг өгсөн гэж МАН-аас олон түмэнд нээлттэй зарлаагүй. Харин ч тийм зүйл байхгүй хэмээн хав дарж буй. Тэгэхээр ардын намынхан өөрсдөө Улс төрийн намуудын тухай хуулиа зөрчиж, эрх баригчид биднийг хэн шалгаж, буруутгадгийг хэмээн аархаж байна. Шударга ёс, хууль дүрэм гэж байдаг бол хууль хяналтын байгууллагынхан МАН-ын хандив нэртэй “хахууль”-ийн санхүүжилтийг шалгах цаг болсон юм биш үү.
Х.Тэмүүн www.times.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 11, 2012 11:03:14 am )
mangar surguuli tugsuugyi batsaaniig yugn shalgadag um ter Nyamtaishiriign shalgaach tenegyydee
1 Comment