antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2017 1 comment

Дархан-Уул аймгийн АН-ын даргад нэр дэвшигч П.Эрдэнэбатыг дүрмийн бус шийдвэрийг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ

нийтлэсэн Admin

АН-ын Дотоод сонгуулийн хорооноос Дархан-Уул аймгийн АН-ын хяналтын салбар хорооны 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 04 тоот тогтоолоор П.Эрдэнэбатыг “Улс төрийн болон намын сонгуульт албан тушаалд  4 жил хүртэлх хугацаагаар нэр дэвшүүлэхгүй” байх шийтгэлтэй байх тул Дархан-Уул аймгийн АН-ын хорооны даргад нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоолыг 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гаргажээ.

Энэхүү тогтоол нь АН-ын гишүүний хариуцлагын журмын 3.1.2 Шийтгэлийг дэс дараалан ногдуулах, /Өмнө нь ямар нэг шийтгэл байхгүй/ 3.10 Ардчилсан Намын гишүүн өөрт нь хариуцлага тооцох тухай шийдвэр гаргах хуралд биечлэн оролцох эрхтэй, /Шийтгэл ногдуулах талаар намын гишүүнд  мэдээлэл өгөөгүй/  заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Намын гишүүнд өөрт нь ч мэдэгдээгүй, тийм учир шалтгаан ч байхгүй байхад зориудаар ийм шийдвэр гаргасан нь АН-ын гишүүний сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан зохион байгуулалттай хийгдсэн үйлдэл болж байгаа юм.

Мөн Хан-Уул дүүргийн АН-ын даргад нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр ч  дүрмийн бус үйлдэл болжээ. Үүнээс үзэхэд АН-ын шинэчлэл нь  хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан, гишүүдийнхээ сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан, талцуулсан, нэр төдий үйл явц болж байна гэж жирийн гишүүд ихээхэн бухимдалтай байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 21, 2017 1:13:12 pm )

    teneg malnyydtai wy yaridiim be…ygaasaa dashyyd bgaa tsagt shydarga unen ene ter bhgui sh dee…ardchilsan nam darhand bhgui bolood ysaj bgaa shuu dee ard tumeen…

antalya rent a car