antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2017 16 comments

С.Зориг агсны ах С.Баяр: Миний төрсөн дүү С.Оюун өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй

нийтлэсэн Admin

С.Зориг агсны  амь насыг хөнөөсөн  хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна. Шүүгдэгчид Төв аймгийн Цагдан хорих төвөөс шүүх хуралд онлайнаар холбогдон, оролцож байгаа юм. Харин тэдний бие төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх танхимд байгаа юм. Хэргийг шүүх шүүгчдийн нэрс өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан. Тэгвэл  Ерөнхий шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр Ц.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нар ажиллаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны араас С.Зориг агсны дүү С.Оюун шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, гомдол гаргасан байдаг. Түүнчлэн өнөөдрийн шүүх хуралд С.Оюуныг оролцоно гэх мэдээлэл байсан. Тэгвэл түүний ах С.Баяр шүүх хуралд оролцож байна. Тэрбээр дүү С.Оюуныхаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өнөөдрийн хуралд ирснээ хэлсэн. С.Баяр хэлэхдээ  “Нэгдүгээрт, миний төрсөн дүү С.Оюун өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй. С.Оюун гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул би түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирж байгаа юм. Хоёрдугаарт, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг миний зүгээс ч гэсэн тавьж байна” гэсэн юм. Мөн шүүх хуралд  С.Зориг агсны дүү С.Оюуныг төлөөлж өмгөөлөгч Л.Энхсайхан   оролцож байна. Тэрбээр  “Давж заалдах шатны шүүх хурлаар анхан шатны шүүх хуралд хэрэглэсэн нотлох баримтыг шинжин судлах ажиллагаа явагдахгүй. Зөвхөн анхан шатны шүүх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн эсэхийг хэлэлцдэг. Тиймээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг С.Оюун тавьж байгааг би уламжлан хүргэж байна” хэмээн хурлын эхэнд хэлсэн юм.

За мөн Т.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтээ тавьсан ч, улсын прокурор  хэргийг  төрийн маш нууцад хамаарна гэсэн дүгнэлтийг шинжээч гаргасан учраас Шүүх хуралдааныг хаалттай явуулах нь  зүйтэй хэмээн шийдвэрлэсэн юм.  Өнгөрсөн хугацаанд шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой гэсэн хүсэлт, шаардлагыг талууд гаргаж тавьж ирсэн ч хуулийнхан хаалттай явуулахаар ийн шийдвэрлэлээ.

Уг нь хэргийн цорын ганц гэрч гэгдэж ирсэн Б.Булганыг шүүх хуралд оролцох магадлалтай гэх мэдээлэл байсан ч, тэр өнөөдөр ирсэнгүй. Тэгэхээр хуулийнхан түүнийг энэ хэргийн гадаа үлдээхээр бүрмөсөн шийдсэн бололтой.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Hvk (March 14, 2017 3:58:28 pm )

    Yamarch bsan ene tom hergiig ilrvvlsen baiguullaguuddaa bayarlalaa gj heleh Yostoi

    • Зочин (March 16, 2017 10:12:20 am )

      Жүжиг, жүжиг, бас дахин жүжиг! Худалч хулгайч нар төр засгийн хоймор гарч заларчихаад монголын ард түмнийг басамжлан доромжилж, дураар авирлаж байна. Үнэнч хүн үүдэнд сууж, худалч хүн хоймор залрана гэсэн бошготой гэсэн, аргагүй л үнэн юм байна даа. Цаг нь ирэхээр л байх ёстой юмс байр байрандаа очих байх даа. Монголчуудыг мөнх хөх тэнгэр ивээг!

    • mgl (March 16, 2017 12:17:52 pm )

      yun ilruuleh hutegleg hereg tulgaj bn bulgan awgai l nohroo aluulj bhad hajuud ni bsan hun alsan huniin medej bga tarv awgaig horj shalgah heregtei

  • Anonymous (March 14, 2017 5:07:06 pm )

    Төрийн нэрийг барьж хэсэг бүлэг хүмүүсийн нууцлал биш шүүдээ…Юуг хаацаалах гээд ингэж иргэдээс нууж, хаалттай гэж солиорцгоогоод байгаагаа ард түмэнд тайлбарлавал таарна шүү ТА нар, хуулийнхан өөрсдөө шудрага байж чадахгүй байж, ямар юмныхаа шудрага шүүх гэж хуцна вэ???

  • Anonymous (March 14, 2017 5:07:47 pm )

    Төрийн нэрийг барьж хэсэг бүлэг хүмүүсийн нууцлал биш шүүдээ…Юуг хаацаалах гээд ингэж иргэдээс нууж, хаалттай гэж солиорцгоогоод байгаагаа ард түмэнд тайлбарлавал таарна шүү ТА нар, хуулийнхан өөрсдөө шудрага байж чадахгүй байж, ямар юмныхаа шудрага шүүх гэж ярина вэ???

  • Zochin (March 14, 2017 5:47:50 pm )

    Ehe shyyh hyral haalttai yabagdaj baina gerch hohirogch nariig hyrald oroltsyylahgyi baihad shyyh hyrlaas shydraga shiidber gargahgyi ni oilgomjtoi

  • иргэн (March 14, 2017 6:05:48 pm )

    ард түмнээс нууж байвал илрээгүй л гэсэн үг дээ… Худлаа шоудаж хүний сэтгэл санаа, төсөв,татварын мөнгө сордог хууль прокурорууд юм байна

  • sunцөхөрсөн Монгол (March 14, 2017 9:25:41 pm )

    энэ хэргийн үнэн мөнийг Монгол хүн монголын шүүх хэзэ ч илрүүлэхгүй Болдог бол гаднаас мөрдөгч шүүгч авч ажиллуулвал л илрэнэ

  • Зочин (March 14, 2017 11:44:27 pm )

    ХУДАЛАА НААД ШУУХ ХУРАЛ ЧИНЬ АРД ТУМЭН Л ЛАВ ИТГЭХГУЙ

  • Anonymous (March 15, 2017 8:29:57 am )

    ард түмэн сохор биш гэдгийг сана

  • эээ (March 15, 2017 9:56:13 am )

    Хүн алсаг рэрэг яахаараа төрийн маш нууцад хамаардаг юм бэ

  • эээ (March 15, 2017 9:56:57 am )

    Хүн алсан хэрэг яахаараа төрийн маш нууцад хамаардаг юм бэ

  • z (March 15, 2017 2:01:12 pm )

    zahialach ni yagaad todorhoi bish nuutslaad bgaa ym bol zahialagch ni arai elbegdorj ym bish biz a tegeed turiin nuuts geed bgaa ym bolowuu

  • Зочин (March 15, 2017 2:47:26 pm )

    С.Зоригийг алсан этгээд олдсонгүй олохыг ч хүссэнгүй \Эзэд нь хажууд нь сандарч тэвдээд байхад анхаарсангүй анхаарахыг ч хүссэнгүй\.Хүн алсан хэрэгтнүүдийг төрийн нууц гээд хамгаалаад байх юм байх даа.Зоригийг нас барснаас хойш Зоригийг алсанаас бүр хэрцгийгээр хүн алсан хэргүүд дороо л илэрч байсан шүү дээ.Тэд яагаад төрийн нууц болоогүй юм бол.Хүнийг \ядарсан иргэдээ\хилсээр ял тулгаад задарсан хулгайчуудыг ял завшуулаад ард түмнээ дормжлох юм даа Шүүхийн байгууллага түүнийг томилдог эзэн. С.Зоригийг алсан хэрэг илрээгүй…

  • Зочин (March 15, 2017 4:14:06 pm )

    Гадаадын зөн билэгтнүүдэд хандвал тэр сүнс сүүдэртэй нь ярилцаад хормын дотор л илрүүлэх байхдаа Монголд тийм чадвартан байдаггүй юм байхдаа

  • ззочин (March 15, 2017 4:26:31 pm )

    хөөрхий 2 хүн,ар гэрийнхнийг нь өрөвдөх юм,Монголд дэлхийн жишгээр цалинждаг шүүгчид минь дээ

antalya rent a car