antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2017 1 comment

Цөмийн туршилтын бичлэгүүдийг нийтэд дэлгэлээ

нийтлэсэн Admin

АНУ 1945-1962 оны хооронд 1000 гаруй удаа цөмийн туршилт хийжээ. Үүний 200 орчим нь өндрийн туршилт байсан бөгөөд зэвсгийн хүчийг мэдэх хамгийн сонгодог арга нь энэ байсан юм.Батлан хамгаалах яам ойролцоогоор 10 мянга гаруй цөмийн туршилтын бичлэг хийж, Америк даяар өндөр хамгаалалт бүхий байгууламжуудад хадгалж байжээ.Харин өнөөдрийн байдлаар дээрх бичлэгүүдийн 4200 орчмыг нь дижитал хувилбарт шилжүүлж, 750-ийг нь олон нийтэд нээлттэй болгож байгаа аж. Эдгээрээс 60 гаруй бичлэгийг та Youtube-ээс үзэж болно.Зарим нь өнгөтэй, зарим нь хар цагаан эдгээр бичлэгүүдийг ажиллагааны нэрээр нь нэрлэжээ. Цөмийн зэвсгийн физикч Грег Сприггс эдгээр бичлэгүүдийг хадгалж, шинжилж, шаардлагатай бүхий л мэдээллийг гарган авахаар ажиллаж байгаа аж.

Хамгийн гол нь өндрийн цөмийн туршилтуудын талаар судалгаа хийхэд эдгээр бичлэгүүд өндөр ач холбогдолтой. Учир нь Цөмийн туршилт хийхийг хориглосон олон улсын гэрээний дагуу өндрийн цөмийн туршилт хийхийг зөвшөөрдөггүй.Сприггс “Бидэнд туршилт хийх боломж байхгүй учраас орчин үеийн зэвсгийн хүчин чадлыг ойлгож, таниж мэдэхийн тулд эдгээр бичлэгүүдийг үзэхээс өөр арга байхгүй” гэжээ.Тэрээр өнгөрсөн таван жилийн хугацаанд 400-500 орчим бичлэгийг үзэж, шинжилгээ хийсэн аж.

ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 17, 2017 11:10:52 am )

    АЙЛГАН СҮРДҮҮЛЭЛТ

antalya rent a car