antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 9, 2012 Comments are off

Улсын нууц задруулсан хэрэгт холбогдож байсан хатагтай нар албан тушаал дэвшжээ

нийтлэсэн Admin

-Ц.Жаргалсайхантай хамт улсын нууц задруулсан хэрэгт холбогдсон Г.Байгальмаа, Г.Сувд-Эрдэнэ нар Бээжин дэх Монголын Элчин сайдын яаманд өндөр алба хашиж байна-

А.Тэнгэр

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2010 оны хавар улсын нууцтай холбоотой нэгэн дуулиан дэгдсэн билээ. Энэ нь УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жаргалсайхан, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга Г.Байгальмаа, Г.Сувд-Эрдэнэ нар Монгол Улсын төрийн нууцтай холбоотой чухал бичиг баримтуудыг гадныханд дамжуулсан гэх дуулиан юм. Энэ тухай эргэн тодруулбал, дээрх эрхмүүд нийлж төрийн тэргүүнүүдийн гадаад оронд хийх айлчлалын талаарх хөтөлбөр болон бусад мэдээллийг албан тушаалаа ашиглан авч, айлчлал хийх гэж буй орны тагнуулчдад түрүүлж мэдээлэн их хэмжээний мөнгө авдаг гэх хэрэг билээ. Тухайн үед энэ хэргийг манай Тагнуулын байгууллагынхан илрүүлэн, Ц.Жаргалсайхан болон түүний хамсаатнуудыг гэм буруутай хэмээн хавтаст хэрэг нээн шалгаж байв. Мөн манай улсад урьд  өмнө нь ийм дуулиан дэгдэж байгаагүй гэдэг утгаараа Ерөнхийлөгчөөсөө эхлээд анхааралдаа авч, УИХ-ын гишүүдтэй нууцын зэрэглэлтэй хуралдан Монгол төрийн хар хайрцагны бодлого алдагдаж байгааг нухацтай хэлэлцэж, хууль хяналтынханд сайн шалгах үүргийг өгч байсан гэдэг.

Манай хуулийнхан ч урд өмнө нь ийм хэрэг гарч байгаагүй гэдэг утгаараа тун ч чамбай буюу жил дамнуулсан шалгасны эцэст Ц.Жаргалсайханы гэм буруутай болохыг тогтоон шүүхээс түүнд таван жилийн хорих ял оноосон. Харин түүнтэй хамт хэрэгт холбогдон шалгуулж байсан Гадаад харилцааны яамны хоёр ажилтны сураг тэгэсхийгээд алдарсан юм. Тэгвэл дээрх хатагтай нар тушаал дэвшин Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яаманд томоохон тодруулбал, нэг нь улс төрийн нөгөөх нь худалдааны алба хариуцсан албан тушаалтнууд болсон гэж байна. Энэ тухай эх сурвалж “Г.Байгальмаа, Г.Сувд-Эрдэнэ нар Ц.Жаргалсайханд улсын нууцын зэрэглэлтэй мэдээллийг ажлын хариуцлага алдан цахим шуудангаар илгээдэг байсан нь үнэн. Үүнийг Ц.Жаргалсайхан мөрдөн байцаалтын явцад үгүйсгээгүй. Ер нь тэгээд энэ хэрэг Монгол Улсын хар хайрцагны бодлоготой салшгүй холбоотой гэдэг утгаараа улсын нууцын зэрэглэлтэй мэдээлэл дамжуулдаг байсан дээрх хүмүүсийг албан тушаалаас нь огцруулж, бүр хариулага тооцох ёстой. Гэтэл тэд албан тушаал дэвшин бүр улсын нууц дамжуулдаг байсан гэх урд хөрш рүү, Монгол Улсын Элчин сайдын яаманд алба хаахаар очсон нь яах аргагүй анхаарал татаж байна” хэмээж буй юм.  Тэгвэл өөр нэг эх сурвалж тэднийг дээрээ томоос том татаастай учраас элдэв хэл амнаас зугтан, гадаад томилолт өвөртлөн явсан гэж байна. Энэ тухай тодруулбал, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын хоёрдугаар нарийн бичгийн дарга асан Г.Байгальмаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн тун ойрын хүн нь юм байна. Энэ ч утгаараа МАН-ын генсек урд хөршид хийх айлчлалынхаа үеэр Г.Байгальмааг зориуд дагуулан явж өөрийн хөтөч хийлгэдэг тухай тус яамныхан ам алдсан. Тэгэхээр түүний урд хөрш рүү авсан томилолт яах аргагүй МАН-ын генсектэй холбоотой гэх хардлага байгаа юм. Харин Г.Сувд-Эрдэнэ нь манайдаа томоохонд ордог бизнесмений дүү бөгөөд ах нь нөлөө бүхий улстөрчдийн хэтэвч болдог гэдэг утгаараа дүүдээ эл томилолтыг өвөртлүүлсэн бололтой.

Албан тушаал гэдэг уг хэн нэг улстөрчийн бас халаасандаа мөнгөтэй нэгний наймааны хэрэгсэл биш. Тэр тусмаа улсын нууцтай холбоотой хийгээд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүсийн хувьд. Харамсалтай нь манайхан, эрх мэдэл, мөнгөөр дуртай албан тушаалаа худалдаж авдаг болж. Түүний жишээ нь дээрх баримт болж байна. Басхүү бүхэл бүтэн улс орны төлөөлөл болсон Элчин сайдын яаманд томилох хүмүүсийн угсаа гарлаас нь эхлээд ямар хэрэгт холбогдож байсныг нь хүртэл тодорхой хэлүүлж авч байвал яасан юм бэ. Яагаад гэвэл энэ алба Монгол Улсын төрийн хар хайрцагны бодлогыг тодорхойлцдог гэдэг утгаараа яах аргагүй чухал албан тушаал. Харин манайхан эсрэгээрээ. улсын нууц задруулсан, тагнуулд шалгуулж байсан, тэр бүү хэл эрлийз хурлийз нөхдийг ч Монгол Улсын төрийн хар хайрцагны бодлого тодорхойл хэмээн илгээж байна шүү дээ.

nud.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car