antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2017 20 comments

Б.Гарамгайбаатарын хүлээж дийлэхгүй хариуцлагыг хүү, дүү хоёр нь хүлээх үү?

нийтлэсэн Admin

Бондын мөнгийг зүй бусаар зарцуулсан асуудалд холбогдон, шалгагдаж буй Б.Гарамгайбаатар  14 хоног хоригдоод, суллагдсан. Түүнийг сэжигтнээр цагдан хорих 14 хоногийн хугацаа болж,Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс   суллах эсэхийг хэлэлцэн шийдвэр гаргахдаа эрүүл мэндийн шалтгааныг нь харгалзан үзсэн гэж буй. Тэгэхээр Б.Гарамгайбаатар 14 хоногийн баривчилгааг тэсч дийлэхгүй байгаа юм чинь, хуулийнхны шалгаад байгаа гэм буруугийн асуудлаа биечлэн хүлээх дээрээ тулбал ер нь яах хүн бэ гэдэг асуудал гарч ирж буй. Ямартаа л Б.Гарамгайбаатар өөрөө ял хүлээж чадахгүй бол  түүний хүү Г.Тэнгис  нь бас “Монроуд” компанийнх нь  нягтлан бодогчоор ажилладаг  төрсөн дүү Б.Оюунцэцэг нар нь өмнөөс нь ялыг нь үүрэх ёстой гэж хэлэгсэд бас байгаа юм.  Энэ ч тийм үндэслэлгүй өнцөг биш  л дээ. Учир нь Б.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгисийн “Монроуд” компани Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын ажилтай холбоотойгоор шалгагдаж эхэлснээр Хөгжлийн банкны хөрөнгийг зүй бусаар зарцуулсан гэх асуудлын эхлэл тавигдаж байсан юм.

Уг нь Б.Гарамгайбаатар өөрийгөө гэмгүй гэдэг. Гэхдээ хэн хүний өөрийгөө өмөөрсөн үгэнд бус хуулийнхны бат ноттой үндэслэлд итгэх нь үнэнд илүү дөхөх биз. Тиймээс ч хоригдож шалгагдах дээрээ тулсан Б.Гарамгайбаатарыг цэвэр сайхан амьтан гэж худлаа магтаад яахав. Чухам харин өөрөө хуулийн хариуцлага хүлээж чадахгүй бол хүүгээрээ хариуцлага хүлээлгэх үү гэдэг асуулт тавигдаж байна.

Сануулахад, Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байх үед Хөгжлийн банкнаас  Засгийн газарт шинээр зам тавих гэж байгаа гэх ойлголтыг өгч,  тогтоол батлуулж, нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж  “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн байдаг. Гэтэл Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км хатуу хучилттай зам засах ажил 2008 оноос эхэлсэн байдаг.  Зам засварын ажлыг БНХАУ-ын “Зам барилгын II анги” компани гүйцэтгэхээр 2008 онд тендерт шалгарч ажлаа эхэлсэн бөгөөд замын төсөвт өртөг 20 тэрбум төгрөг байхаар тухайн үед гэрээ байгуулсан байдаг. Улмаар гүйцэтгэгч компани замын 38 хувийг зассаны дараа санхүүгийн хүндрэл, инфляциас шалтгаалж ажлаа гүйцэтгэх боломжгүй болж гэрээгээ цуцалсан гэх мэдээлэл байгаа юм. Дараа нь  2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер шалгаруулахад тендерт “Монроуд” компани материалаа ирүүлж 37.2 тэрбум төгрөгөөр замын ажлыг гүйцэтгэх боломжтойгоо мэдэгдэж байжээ.

Түүнчлэн тендерт шалгарсан  “Монроуд” компанийн материалыг Засгийн газрын хуралдаанаараа оруулж, Засгийн газар 2012 оны 110 дугаар тогтоолоо гаргаж Хөгжлийн банкны санхүүжилтээр Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн замын үлдсэн хэсгийг “Монроуд” компаниар гүйцэтгүүлэхээр болсон байдаг. Мэдээллээс үзэхэд, дээрх  тогтоолоор замын төсөвт өртөг нь 37 тэрбум 231 сая 300 мянган төгрөг байх бөгөөд бүгдийг нь Хөгжлийн банк санхүүжүүлэх бөгөөд 2012 онд гурав, 2013 онд 32 тэрбум 369.7 сая, дараа жил нь нэг тэрбум 800 сая төгрөгийн санхүүжилт хийхээр болжээ. Харин  үүнээс жилийн дараа буюу 2013 онд Хөгжлийн банк санхүүжилт хийх төслийнхөө талаар Эдийн засгийн хөгжлийн яаманд танилцуулга хийжээ. Ингэхдээ гүйцэтгэгч компани дээрх ажлыг анх тогтсон үнээрээ гүйцэтгэх боломжгүй гэж байгаа гэх асуудал яригджээ.  Ийм асуудал яригдах үед Б.Гарамгайбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. Улмаар Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх замыг шинээр тавих талаар танилцуулж, санхүүжилт хийх хөрөнгө нь 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг байх тооцоо гаргасан бөгөөд  тооцоог Эдийн засгийн хөгжлийн яам Засгийн газрын хуралдаанд оруулж 124 дүгээр тогтоолыг батлуулжээ.

Тогтоолд тусгаснаар Халзанбүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км замыг санхүүжүүлэх нийт дүнг 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг гэсэн байна. Түүнчлэн 2013 онд 23 тэрбум 177 сая 200 мянган төгрөгийн санхүүжилт хийхээр болсон байдаг. Тэгэхээр эдгээр мэдээллээс үзэхэд Хөгжлийн банкнаас 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг татахдаа Б.Гарамгайбаатар улстөрийн нөлөөлөл үзүүлж, шийдвэрлүүлсэн байх магадлал өндөр байдгийг дахиад хэлье. Харин улстөрийн нөлөөллөөр ихээхэн мөнгө авсан  “Монроуд” компанийн захирлаар Б.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгис, нягтлан бодогчоор дүү Б.Оюунцэцэг нар нь  ажиллаж байсан  гэх мэдээлэл бий. Тэгэхээр Б.Гарамгайбаатарын хүлээж дийлэхгүй хариуцлагыг хүү, дүү хоёр нь хүлээх үү гэдгийг харах үлдэж байна. Хүү Г.Тэнгисийнх нь тухайд товч өгүүлэхэд Унгар улсын Будапештийн Техник, эдийн засгийн их сургууль,  Английн Оксфордын Брукс их сургуулийг төгссөн. “Монроуд” ХХК-ийн захирлаар ажилладаг нэгэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • зочин (March 14, 2017 11:10:37 am )

    наад нөхөр чинь ганц халзан бүрэгдэй солонготийн даваагаар тогтохгүй хэнтий мөрөн сумаас нааших 40-50 км замын зузааныг нэмгэлж амьтанд лай болсон нөхөр тэрийг нь хамт сайн шалгах хэрэгтэй лут луйварчин

  • ГАРАМГАЙД (March 14, 2017 11:18:47 am )

    Н.ЭНХБАЯРААС СУРАЛЦ ХӨГИЙН Ч ЭР БОЛДОО ЧИ ЧААВААС НААД ИДСЭН УУСНАА ТӨЛӨӨ Ч НОВ ШОО…

  • Иргэн (March 14, 2017 11:19:51 am )

    Манай Монголд буруудаа уучлалт гуйгаад гараад ирэх аавын хүү байхгүй л дээ. Монгол төр ч буруугий нь үүрүүлж чадахгүй, адаглаад идсэн уусны нь төлүүлж ч чадахгүй, төлүүллээ гэдэг үнэн ч юмуу? худлаа ч юмуу?

  • Оргил (March 14, 2017 11:29:07 am )

    Энэ Шунамгайбаатар гэдэг луйварчинд ялыг нь үүрүүлээд зогсохгүй улсад учруулсан хохиролыг нь барагдуулах хэрэгтэй

  • Ажиглагч (March 14, 2017 11:39:06 am )

    Луйварчдын хэрэг тэгсхийгээд л нам гүм сураггүй болдог тул түүний л нэг болно байх Ер нь монголын ард түмэн хэдхэн луйварчдад дарлуулаад л сууж байх хүлцэнгүй юм аа. Ийм байхад луйварчид элэг барилгүй яахав дээ. Луйварчдыг бөө нар л хашрааж магадгүй

  • харамсаж байна (March 14, 2017 11:47:35 am )

    Хэн төрийн санд хууль бусаар гараа дүрсэн байна, түүнд ялыг хатуу олгож, ялаас өмнө хөрөнгийг нь бүрэн хураах ёстой

  • zochin (March 14, 2017 12:13:16 pm )

    Эхлээд хууль бус олсон орлогыг нь улсын орлого болго дараа нь улсыг хохиролгүй болгож хохирлыг нь барагдуул дараа нь ялыг нь биечлэн эдлүүл ийм тогтолцооруу шилжих болсон

  • кк (March 14, 2017 12:28:23 pm )

    Бөөрний дутагдлаар Чад хийгээсэй Гарамгай хулгайч

  • иргэн (March 14, 2017 12:33:33 pm )

    Э ганц арамгай баатарч иш. өрнгө нгө завшсан бүх хүмүүс эхлээд улсыг л хохиролгүй болго. Үний дараа бусад асуудлаа ярь.Хэдэн 10 тэр бумаар нь идчихээд 1-2 жил шоронд суугаад гарч ирдэг байдлыг өөрчилж хохирлыг нь л төлүүл.

  • ppлл (March 14, 2017 4:38:11 pm )

    Б.ОЮУНЦЭЦЭГ НЬ 100 САЯААР LEXUS 570 АВСАН ГЭСЭН АТГ ШАЛГААЧЭЭ

  • Иргэн (March 14, 2017 7:15:07 pm )

    Хөөрхий дөө өнгөрсөн 4 жил гайгүй идсэн юм одоо сүлд нь явчихсан байна. Олонтойгоо хувааж цохисон бол ингэхгүй дээ.

  • Иргэн (March 14, 2017 7:17:28 pm )

    Хөөрхий дөө өнгөрсөн 4 жил гайгүй идсэн юм одоо сүлд нь явчихсан байна. Олонтойгоо хувааж цохисон бол ингэхгүй дээ. Албан тушаалын лангууны дарга Эрдэнэ ван даа сөхөрч мөргөхгүй бол горьгүй болсон байна.

  • nyam (March 14, 2017 7:21:44 pm )

    Хийсэн зам нь Тарамгай баатар. Дээлийн нь нөмөргөөд зээлийн төлүүл

  • иргэн (March 14, 2017 11:22:21 pm )

    идсэн мөнгөө буцаагаад улсдаа тушаа бүх ард иргэд чамайг мэдэж бгаа. Хийсэн зам нь Тарамгай баатар. улс орноо хуураад ганцаараа их иднэ гэдэг зан чин тэнэг биш үү.Улсдаа идсэн мөнгөө буцаагаад улсдаа тушаа………

  • bigbb (March 15, 2017 3:40:31 pm )

    Миний жишгээр ажил төрөл хийгээд, цалингаа аваад, эхнэр хүүхэдтэйгээ лавшаагаа идээд аз жаргалтай явсан бол юу гэж ингэж шорон оронгоор явж, нусаа хацартаа нааж явах вэ дээ. Бодоцгоо улс төрчидөө! Тендерийн луйварчидаа!

  • TTTTTTT (March 15, 2017 6:35:39 pm )

    NAAD NOHORCHIN MAN GIIN 60 TERBUMD HANDIV OGOOD SULDAA GANHAN ODONDOO

  • Зочин (March 15, 2017 6:45:27 pm )

    Гарамгайбаатар гэх луйварчингийн хөрөнгийг хурааж хамтран гударсан хүү, дүү хоёртой нь гуравууланг шоронд хийх хэрэгтэй. Энэ хуулийн ямар будлиан хийхийг харая л даа. Зоригийн хэрэг гэж будилуулж байгаад юу ч хийж мэднэ.

  • Zochin (March 15, 2017 7:57:25 pm )

    Gants monroud gltgui tenderr garshsn zam teevriin yam,gazriin alban tushaaltnuudiig shlgx xrgtei. Munkhiin tom tender tsoxij unagdg kompanuudiig shlgax ni zuitei. Odoo avligchdiin arga ni saijrd kompanitai toxiroltsj ix xemjeeni mungu shaadg blsn shuu. Alban tushaaltan avligch nar tsunkhee bariuldg tuslaxara xoroo xiilgdg blsn bnle.

  • Zochin (March 15, 2017 8:00:10 pm )

    Gants monroud gltgui tenderr garshsn zam teevriin yam,gazriin alban tushaaltnuudiig shlgx xrgtei.

  • suhee.j (March 16, 2017 2:48:05 am )

    ene met tolgoin ajildag humuus l deeshee ih zutgeed baigaagiin urshigaar uls damuurch tampuund orhod tulaad bn, tsashid ulam daamjirah tuluvtei, yagaad gevel aliwaa songuuli asar ih mungu tulj bosogo gedeg yumiig davdag ,tegeed davaad irheer munguu nugalj avna shuudee, ingej ard tumen zoliond dampuurch duuslaadaa.

antalya rent a car