antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2017 3 comments

Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг томиллоо

нийтлэсэн Admin
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдыг томилох асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн асан Д.Загджавыг дэд сайдаар томилоод байна.
Дэлэгийн Загджав 1964 онд Ховд аймгийн Ховд хотод төрсөн. Ховд аймгийн Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн. Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, Төрийн удирдлагын академи, ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн.
Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны доктор, ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор.
Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэс, “Алтай интернэйшнл” ХХК-д ажиллаж 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ. Мөн Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгч, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Zochuin (March 15, 2017 9:10:52 pm )

    Amjilt

  • Anonymous (March 16, 2017 8:55:52 am )

    Энэ ч дэ Хан Уулынхаа хамаг газрыг зарж баяжсан гар да Сонгуульдаад хоосон хоцорсон одоо шархаа нөхөх гээд л гүйгээд байгаа юм байна да

  • Ану (March 16, 2017 9:15:38 am )

    Энэ засгийн газар ч дампуурах нь ойлгомжтой боллоо. Загджаваас өөр хүн олдохгүй болохоор

antalya rent a car