“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, сурталчлан таниулах, авлигын эсрэг ажлыг эрчимжүүлэх чиглэлээр төрийн байгууллагууд хамтран ажиллана. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нар оролцов.
“Авлигатай тэмцэх ажилд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоо чухал. Цаашид авлигажсан, хүнд сурталтай төрийн үйлчилгээнээс татгалздаг хандлагыг иргэд, олон нийтийн дунд бий болгож, иргэдийн хяналтыг бүрдүүлэхийн төлөө ажиллана” гэж Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал хэлэв.
Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ сарын 13-наас Авлигатай тэмцэх газрын долоон баг яам, агентлаг, нийслэл, дүүргийн төр, захиргааны байгууллагад нэг сарын хугацаанд ажиллах юм. Ажлын хэсгүүд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, авлигын эсрэг хуулийн хэрэгжилттэй танилцах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдлийн үнэлгээ хийх, сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг үүрэг хүлээсэн байна.
Уулзалтад Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат оролцлоо. Тэрээр “Байгаа бодит нөхцөл, байдлаа үнэн мөнөөр нь гаргах нь чухал. Авлигатай тэмцэх ажлыг улс төр, улстөржилт, хувийн ашиг сонирхлоос ангид байлгах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, ухуулан таниулах чиглэлээр хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахад анхаарах хэрэгтэй. Авлигаас ангид, авлигагүй Монгол Улсын төлөө төрийн өндөр албан тушаалтан, хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүс онцгойлон зүтгэх ёстой” гэж яам, агентлагийн удирдлагуудад захилаа.
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг УИХ 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан юм хэмээн Засгийн гарын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
Zoshin (March 10, 2017 7:45:19 pm )
Ooriigoo hichee monhbataa
-
Zoshin (March 10, 2017 7:47:32 pm )
Huts
-
иргэн (March 10, 2017 9:21:07 pm )
МАН+АН,МАХН-төрийн өндөрлөгүүд,эрх мэдэлтнүүд өмнө нь монгол улсын эрх ашгийг хохироож, том том авилга авч байгуулсан гэрээ хэлцлүүдийг яах юм болоо. Авилгын талаар сүржин ярьж зарим авилгатай тэмцэж, зарим авилгыг хамгээлж, зарим үед “төрийн өндөрлөгүүд” “эрх мэдэлтнүүд” нь хавтгайдаа авилгад идэгддэг явдал хэвшчихжээ. Нийгэм үүнд дөжирчихсэн ийм л бодат байдалтай бн.Үнэнхээр тэмцье гэж байгаа бол төрийн эрх мэдэл,албан тшаалаа ашиглаж олсон орлого хөрөнгөө хураалга, авилгын тухай бүх нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж шилжилтийн иргэний засгийн газар байгуулж түүнтэй хамтран ажилладаг нийгмийн зөвшилцөл бий болговол үр дүнд хүрнэ.
-
Жбб (March 10, 2017 11:23:14 pm )
2том нам уствуул болоно до
-
зочин (March 11, 2017 10:39:34 am )
их худпаа яривал бурхан гэсгээх вий.Ганц чамд биш үр хүүхэдэд чинь аюултай.
-
Ãýðýë (March 11, 2017 10:57:22 am )
Òýãýýä àâèëãàëòàé òýìöëýý þó? Ñàéõàí õóöàõ þì àà. Á¿ãäýýðýý àâëèã÷èä áàéæ õýí íü õýíòýéãýý òýìöýõ ãýýä áàéíàà. Ýñâýë õóðãàí äàðãà íàðûí àâèëãûã çîãñîîæ ººðñ人 àõèóõàí þì õóñàõ ãýýä áíà óó
-
Anonymous (March 11, 2017 3:28:15 pm )
HEHEHEHE.YAJ CHADAJ BNAA
-
irgen (March 11, 2017 3:58:04 pm )
Mongold namuud zevershij baij avilga bagasah baih
-
а рд түмэн (March 11, 2017 4:04:37 pm )
Энэ хүн шиг ичихгүй худал ярьдаг хүн МАНд маш олон бий Тйим хүмүүсийг сонгодог Монголчууд агуу тэнэг дээ Монголчууд энэ тэнэглэлийнхээ хариуг валютын ханш шатахууны үнэ нэмэгдэх үүнийг дагаад барааны үнэ нэмэгдэх УБын утаа 5 дахин нэмэгдэх зэргээр үзсэн ба үүнээс хойш бүр их зовлонгоор эдлэнэ
-
Zochin (March 12, 2017 6:59:42 am )
Мөнхбатаа энэ төрийн хамгийн том авилгач чи өөрөө шүү чиний амьдрал ямар байлаа одоо чи Арабын шех шиг алтан харшид амьдарч бна энэ мөнгийг хаанаас авсанаа тайлагнах хэрэгтэй чам хүн муутай хүн энэ хорвоод бгүй шүү
10 Comments