antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2017 7 comments

Хувьсалын жүжигчид хулгайч эсэхийг сэтгүүлч Б.Мөнхбаясгалан дэнслэх гэнэ

нийтлэсэн Admin

Амжилт, олз омгоор арвин байдаг “Хувьсал” продакшны дэлгэцийн уран бүтээл болох “Зүрхээр наадагч” УСК-ны явцад зохиогч, уран бүтээлчдийг оюуны өмчид зөвшөөрөлгүй хандсан гэх асуудал хөндөгддсөн юм. Яруу найрагч Х.Тэргэл үүний дагуу  МУГЖ Ж.Уранчимэг, СТА Б.Ганчимэг нарыг шүүхэд дуудсан байсан ч өнөөдрийг хүртэл нэг тийш нь шийдээгүй байгаадаа ихээхэн бухимдалтай байгаа гэнэ. Тэргэл, Эрхэс, Ялгуун,Энхжин зэрэг Хулганай гэж хүний дөрвөн хүүхдийн нэрийг кинонд ашигласнаас гадна “Эрхэс тэнгэрт Тэргэл саран Ялгуун сайхнаар Энхжин мандмой” хэмээн хүүхдүүдээ зориулсан шүлгийн мөртийг нь ч мөн зөвшөөрөлгүй ашигласан учир яруу найрагч Х.Тэргэл үүнийг санаандгүй давхцал биш хэмээн үзэж байгаа юм.

Үүнийг тодруулахаар сэтгүүлч Б.Мөнхбаясгалан “Цензургүй яриа” нэвтрүүлэгтээ МУГЖ Ж.Уранчимэгийг урьсан гэнэ.

Тэрээр өөрийн цахим хуудастаа: “Яруу найрагч Х.Тэргэл МУГЖ Ж.Уранчимэгийг шүүхэд дуудаад удаж байгаа талаар өөрийнхөө ФБ хуудсандаа бичсэн байсан. Хувьсал продакшны жүжигчин Урнааг Цензургүй яриандаа урьж байгааг уламжилж өгөөрэй хүмүүсээ. Би бас утсыг нь олоод яринаа” хэмээн бичсэн нь олон хүний анхаарлыг татаж хооронд нь талцуулсанаас гадна яруу найрагч Х.Тэргэл “Ашгүй дээ хулгай хийгээгүйгээ батлахын тулд орох байлгүйдээ, аавдаа хэлэх үгтэй очмоор байна” хэмээжээ. Ямартайч хэнийх нь зөв, үнэн болохыг зочин нь урилгаа хүлээж авсан цагт л мэдэх боломжтой болох нь.

Эх сурвалж:Шуурхай.мн

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • зочин (March 21, 2017 9:34:13 pm )

    тийм давхцал гэж юу байхав,дүү Ялгуунтай нь нэг ангид сурч байсан гэж бичсэн байна лээ,эд нар өөрсдөө зохиол бичиж байна гэж энд тэндхийн баахан юм хольж бантагнуулаад мөнгө олох зорилготой хачин кинонцор хийхээ болиосой

  • zochin (March 22, 2017 9:47:10 am )

    chi odoo bolio ooroo hereglej chadaagui baij hari teriig chini amidruulj chadlaa baga ataarh tergel guai mongiig tegj oldoggui yum

  • Энэрэл (March 22, 2017 2:15:31 pm )

    Хүний нэр давхцаж болохгүй юу? Тэргэл тэнэг авгай юм.

  • kk (March 22, 2017 6:17:28 pm )

    nuhuruu bulaasan huuhend geed bas bicheed bdag bhaa sayhan 40 deesh nasnihand geh shig sonin ium bichsen bsan

  • Anonymous (March 22, 2017 10:05:26 pm )

    Нэг нь чгэсэн өөр нэртэй байж болоогүй юм байхдаа тэр кино нь,

  • ан-ЫН АХМАД (March 26, 2017 12:04:05 am )

    Тэргэлийн зөв шүүдээ Ер нь манай залуучууд гэж ёс суртахуун хүмүүжил ухамсар сэтгэх чадварын асар гүнзгий доройтолд оржээ. Коммент ч зөв бичиж чадахгүй, мөн ч харамсалтай.Тэргэл чадалтай хурц яруу үгтэй дайчин шүлэг бичдэг юм. Уранаа олсон мөнгөнөөсөө өгөөд тохиролцсон ньв дээр биздээ.Тэргэл АНУ-д байгаа мөнгөөр учиргүй дутагдаагүй ч гэсэн юм номоороо байвал зүгээр л дээ

  • Anonymous (March 26, 2017 6:57:19 pm )

    Нэр таалагдаа л биз. Энэ ямар өмч биш.Сайхан эгшиглэнтэй болоод л энэ нэр шадыг хэрэглээ биз. Хэн нэгний нэр таалагдахад үр хүүхэддээ өгдөг биздээ. Буруу юу байгаа юм.Миний ахын нэрийг аав чинь чамд өгсөн л байна шдээ. Энэ хулгай юм бол нэрээ соличихвол яасан юм. тэргэлээ. Ийм хэрүүлч бузар өлөн бөөс шиг хүүхэнд ахынхаа нэрийг өгмөөргүй байна гээд явахуу

antalya rent a car