Хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд нэвтэрч ард иргэдийг хохироож буй асуудал өдөр бүр гарсаар байна. Өнөөдөр буюу 21-ний өдөр нэгэн иргэн орлогоо банкинд тушаахаар очтол өөрт нь хуурамч мөнгөн дэвсгэрт байсан болохыг цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм. Иргэд хайхрамж сонор сэрэмжгүйгээсээ болж эд хөрөнгө, цаг хугацаагаа алдах нь энүүхэнд байгаа учир мөнгөтэй харьцдаг хэн ч өрөнд орж, хариуцлагад унахгүйн тулд яарч сандралгүй хянамгай хандахыг сэрэмжлүүлж байна. Мөнгөн тэмдэгтийг гараараа тэмтрээд үзэхэд товгороор бичсэн монгол, крилл бичиг, тоо болон Чингис хааны дүрс гарт мэдрэгдэх юм. Дараа нь, нарны гэрэлд бариад харах, Монголбанк гэсэн жижиг бичгийг ч сайтар анзаарч байвал хуурамч мөнгөнд хууртахгүй байх боломжтой гэдгийг уншигчиддаа сануулъя.
Эх сурвалж:Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (March 21, 2017 4:51:58 pm )
Цэвээний хүү ногоон үүлдвээ
-
irgen (March 21, 2017 4:55:38 pm )
irged bas sain yalgahgui shdee,,,,zagdaagiinhan oorsdoo ter gemt heregtenyydee bariach !!!
-
Тэр болгоныг тэмтрээд байх уу (March 22, 2017 4:52:15 pm )
Цалингаа аваад эсвэл хариулт мөнгө аваад тэр болгоныг тэмтрээд байх уу. Цагдаа нар нь сайн ажиллаад тэр гэмт этгээдүүдийг барих хэрэгтэй. Энгийн иргэн, худалдаачин хүн хуурамч мөнгө авчихвал өөрөө хохирдог нь хэтэрхий харамсалтай.
3 Comments