antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2017 7 comments

Жинхэнэ гэрч нь оролцдоггүй шүүх хурал

нийтлэсэн Admin

Б.ДАМДИН

С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнүүдийг шүүх Давж заалдах шатны хурал өчигдөр боллоо. Шүүх хуралд С.Зориг агсны ах С.Баяр, дүү С.Оюуныг төлөөлж өмгөөлөгч Л.Энхсайхан оролцсон.

Мөн Б.Содном­даржаа­гийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, Т.Чимгээ­гийн өмгөөлөгч С.Оюун­цэцэг, Ц.Амгалан­баатарын өмгөөлөгч Д.Дашдорж нар оролцов. Шүүх бүрэлдэхүүн үдшийн 21:45 цагт шийд­вэрээ гаргав. Ийн Давж заал­дах шатны шүүх ан­хан шатны шүүхийн шийд­вэрийг хэвээр үлдээлээ.

Харин шүүхийн магадлалд анхаарал татсан нэг зүйл “…9 дэх заалтын “хохирогч С.Оюун, Д.Хишгээ, М.Мөнхжаргал” гэснийг “Хохирогч С.Оюун, Д.Хишгээ” гэж өөрчилж шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээлээ” гэсэн байв.

Үүнд С.Зориг агсны эхнэр Б.Булганы нэр байхгүй ажээ. Тэр байтугай энэ хэргийн цорын ганц гэрч болох нь анхнаасаа тодорхой байсан Б.Булган энэ шүүх хурал, анхан шатны шүүх хуралд ч оролцсонгүй. Ерөөс энэ хэргийн материалд Б.Булганы талаар дурдсан эсэх нь ч эргэлзээтэй болоод явчихлаа. Уг нь Б.Булган “…Алуурчид бие биеэ Батаа, Оюун гэж дуудаж байсан. Тэгээд  Эрдэнэтийн эхлэл гээд хашгираад явсан” гэж мэдүүлсэн анхны бөгөөд цорын ганц гэрч нь юм.  Түүнчлэн Б.Булгантай холбоотой хачирхалтай үгийг УИХ-ын гишүүн Т.Эрдэнэбилэг хэлсэн байдаг. Тэрээр “…маргааш нь буюу аравдугаар сарын 3-ны орой Булган руу ярихад биднийг “…Хүрээд ир” гэсэн. Нар арай жаргаагүй байсан, очиход  гэрээ цэвэрлээд дуусч байсан. Тусалсан хүн байхгүй байх, ганцаараа цэвэрлэгээгээ хийсэн болов уу. Тэгээд “…Та нар түр зогсч бай, энэ булан үлдчихэж” гээд шалны алчуураар босгоны шалан дээрх цусны толбыг арчиж байсан. Сүүлд “…Хүн орж ирэх байх гээд гэрээ цэвэрлэсэн” гэж өөрөө ч ярьсан байдаг. Хүн орж ирэх байх гэдэг нь биднийгээ хэлсэн байх. Ойр дотныхон гэдэг юм уу, алагдсан хохирогчийн талын улсууд. Бид “…Ингээд хамаагүй орж болох юм уу, ус хүргэж арчиж болж байгаа юм уу” гэж асууж байсан” гэсэн нь бий.

Түүнчлэн хэдэн сар хоригдсон Б.Булган суллагдсан даруйдаа 2016 оны аравдугаар сарын 28-нд Төрийн ордонд нэг харагдаад, түүнээс хойш сураг алдарсан. Б.Булганыг сулласны дараа хэрэгтнүүдийг шүүх ажиллагаа тун эрчимтэй явж, уржигдар Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж дээрх шийдвэрийг гаргасан юм.

Нөгөө талаар энэ хэргийн захиалагч хэн бэ гэдэг өнөө хэр нь тодорхойгүй байна. Гэхдээ С.Зоригийг захиалгаар хөнөөсөн гэдгийг албаны эх сурвалжууд нотлоод байгаа. Тиймээс ч С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуу­лаад аллагыг үйлд­сэн гэх хэргээс тусгаарлан шалгаж байгаа юм.

Юутай ч энэ хэргийг шүүх хурал цорын ганц гэрчгүйгээр явагдаад хоёр шатны шүүхийн шийдвэр гарчихлаа. Харин олон нийт шүүхээс олон жилийн хорих ял аваад байгаа Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг С.Зоригийг хө­нөөсөн гэ­дэгт эргэлзээтэй хэвээр байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • zochin (March 16, 2017 10:17:40 am )

    bulgan chi uneneee heleech. edgeer humuus aluurchin munuu. mun bol mun gedegee helchih. helehgui bol bish yum bna gedgiig oilogloo. chamaig tagnuul, huuliinhan ih hemjeegeer daramtalsan yum bna gej oilgoj bolohuu

  • vnen (March 16, 2017 10:42:15 am )

    teneg xvvhen min chamaig horwo deihi uchlahgvi huwi tawilan shitgene chamaig

  • Uuuu Uundaka (March 16, 2017 11:21:53 am )

    Булган Бат үүл хоёроор таниулсан юм биз дээ Гэрчүүд гэсэн байсан

  • бид монгол (March 16, 2017 12:59:35 pm )

    манай шүүх ийм театр болцон заваан юм л харагдаад байна даа. гэмгүй хүний амьдралаар тоглох гэж явж дараа нь толгойгоо цусдавдаа ээбээгийн даалгавраар хийж байгаа ч ээбээ унахад хэрэг сөхөгдөж л таараа

  • irgen (March 16, 2017 2:01:56 pm )

    gemgui 3 hynii amdralaar togloj baina, shyyh teneg hyn ch ynemshihgui dygnelt gargaj baina, Aluurchid sanaa amrah hereggui ta nar shudarga shyyhgui orond jargaj baigaa bol huvi tavilangiin ,tenger burhanii gesgeel gej aihtar um baidag gej baigaa ,,,,hyleegeed suuj bai,

  • mvbbm (March 16, 2017 2:04:30 pm )

    ed nar zahialgar alsan n todorhoi sht.hereg huchirdaggui gj ene de.ogt hereg hgegui ulsudig ingej gutgene gj bdguima.manai tsagda shuuhinhen mundag chadvartai bn bayr hurgie

  • RPzochin (March 16, 2017 10:29:43 pm )

    Bulgan gedeg hun yasanerh darhtai aluurchin be ene huniig sain eruuddeechee

antalya rent a car