antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 10, 2012 Comments are off

Уулчид Улаанцутгалангийн мөсөнд авирна

нийтлэсэн Admin

Амь насаараа дэнчин тавьж, зөвхөн байгальтай, уул хадтай “тэмцэлддэг” уулын спортынхон тун сонирхолтой, өвөрмөц, бас тэгээд Монголдоо анхдагч аялал хийхээр өнөөдөр нийслэлээс хөдөллөө. Тэд Өвөрхангай аймгийг зорьж, Улаанцутгалан хүрхрээний мөсөнд авирах юм.

Монголын уулын хөтөчдийн холбооноос “MCS Coca-Cola” компанийн дэмжлэгтэйгээр мөсөнд авирагчдын анхдугаар цугларалтыг ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа юм. Цугларалтын хүрээнд экстрим спортынхон Өвөрхангай аймгийн нутагт орших Улаанцутгалангийн хүрхрээний хөлдсөн мөсөнд авирах ажээ. Сүүлийн үед дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад эрчимтэй хөгжиж буй ice climbing буюу мөсөнд авирах спорт Монголдоо шинэлэг. Тиймдээ ч Монголын уулын спорт сонирхогчдоос бүрдсэн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Монголд анх удаа мөсөнд авирах аялал зохион байгуулж буй нь энэ юм. “Эверестийн баатар” Гавьяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан тус багийнхан Улаанцутгалан хүрхрээний 22 метр өндөр, эгц босоо мөсөнд авиралт хийх ажээ. Мөн энэ үеэр тэмцээн, уралдаан зохион байгуулж, мөсөнд авирагчдад сургалт явуулах юм байна.

С.Цэлмэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car