antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2017 1 comment

Ц.Батбаяр: Жилд 700-4000 шонхор цахилгаанд цохиулж үхдэг

нийтлэсэн Admin

“Судлаачдын үзэж байгаагаар манай оронд жилд 700-4000 идлэг шонхор, мөн тооны шилийн сар, ойн сар, хээрийн бүргэд, цармын бүргэд, начин шонхор болон бусад олон зүйлийн шувуу өндөр хүчдэлд цохиулан үхдэг байна. Эдгээр шувууд нь өөрийн гэсэн экологи эдийн засгийн үнэлгээтэй. Жишээ нь, нэг идлэг шонхорын экологи эдийн засгийн үнэлгээ 16 сая төгрөг. Ингээд бодоход бид байгаль орчиндоо хэдэн арван тэрбумаар яригдах хэмжээний хохирол учруулсаар байна.” Энэ бол Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаярын өнөөдөр болсон “Цахилгаан дамжуулах агаарын шугам буюу хүчдэлд махчин шувууд цохиулах эрсдэл, түүнийг бууруулах боломж” сэдэвт үндэсний анхдугаар зөвлөгөөнд оролцохдоо хэлсэн үг. Сүүлийн 10 гаруй жилд манай орны эрчим хүчний салбарт томоохон дэвшил гарсны нэг нь сумын төвүүдийг найдвартай эрчим хүчээр хангасан явдал юм. Энэ нь улс орны хөгжлийн нэг хэмжүүр боловч дэд сайд Ц.Батбаярын ярьсан шиг хүрээлэн буй орчиндоо хохирол учруулдаг байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол 2016 оны арванхоёрдугаар сарын 13-нд тушаал гаргаж цахилгаан түгээх сүлжээний шугамын байгууламжаас махчин болон нүүдлийн шувуудад үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах стандарт, норм, дүрмийг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Уг ажлын хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, “Оюутолгой” компанитай хамтран энэхүү зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр 35 кВт хүртэлх агаарын шугамыг шувуудад аюулгүй болгох асуудлыг төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор шийдэх, цахилгаан дамжуулах агаарын шугам дахь шувуудын үхэл, хорогодол, түүний цар хүрээг бууруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • bi (March 15, 2017 7:51:02 am )

    Khamgaalakh yamarch arga baokhgvi Telh tusmaa tushaalaar khamgaalna gej bvr baikhgvi. Karim kharuuluud gargawal nemer bolj magadgvi

antalya rent a car