antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2017 8 comments

Хариуцлага хүлээлээ гээд, амиа алдсан ХҮҮ эргэн сэхэхгүй!

нийтлэсэн Admin

Дүнжингаравын хурд морины уралдааныг зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг шүүхээс түдгэлзүүлсэн ч, уралдаан болж, олон хүүхэд гэмтсэн. Өдгөө энэ асуудал дээр хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байгаа. Тэгвэл Ховд аймгийн Дөргөн суманд  “Майдар эргэх ёслол” гэх шашны зан үйлийг сүмээс зохион байгуулсны хүрээнд нутгийн иргэд хурдан морины уралдаан зохион байгуулжээ. Харамсалтай нь уралдааны үеэр морьноосоо унасан  11 настай П гэх хүү хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн ч өчигдөр нас баржээ.  Засаг даргын  зөвшөөрөлгүйгээр иргэд, шашны байгууллагатай нийлэн нууцаар морьны уралдаан зохион байгуулсны балгаар ийнхүү хүүхдийн амь сүйдлээ. Чухам тэгээд аймгийн удирдлага хууль бусаар ямар ч зөвшөөрөлгүйгээр уралдаан зохион байгуулсан хүмүүстэй хариуцлага тооцно гэх мэдээлэл байгаа ч, амиа алдсан хүүг хэн ч эргүүлэн сэхээж чадахгүй билээ. Цас мөс бүрэн хайлаагүй, хавар цагт морьны уралдаан зохион байгуулах болсон Монголчуудын зугаанаас болж хүүхэд амиа алдчихаад байна. Хэн ч хариуцлага хүлээлээ гээд хүүхэд эргээд сэхэхгүй. Энэ гашуун үнэнийг ойлгож, хариуцлагатай хандах хэрэгтэй байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • харамсаж байна (March 21, 2017 11:42:24 am )

    М. Энхболд шүүхийг хуц хэмээн Дүнжингаравыг зохиосон. Монголын шүүх түүнд хариуцлага тооцож чадахгүйг тэр сайн мэдэж байгаа. ТЭР бол мартын наймнаар жагссан 3 хүүхэн биш, газрын зартай наймаачин, шударга шүүх байдагсан бол шоронд орох ёстой хүн дээ

  • шаабар (March 21, 2017 11:58:26 am )

    Ер нь морины уралдааныг өөрчлөх ёстой юм биш үү. Заавал хүүхдээр морь унуулж уралдуулахыг болих нь зөв. Давхих замаа багасгаад томчуулаар унуулдаг болговол зохилтой. Морь унаад малаа эргүүлэх, ойр зуур давхих уралдах хоёр тэс өөр шүү дээ. Хэдийгээр Монгол хүүхэд багаасаа морь унаж сурсан байдаг ч тэр нь том уралдаанд тохирохгүй болж. Хүүхэд баячуудын зугаа гаргагч биш. Хүүхдийн байгууллага онцгой анхаарах ёстой.

  • Зочин (March 21, 2017 1:15:40 pm )

    Моголын хууль үнэхээр ардчилсан шудрага хууль юм бол хэн гуай ч байсан хүүхэд эрсдсэний төлөө хүлээх ёстой шийтгэлийг алгачилалгүй хүлээх ёстой!

  • мягмар (March 21, 2017 3:38:25 pm )

    хурдан морины эзэд өөрсдөө болон өөрсдийнхөө хүүхдээрээ унуулбал зүгээр байнаа. хүний хүүхдийг хурдан морио унуулчихаад өөрсдөө дулаан машиндаа мах идэж архи гударцгааж суудаг морины эзэд болиосоосой. морь нь ирэхээр том гутал далбагар малгай, халхагар дээлэндээ түүртэцгээн сүр бадруулан гүйж очих мөртлөө морио танихгүй новширцгоож байхыг нь харахад өрөвдмөөр новшнууд. тэгээд нэг их аахилсан хүн гавьяа байгуулсан мэт улин хуцаад байдаг бөөлжис хутгамаар юм.

  • зочин - (March 21, 2017 4:28:49 pm )

    Хүүхдийн байгууллагууд онцгой анхаараад яах вэ дээ, Шүүхээс хүртэл түтгэлзүүлэх шийдвэр гаргуулж чадлаа , шүүхийн шийдвэрийн өөдөөс салаавч өгдөг засгийн газар байхад ард нь инээд нь хүрсэн хүмүүс уралдаан зохион байгуулж хүүхдийн амь насаар тоглож байна , Яагаад насанд хүрсэн хүнээр морь унуулдаггүй вэ гэж үү ХҮҮХЭД хамгийн хямдхан ажиллах хүч шүү дээ өвдөж зовж байгаагаа ч хэлэхгүй морь унах дуртай юу дуртай тэгээд л болоо , өөрөө хүссэн , харин эцэг эхэд нь бол цөөн ч гэсэн мөнгө хэрэгтэй ингээд л болоо ойлгоход амар , Хүүхэд гэдэг цагаахан амьтан би үхэж ч магадгүй гэж бодохгүй ,

  • Zochin (March 22, 2017 1:58:54 am )

    Myagmar mash zuv helsen ba

  • Зочин (March 22, 2017 9:42:01 am )

    Хариуцлага хүлээлээ гээд дараагийн хүүхэд амиа алдахаас сэргийлэх юм л даа. Сэтгүүлчинцэр гуай!

  • хялар (March 22, 2017 10:36:10 am )

    тугал дурак энхболд хулгайчид хариуцлага тооцооч? энэ хүн өнөөдөр баячуудын нөаадам болгож хүүхэд,морь 2ыг тамлаж бга,,,,,,энэ гайгүй нүдээрээ морь харж гайтай нүдээрээ мөнгө хүүхэн харсан 2 өрөөсөн нүдтэй хулгайч бздээ? чамайг далд ор гэж яавуулья,,,,,,,

antalya rent a car