antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 10, 2012 10 comments

Дарган нар жийпэндээ чихэлдэж ядан байна

нийтлэсэн Admin

Орхон аймаг төсвийн хувьд Монгол Улсын Засгийн газраас хараат бус, бие даасан байдалтай оршин тогтнодог. Арга ч үгүй, “Эрдэнэт үйлдвэр” хэмээх дэлхийд томоохонд тооцогддог саалийн үнээ дэргэд нь бий. Аймгийн төсөвт “Эрдэнэт үйлдвэр” ХХК л гэхэд газрын төлбөр нэрээр хэдэн тэрбумаар нь мөнгө төлдөг.

Дээр нь Орхон аймгийн хувьд дэд бүтэц, үйлдвэрлэл өндөр хөгжсөн учраас өөрийн орлого нь төдий хэрээр нэмэгддэг гэж ойлгож болно. Энэхүү бусдаас давуу байдал нь ард иргэдэд биш саарал байшин буюу Нутгийн удирдлагын ордон дотор суугаа дарга, даамлуудад л хүртээмжтэй гэж ойлгогдож байна. Тиймдээ ч аймгийн дарга нар сүүлийн үед том толгойлж дураараа дургидаг болжээ.

Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгчид, аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар байрлах Нутгийн удирдлагын ордонд байгаа дарга нэртэй сэтэртэй бүхэн өнөөдөр жийп машинаар гангарч байна. Бүр зарим нэг нь жийпэндээ чихэлдэж ядан байгааг эрдэнэтийнхэн хараад бүр дасчихаж.

Аймгийн Засаг дарга байсан нөхөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагаас “Аймгийн 35 жилийн ой болох гэж байхад би машингүй явган таваргаж байна. Намайг бодоорой” гэж гуйж, гувшсаар 120 мянган ам.долларын үнэтэй “Лексус-570″ машин авч хүлэглэсэн удаатай. Гэтэл сүүлдээ нөгөө Засаг дарга аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан дээр “Би гуйж машин аваагүй. ГОК-ын удирдлагууд надад машин шахсан. Тэгээд ч тэр 120 мянган ам.долларын үнэтэй машин но-той байсан. Унасан уу, юмны араас орсон уу, бүү мэд. Би аргагүйн эрхэнд үндсэн хөрөнгөд тусгаж авсан” хэмээн хэнэг ч үгүй ярьсан нь өнөөдөр хуучраагүй.

Аймгийн Засаг дарга нь ОРА 00-01 улсын дугаартай “Лексус-570″ унадаг. Гэтэл түүний орлогч нь болох П.Пүрэвлхагва даргаасаа яаж дутахав гээд ОРА 00-04 дугаар бүхий “Ланд-105″ машин зайдагнадгийг саарал ордны гадаа жагссан жийпний зогсоол дээрээс харж болно. Монголд гурван сумтай аймаг байдаг гээд Говьсүмбэрийнхэнийг явуулдаг.

Бүр зарим шооч нэг нь ГСА гэдэг чинь гурван сумтай аймаг гээд л. Гэтэл Орхон аймаг ердөө хоёрхон сумтай. Эрдэнэт хотоос 22 км-ын зайд Жаргалант сум байх. Орхон аймгийн төвд Баян-Өндөр гэж Монголдоо л хамгийн олон 80 гаруй мянган хүн амтай сум бий. Ингээд л боллоо. Газар нутаг нь Засаг дарга нар жийп унаад яваад байх өргөн уудам нутагтай биш.

Ийм нэгэн дүр төрхтэй газар дарга сэтэртэй бүхэн машин, жийп унаж татвар төлөгчдийн мөнгийг бохир ус шиг л цацаж байна. Өнөөдөр хувийнхаа бизнесээс олсон орлогоороо жийп унаад давхиж яваа эрхмийг хүн бүхэн хүндэлдэг. Гэтэл таны, миний, зах дээр түрээс төлөөд ногооны лангуу ажиллуулж байгаа худалдагч эгчийн, цас мөсөнд дагтаршсан зам цэвэрлэж байгаа хот тохижуулахын ажилчин ахын сарын 140 мянга 500 төгрөгийн цалингаас нь дээш гарсан орлогоос авсан татвараар нь “Лексус”, “Ланд круйзер” жийп авч унаж байгаа Засаг дарга, түүний орлогч нарыг эрүүл, зөв сэтгэхүйтэй удирдлага гэж хэлэхэд бэрх.

Эрдэнэтчүүд тэднийг эрхлүүлж, толгой дээрээ бүр гаргачихаж. Хоёрхон сумыг тойроод хөдөөгүүр явлаа гэхэд дарга нарт жийп тэр болгон хэрэг болохгүй. Тэгээд Эрдэнэтийн дарга нар жилдээ ганц нэг удаа хөдөө явбал их юм. Тиймээс Засаг даргад хөдөө явахад УАЗ-469 л таарна. Хөрш зэргэлдээх Булган аймгийн Засаг дарга бол жийп унахаас яахав.

Тэднийх 14 сумтай юм чинь. Тэгэхлээр аймгийн Засаг дарга, түүний орлогч П.Пүрэвлхагва дарга нар ажил гэр хоёрынхоо дунд явах гэж л том жийп унаж байна. Аймгийн Засаг дарга, түүний орлогчийн унадаг “Лексус-570″, “Ланд круйзер-105″ жийп V-8 хөдөлгүүртэй, 100 км-т 22-25 литр бензин, шатахуун зарцуулдаг.
Эрдэнэт хотод нэг литр А-92 бензин 1850-1890, түлш 1950 төгрөгийн үнэтэй. Гэтэл Засаг даргын орлогч П.Пүрэвлхагвыг ажлаас нь гэр, гэрээс нь ажил руу нь хүргэхэд “Ланд-105-”-д 10 литр бензин юу ч болохгүй. Ёстой уруул шүлэмдэх төдий л болно. За яахав, 20 литрийг хийлээ гэхэд өдөртөө арай гэж хүрнэ. Энэ нь аймгийн Засаг даргын орлогчийн халааснаас гардаггүй учраас тэрбээр жийп хүлэглэдэг юм байна.

Өдрийн 20 литр бензинийг сараар нь тооцвол 440 литр болно. Үнэ нь 814 мянган төгрөг болж байна. Сардаа нэг удаа салхинд гарах, гэр бүлийнхээ хүнийг “shopping” хийлгэхэд бас л бензин орж таарна. Энэ бүхнийг тооцвол П.Пүрэвлхагва дарга сард нэг сая төгрөгийн, аймгийн Засаг дарга сая гаруй төгрөгийн түлш, шатахуун шаман жийп хүлэглэж байна.

Дарга нарын ажил гэр хоөрын хооронд унадаг жийпний бензиний мөнгийг хэмнэвэл сард 2-4 ажлын байр шинээр бий болох тооцоо ч гарна. Ямар ч байсан бид энэ удаад аймгийн Засаг дарга, түүний орлогч П.Пүрэвлхагва нарын татвар төлөгчдийн мөнгеөр тансагладаг зевхөн нэг хэрэглээний талаар хөндлөө.

М.Мөнхцэцэг /Орхон/
Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (February 10, 2012 10:52:36 am )

    Mongoliig tejeej bga gants uildver n vairladag gazriin zasag noyon gants lx570 avj unaj bolnoodooo… yu n buruu baiga yum tegeed ch tosviin tsalingaar amidraad bn gej yu bxavdee, tsalingaas tsalingiin xoorond amidardag teneg humuus ingej sard teden togrognii tsalin avdag tegheer teden jil ajlaad ch avj chadku yumiig avsan bn gej yarij yvxaa boliochee..

  • Anonymous (February 10, 2012 12:52:03 pm )

    zasag darga bitgii hel jiriin bussines hiideg zaluuchuud ni lexus570 unaad davhij baihad manaihan buur yadchih yumaa,hun l bolson hoino ter tusamaa zasag darga hun chin aytaihan l haragdahiig hicheene shuu dee,yaduu arduud maani bayan yum shig haragdah gej baidagaaraa l hicheedeg tsag shuu dee,denduu ataarahuu archaaagui yavuurgui ochuuhen amitad gej orovdoltei yumaa,ingej yarij sain yavaagiinhaa bogsiig uhaj doloogchid yaaj ch gaigui amidrah ve dee,hezee neg tsagt aliagaa aldaad l yavah baihdaa hoorhii orovdmoor ch yumdaa

  • Anonymous (February 10, 2012 5:06:26 pm )

    Erdenetees khaashaa gardaggui mongol tumnii baylag bolson erdenet uildvert ajilladag jiriin kheltsiin darga orloch darga nar tom tom unetei JIP mashin unaj baikhad zasag darga orlogch 2 mashin unaa l bizdee uyn sertei uym yasan bichikh uymaa olj yadsan setguulch ve bukh amgiin udirdlaguud naad mashiniig unaj bn nudee nee!!!!

  • Anonymous (February 10, 2012 5:18:41 pm )

    hoorhii ingej l heden togrog awdag yum bhdaa orowdoltei ch yumaadaa. Erdenet news.mn gesen neg siterhuu yuman deer bichsen yumiig ter chigeer n tawichihaj odoonii ene setguulch nar gej dee hoorhii nadaas doloon door bichij bgaa zuiliinhee utgiig ch oilgohgui malnuud bh yumdaa. yadaj tegeed ugee zow bich malaa. cham shig vsnvvd hunii ner tord haldahgui shuu.

  • Anonymous (February 10, 2012 5:22:16 pm )

    Monhtsetseg gene vv AL min ooroo yum olj bichchiheed daraa n ene site shig yumandaa tawi. bas daraa n ooriigoo setguulch gej hund hel. cham shig atsnuud setguulchdiin ner hundiig unagaaj bgaa bhgui yu.

  • Anonymous (February 10, 2012 5:37:55 pm )

    ISH CHAAVAAS INGEJ UURSDUU ERHLUULEED TOLGOI DEEREE GARGACHIHAAR NUGUUDUUL NI DAVRALGUI YAHAV DEE UHER MONGOLCHUUD GEJ YOSTOI UNEN SH DEE.TATVARIIN MUNGUUR HEN CH YU CH HUVIDAA AVAH YOSGUI

  • Anonymous (February 12, 2012 9:32:01 am )

    luivarchdiig luivarchid l umuurdug bhgui u,,, zuv l um bichsen bna. harin ch dutuu bichsen bna.

  • Anonymous (February 12, 2012 6:29:50 pm )

    Darga gedeg yg chini hulgai ch gedeg ugtei ijil alba boljee.hoorhii.ih l yduu osson uls dargad durlaad bAidag bololtoi ymaa daa.b

  • Anonymous (February 12, 2012 8:21:18 pm )

    Dornogoviin zasag noyon bas adilhan tansag mashin unadag shuu dee

  • Anonymous (February 13, 2012 12:05:02 am )

    Manai darga nar yamar mashin unah ni yamar hamaataiv. Harin 35 jiliin oi kontsertoo hiilgechiheed nairuulagch, hugjmiin zohiolch geed uran buteel hiisen humuustee neg ch tugrug ugulgui odoo boltol hulhidaj yavaa ni daanch muuhai. Tun udahgui shuuhiin haalgan deer uulzana aa!

antalya rent a car