Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нүүрсний тээвэрлэлтэд явдаг гурван жолооч амиа алдсан талаар бид мэдээлсэн. Бидэнд олдсон мэдээллээр амиа алдсан жолооч нарын хоёр нь хоол идсэн газрынхаа ойролцоо, нэг нь Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө амиа алдсан байна.
“Санхэ” гэх хятад компаний долоон монгол жолооч гуравдугаар сарын 8-ний өдөр Таван толгойгоос 90 км-ийн зайд орших нутгийн иргэдийн нэрлэдгээр “90-ийн гуанз”-нд хоол идэж, нэг шил архи хувааж уужээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар нүүрс тээвэрлэдэг “Санхэ” гэх хятад компаний долоон монгол жолооч гуравдугаар сарын 8-ний өдөр Таван толгойгоос 90 км-ийн зайд орших нутгийн иргэдийн нэрлэдгээр “90-ийн гуанз”-нд хоол идэж, нэг шил архи хувааж уужээ. Долоон жолоочийн нэг нь архинаас уугаагүй бөгөөд жолооч нарын зарим нь архиа уучихаад Гашуунсухайтын боомт руу явсан байна. Ингээд үлдсэн жолооч нарын хоёр нь удалгүй “90-ийн гуанз”-ны ойролцоо амьсгал хураажээ. Харин Гашуунсухай боомт руу явсан жолооч нарын нэг нь Ханбогд сумын Хайрхан багт /Цагаан хад/ ирээд амьсгал хураасан гэнэ. Амиа алдсан жолооч нартай хамт архи уусан гурван жолоочийн нэгнийнх биеийн байдал хүнд байгаа бөгөөд тэд одоо аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна.
Саван шиг амттай, шар өнгөтэй архи уусан гэнэ.
Түүнчлэн эдгээр жолооч нар одоогоор ямар архи уусан нь тодорхойгүй байгаа бөгөөд бидэнд олдсон мэдээллээр саван шиг амттай, шар өнгөтэй архи уусан гэнэ. Энэ талаар амиа алдсан жолооч нас барахаасаа өмнө хэлсэн гэнэ. Тэднийг ямар хүчин зүйлийн нөлөөгөөр амиа алдсан эсэхийг тодруулахаар цогцост задлан шинжилгээ хийсэн бөгөөд дүгнэлт нь хараахан гараагүй байгаа аж.
Эл үйл явдалтай холбоотойгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг түр хугацаагаар хоригложээ. Нутгийн иргэдийн хэлж буйгаар учир битүүлгээр амиа алдсан болон хордлогод орсон жолооч нар метилийн спирттэй архи уусан байж болзошгүй байгаа аж.
Эх сурвалж: Eagle.mn
Холбоотой мэдээ
-
Зочин (March 11, 2017 8:31:41 pm )
Машин барьж байхдаа архи уухаа больцгоочихоочээ, нэг бол бусдын амь насыг хохироогоод, эсвэл өөрсдөө хохирцгоох юм. Саван амтагдаж байхад нь ууж л байдаг, мөн их дураа.
-
Ganaa (March 12, 2017 6:19:00 am )
Hohi ni gevel arai hetreh bhaa.Hvn uuruu uuriiguu hairlahgvi ulaan hooloigoo norgoj bval wu ch yaahav geed bgaa hvmvvsiig wu geltei bilee.
-
ббб (March 12, 2017 7:52:09 am )
хайран монголчууд цөөхүүлээ байж ингэж хорогдоод байхаар яана. харамсалтай юм.
-
Anonymous (March 12, 2017 10:41:38 am )
Метилийн спиртийг хужаа нар оруулж ирж зардаг тэдний нэг арга өмхий хужаа нар бие биенээ байнга хордуулдаг үхэж дуусах биш шоргоолж шиг олон новшнууд. Манайхан жоохон ухаантай ухамсартай байгаачээ архинаас хамаг амьдралаа өгч бдаг
-
zochin (March 12, 2017 1:55:20 pm )
Цагдаагийн шинэ дарга ажилаа муу хийж байна Хяналт байхгүй цагдаа ажлаа хийдэггүй газар архидалт задгайрдаг шүү дээ Өмнөговийн цагдаагийн газар хариуцлагагүй байна ажлаа хийгээч хүний амь хайран байна шүү дээ
5 Comments