antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 10, 2012 Comments are off

МОНГОЛЫН НҮҮРСНИЙ САЛБАР хөрөнгө оруулах халуун цэг

нийтлэсэн Admin

Монгол моодонд орсныг батлах бас нэг чуулга уулзалт “Coal Mongolia-2012” өчигдөр эхлэв. Манайд уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд уг олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг ЭБЭХЯ, ҮХШХ, www.mining.mn хамтран зохион байгуулж буй. Нүүрсний асар их нөөцтэй Монголд хөрөнгө оруулах нь зүйтэй гэх сурталчилгаа “Bloomberg” телевизээр багагүй хугацаанд цацагдсаныг Та анзаарсан биз. Үнэхээр Монголын “хар алт” гаднынхны анхаарлын төвд буйг эл чуулганаас харж болохоор байв. Тухайлбал, чуулганы эхэнд БНХАУ-ын Элчин сайд Ван Сяолун өмнөх оны байдлаар БНХАУын нийт нүүрсний импортын 11 хувийг Монголоос хангасныг дуулгав

Тэрбээр “Монгол, Хятад хоёр өөр ямар ч улстай харьцуулашгүй урт хилээр хиллэдэг учраас бие биенээ харилцан тэтгэж, аль аль нь ашигтай байх боломжтой” хэмээн сануулахаа бас мартсангүй.Харин уул уурхайн салбарын 125 жилийн түүхтэй Канад улсын Элчин сайд Грегоры Голдхавк “Бусад түүхий эдтэй харьцуулахад нүүрсний олборлолт, худалдан авалтын хэмжээ хамгийн их өсөж буй. Монголын хувьд ил тод болоод улс төрийн тогтвортой байдал чухал. Компанийн сайн засаглалыг хөгжүүлэхгүйгээр олон улсын түвшинд нэр хүндээ алдахаас гадна хөрөнгө оруулалтыг сааруулах аюултай” гэсэн юм. Түүнчлэн АНУ-ын Элчин сайдын яамны Үйл ажиллагааны орлогч дарга Катлен Моренски “Монгол Улсад хийгдэх бүтээн байгуулалтад АНУ идэвхтэй оролцохыг хүсэж байгаа.

Манай дэлхийд тэргүүлэх “Peabody Energy” компани Тавантолгойн ордыг дэлхийн чансааны орд болгож чадна. Гагцхүү Монголын хууль эрх зүйн орчин ойлгомжтой байх нь чухал гэв. Товчхондоо, гаднынхан манай нүүрсний салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ам уралдан дуулгахын сацуу бид юун дээр анхаарах ёстойг эелдгээр сануулсан хэрэг. Хоёр дахь удаагийн эл чуулга уулзалтад “BBM Operta”, “Barclays Capital”, “Mitsubishi Corporation”, “General Electric”, “Peabody Energy”, “Shenhua Energy” зэрэг томоохон компанийн төлөөлөл иржээ. Нүүрсний салбарын хөгжлийн чиг бодлого, цаашдын зорилтыг тодорхойлох ач холбогдолтой энэхүү “Coal Mongolia-2012”-д нийт 700 гаруй төлөөлөгчид оролцож буй. Тэдний 70 хувь нь компанийн ерөнхий болон гүйцэтгэх захирал, 17 хувь нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар гэнэ.

Өөрөөр хэлбэл, чуулганы үеэр төр, хувийн хэвшлийн шийдвэр гаргах түвшний хүмүүс уулзаж, ажил хэрэгч яриа өрнүүлэх боломжийг бий болгоход зохион байгуулагчдын зү гээс анхаарчээ. Чуулганд оролцогчдод зориулан 60 гаруй компани, банк санхүүгийн үйл ажиллагаагаа танилцуулж, үзэсгэлэн гаргасан байв. Тэдний дунд дэвшилт техник технологио нутагшуулах хүсэлтэй гаднын компаниуд цөөнгүй байгаа нь сайшаалтай байсан юм. “Coal Mongolia-2012”-г нээх ёстой байсан ЭБЭХний сайд Д.Зоригт гадаадад томилолтоор явсан тул хүрэлцэн ирсэнгүй. Тус яамны дэд сайд Ц.Гарамжав “Нүүрсний салбарын бодлого, чиг хандлага” илтгэлдээ сүүлийн жилүүдэд нүүрсний салбарт хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдсэнийг онцлов. Түүний хэлснээр Монгол Улс 2011 онд нийт 32.9 сая тонн нүүрс олборлосныхоо 22.5 саяыг нь экспортоор гаргажээ.

Харин 2025 он гэхэд монголчууд 75 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй аж. Тэрбээр төрийн зүгээс түүхий нүүрсний экспортоос татгалзах бодлогыг барьж ажиллана гэлээ. Улс орны хөгжлийг дэмжих чухал зүтгүүрүүдийн нэг нь нүүрсний салбар гэдэгтэй маргах хүн үгүй биз. Өмнөх онд л гэхэд нүүрсний салбарт 5000 гаруй ажлын байр шинээр бий болсон бол 2020 онд дээрх тоо 7-12 мянгад хүрэх төлөвтэй. Чуулганы үеэр “Гложекс” группийн ерөнхий захирал Л.Наранбаатар “Нүүрсээ авто замаар тээвэрлэх нь хангалтгүй. Хятад манайхаас хэд л бол хэдэн сая тонн нүүрс импортлох боломжтой. Өмнөх онд Монголд найман тэрбум тонн нүүрсний нөөц нэмж бүртгэгдлээ.

Ийнхүү нөөц, олборлолтоо нэмэгдүүлэхийн сацуу компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй” гэсэн юм. Дээрх хэмжээний нөөцийг бүртгэсэн гэдгийн цаана хайгуулд ихээхэн хөрөнгө оруулалт хийгдсэн нь “Coal Mongolia- 2011”-ийн үр дүн болохыг Л.Наранбаатар онцоллоо. Ирэх жилүүдэд улс орнуудын цөмийн хэрэглээ буурч, эсрэгээрээ эрчим хүчний хэрэглээ өсөх нь тодорхой тул нүүрс моодноос гарахгүй гэдгийг мэргэжилтнүүд дуулгаж байна.

Дэлхийн нүүрсний хэрэглээний 60 хувийг Азийн орнууд “залгиж” буй энэ үед Монголын нүүрс эрэлттэй байх нь. Гагцхүү дэд бүтэцдээ хөрөнгө оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж, дэвшилт техник нэвтрүүлж зардлаа бууруулж чадвал монголчууд дэлхийд шинэ тоглогч болох цаг хол биш бололтой. Хөрөнгө оруулалтыг татах, шинэ техник, технологийг нэвтрүүлэх, ногоон эдийн засгийн баримжаатай нүүрсний салбарыг хөгжүүлэхэд уриалсан энэ удаагийн “Coal Mongolia-2012” олон улсын чуулга уулзалт өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой төсөл”, “Коксжих нүүрсний орчин үеийн технологи” зэрэг сэдвээр үргэлжилж, өндөрлөнө.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car