antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2017 12 comments

Тэгээд ЗАХИАЛАГЧ-ийг нь хэзээ илрүүлэх юм бэ?

нийтлэсэн Admin

Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт анхан шатны шүүхээс өгсөн ялыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээлээ. Анхан шатны шүүхээс Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноохдоо Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдснийг нь онцгой дэглэмтэй хорих ангид,  Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдснийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл тэднийг ийм ял эдлэх гэм буруутай гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Тэгэхээр одоо тэдний хувьд Улсын дээд шүүхэд хандах боломж л үлдэж байна.

Өчигдөр шүүх хуралдаан эхлэхэд С.Зориг агсны ах С.Баяр, С.Оюуны өмгөөлөгч Энхсайхан, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгчид, ар гэрийнхэн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг тавьж байсан ч, 1998 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 35 дугаар хавтаст хэрэг маш нууцын зэрэгт орсон. Хавтаст хэргийн 215-220 д  байгаа шинжээчдийн дүгнэлтийг нээлттэй хэлэлцэж болохгүй гэж  Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ хэлснээр, шүүх хуралдаан хаалттай явагдах нь тодорхой болсон. Шүүх хуралдаан хаалттай явагдсан нь араасаа олон хардлага дагуулж буйг талууд хэлж байгаа юм.

Ямартай ч шүүх бүрэлдхүүн шийдвэрээ гаргалаа.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байна гэж Давж заалдах шатны шүүх үзлээ.  Ялтан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Б.Чимгээ нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоосон хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзэв. Хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахад оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг хязгаарлаагүй. Шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл алга байна. Ялтан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн болсон үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлэг, түүнчлэн Б.Содномдаржаагийн өөрийн гараар бичсэн тайлбар зэрэг нь нэр бүхий гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газарт байсан эд мөрийн баримтууд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, амь хохирогч нарт учирсан гэмтлүүдийн талаарх шинжээчийн дүгнэлтүүдтэй тохирч байна. Эдгээрээс гадна ялтан нарыг тухайн үед гэмт хэргийн газарт байсныг нэр бүхий гэрч нар шууд таньсан, түүнчлэн гүйцэтгэх ажиллагааны материалаар давхар нотлогдож байна гэж Давж заалдах шатны шүүх үзлээ. Зарим ялтны УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг тусгаарласан нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэнтэй нийцжээ гэж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих бүх зүйлийг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна. Иймд ялтан болон тэдний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хэргийг мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгох утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6-т заасан хялбаршуулах зорилгоор үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь буруу, зохих ёсны өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ялтан Ц.Амгаланбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон зүйлчлэл, гэрч М.Мөнхжаргалыг хохирогч гэснийг тус тус өөрчлөх нь зүйтэй гэж үзээд, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтүүдийг оруулжээ.

Магадлалын 1 дэх заалтаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтын Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг “…өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор” гэснийг “Өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор” гэж тогтоох, хэсгийн 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатар” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатар” гэж, 9 дэх заалтын “хохирогч С.Оюун, Д.Хишгээ, М.Мөнхжаргал” гэснийг “Хохирогч С.Оюун, Д.Хишгээ” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.

Тэгэхээр хоёр дахь шатны шүүх ийн шийдвэрлэлээ. С.Зориг агсны  амь насыг хохироосон гэмт хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг тусгаарласан нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй байна гэж дахин үзлээ. Энэ асуудал өнгөрсөн саруудад анхаарал татсаар ирсэн. Тэгвэл захиалагч хэн бэ? Хуулийнхан хэзээ илрүүлэх вэ захиалагчийг? Эсвэл огт илрүүлэхгүй юу гэдэг асуулт тавигдсаар өнөөдрийг хүрч буй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Зориг (March 15, 2017 8:50:27 am )

    Алуурчид нь олдох нь олдлоо.Хаалттай нууцын зэрэглэлтэй болохоор л хүмүүс итгэж ядаад байх шиг байна.Гол нууцлал нь захиалагч том гаруудын нэрс, гүйцэтгэх ажиллагаа явуулсан хүмүүсийн нэрс, тагнуул, туршуулуудын нэрс, тэдний үйл ажиллагааг л задруулахгүй гээд байх шиг байна даа.Тэгэхээс юу боллоо гэж улайн цайм ийм том, сүр дулиантай хэрэг дээр хүн хэлмэгдүүлэх вэ дээ,

  • санал (March 15, 2017 10:44:20 am )

    ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БИШҮҮ

  • зочин (March 15, 2017 7:12:48 pm )

    Шийтгүүлж байгаа гэмт этгээдүүдийн бүлэг нь “бүлэг” болж яавч чадахааргүй хүмүүс болчоод байгаа нь анхаарал татахуйц..Тэр хүн мөчилж шоронд суугаа нөхөр бол эрүүгийн сэтгэлзүйтэй болж эвдэрсэн нөгөө хоёртоо огт хамаагүй эрүүгийн этгээд бололой.Тийм эрүүгийн хэрэгтэн хүн гэмгүй хоёр хүнийг гүтгэж өөртөө /амсхийх/ арга сэдсэн байх талтай юм.Гэрээс нь эд мөрийн баримт олдсон тухайд маш сайн зохион боловсруулж бэлдсэн урхи байж болох . Тэр урхийг хэн боловсруулав. Тэр урхиараа залуурдагчийн гарт ТАГНУУЛ ЦАГДАА ПРОКУРОР орчоод байна уу? Захиалагч байжээ гэхэд ийм хүмүүст захиалсан байх нь үнэмшилгүй юм.Урхины гол хөдөлгөгч хүч нь мань хүн мөчилсөн эрүүгийн этгээд..Шүүх хардах эргэлзэх эрхтэй.Өмгөөлөгч ,тэр хүн мөчилсөн этгээдэд шүүх хурал дээр “ноцтой” асуултууд тавих эрхтэй .Шүүх хурал маш түүхий болжээ.Шүүх дульхан хандаад байгаа нь гайхал төрүүлж байна.Яллагч тал өмгөөлөгч тал шүүхийн өмнө тэнцүү эрхтэй байх зарчим бүрэн алдагдаж байна. Шүүх хУрлын танхимд шүүгч эзэн шүү. Яллагч эзэн болчоод байгаа дүр зураг харагдаад нэгл бишээ! .

  • nus (March 15, 2017 8:10:04 pm )

    shuuh bish bolzee Bugd nus tsus elbegee unasan hoino shidber zub garna

  • овгон (March 15, 2017 9:21:55 pm )

    Шуух прокруруудаа нэг удаа ард тумэнд муу гэдгээ харуулж эмэгтэйд дийлдэсэн учир нээлттэй хурал хийхгуй л байх.Маш хучтэй захиалагч учир тодруулах хэцуу байхдаа.

  • Лалар (March 15, 2017 10:17:00 pm )

    Аллагын захиалагч нь төр учраас төрийн нууцтай холбоотой зүйл яригдах тул шүүх хурлыг хаалттай хийж байна гээд байхад чинь! Яагаад ойлгодоггүй эргүүнүүд вэ, та нар минь!

  • sunцөхөрсөн Монгол (March 16, 2017 8:45:09 am )

    Монголын одоогийн төр бол улс төрийн аллагын санаачлагч, захиалагч, зохион байгуулагч гэдэг нь ард түмэнд ил боллоо энэ хэргийг үнэнээр ил болгох ганц арга бол олон улсын шүүхэд Монголын төрийг өгөх ганц зам байна

  • Kk (March 16, 2017 9:56:49 am )

    Allaga zahiallaa gehed ochij ochij huduunii hotod ch orj uzeegui nasand hureegui turshlagagui malchin nogooching songoj zahialah hun bh uu ted nar ni sandarch bgaad alj chadahgui bval yahiin altsan hoinoo aigaad buruugaa huleechihvel yahiin barigdaad hen zahialsnaa helchvel yahiin gej bodohgui to its oolong give er allaga zahialah hun bh uu tegeed ene humuus ni yasan ch duulgavartai yum alaadah geheer ni alchaal yu ch boloogui aih sandrah yumgui bahi baidgaaraa amidarch l baidag yasan ch mergejliin yum kk

  • ИРГЭН (March 16, 2017 10:01:22 am )

    Энэ хэргийг мөрдөж илрүүлэх хүртэл ажилласан тусгай ажиллагаанууд нууцад хамаарах болчихоод байгааг энэ хүмүүс яагаад ойлгохыг хүсэхгүй байна. Дээр нь захиалж, аллага хийлгэсэн том албан тушаалтан нас барсан нь нөлөөлсөн. Ийм л байгаа юм даа.

  • зочин (March 16, 2017 11:40:05 am )

    энэ бол үнэн байхаа захиалсан хүнээ алуурчин 3 нь хэлэх байх .гэхдээ захиалсан одоо байхгүй болсон бол хэрэг дуусаа

  • Өнөрөө (March 16, 2017 7:32:27 pm )

    Захиалагч тодорхой болчихсон ганцхан зарлахаас айж байна . Зариалагчтай хэрэг гээд ял өгчихсөн .хэн захиалсаныг хэлсэн байж таарна . Энэ бол энгиын логик. Оюунд мөнгө өгөөд нэхэмжлэгчгүй болго , улс төрийг одоо үймүүлэх шаардлагагүй манай нам ялсан. Дахин улс төр лүү битгий ойрт миний хүү ..гэсэн байх .

  • Гууль (March 17, 2017 8:16:02 am )

    Мухардалд орсон ардчиллыг энэ хувьсгал хийсэн удирдагчдын хэн нэгнээр туг тахиж байж аварч байсан олон улсын нууц жишиг байдаг. Тэгвэл хэнийг сонгож туг тахих нь тохиромжтой байх вэ. Хөөрхий Зоригийг сонгосон.
    1,ОЛон улсад Монголын ардчиллын удирдагч гэж хүлээн зөвшөөрөгдсөн хүн байв.
    2. Маш энгийн даруу. Хээгүй, хувийн сахилга, зохион байгуулалт муутай, өш хонзон, шуналгүй, баргийн юмыг тоодоггүй, цаг нар барьдаггүй, гэнэн, цайлган, өр зөөлөн хүн. Ер нь ах дүү гуурвуулаа эрдэм боловсролтой, маш даруухан хүмүүс болж төлөөвшсөн юм.
    3. Гэр бүлийн амьдрал нь төлөвшөөгүй, хамтран амьдрагч ганц хүүхэнтэй, гэртээ 4-5 уулаа байсан бол хэн хутга бариад яваад орох вэ. Хамтран амьдрагч нь тодорхой бус сэтгэл зүйтэй, ямар замаар Зоригтой суусан нь, хэн зохион байгуулсан нь эргэлзээ дагуулдаг.
    4. Аавын талаас тулхтай ах дүү байхгүй, Ээж угаасаа орос хүн. Ах дүү хоёр хэрүүл заргаас хол, дэндүү өр зөөлөн хүмүүс. Санжаасүрэн багш хүүхдүүдээ ном л уншиж сургасан. Хамгийн энгийн эгэл жирийн амьдралаар Доржпалам гуайн өргөмөл аав Гин Лай овогт гэж алт шиг хүн хайрлаж өсгөж өгсөн. Маш сонин амьдралтай айл. Зоригийн араас явах хүн байхгүй. Зориг улсаас 2 өрөө байр ч аваагүй, ах дүү хоёр нь бизнес энэ тэр байхгүй.
    ДҮГНЭЛТ: Тэгэхээр Зоригийг хэн алсан нь тодорхой. АРДЧИЛАЛ өөрөө алсан юм аа.

antalya rent a car