antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2017 13 comments

“Эко” констракшны С.Нямдаваа захирал талийгаач хүүд зориулж босгоно гэсэн суваргаа СЭТГЭЛ-дээ л босгочихсон уу?

нийтлэсэн Admin

Барилгын салбарт бараан түүхийг бүтээж яваа нөхдүүдийн нэг бол  “Эко” констракшны  захирал С.Нямдаваа гэж нөхөр. Түүнд  хууль журам үйлчилдэг үү гэдэг асуултыг хэвлэлийнхэн олон жил ил тодоор асууж байгаа. Учир нь Эко констракшнтай холбоотой гомдол иргэдээс олон гардаг. Харин тус компанийн удирдлага С.Нямдаваа гэж дархлагдсан нөхөрт энэ бүхэн огт хамаагүй аятай байдаг. Мэдээж аль ч салбарт хариуцлага чухал. Тэрдундаа барилгын салбар дахь хариуцлагын асуудлыг нэмэгдүүлэхгүй бол мянга мянган иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгааг харуулсан мэдээллүүд дэндүү олон байдаг гэдгийг мөн энд тодотгоё.  Түүнчлэн “Эко” констракшны тухайд хариуцлага алдсан тухай мэдээлэлд хамгийн их холбогддог гэхэд болох байх. Тодруулбал, тус компанийн барилга дээрээс  хүнд даацын төмөр унаж оюутан залуугийн амь насыг хохироосон хэргийг одоо ч манай уншигчид санаж буй биз ээ. Тухайн үед“Эко” констракшны захирал С.Нямдаваа талийгаач  хүүд зориулж суварга босгоно хэмээн ярьж байсан ч,  лав л өнөөдрийн тухайд нүдэнд харагдах суварга үгүй. Магад, С.Нямдаваа захирлын сэтгэлд бол суварга хэдийнэ босчихсон байхыг үгүйсгэх аргагүй л дээ.

Ер нь бол Эко констракшн компанитай холбоотойгоор амиа алдсан хүмүүсийн тоо нэгээр тогтохгүй гэх ойлголтыг мэдээллүүд өгдөг.  Тухайлбал, “Маршал таун” хотхоны барилгын хашаан дотор “Эко” констракшн компанид ажилдаг 44 настай эрэгтэй Б үерийн далангийн бетонон хоолой угсарч байгаад өндөр хүчдэлд цохиулж нас барсан хэрэг гарсан байдаг. Гол нь тус компани хариуцлага алдсан олон асуудалд холбогддог ч, алдаа дутагдлаа засч залруулдаггүй нь хачирхалтай.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус компанийн 48 барилгыг шалгахад  олон  зөрчил илэрсэн байдаг. “Баянзүрх хотхон”, Баянгол I, II, “Маршал хотхон”, “Голден парк”, “Хаан суудал”, “Нарлаг”, “Тэмүүлэл” зэрэг нийтдээ 50 орчим барилга байгууламж барьсан нь бүгд араасаа иргэдийн гомдлыг дагуулдаг. Ашиглалтанд ороод 3-7 жил болж байгаа барилгууд нь  дээврээс ус гоожиж, хана тааз нь цуурсан, лифт нь байнга эвдэрдэг гэхчлэн болж бүтэж байгаа юм тун цөөн байдаг.

Тухайлбал,  “Голден парк 1” хотхоны 102,103,104,105-р байрны хана, таазанд цууралт үүсч, цэвэр бохирын шугам хоолой нь хүртэл цоорч барилга нурж болзошгүй байгаа тухай оршин суугчид холбогдох газруудад гомдол мэдүүлсэн байдаг. “Эко”-гийн байрны метр квадратын үнэ бусдаас арай хямд байдаг ч, тэр хэрээрээ чанарын тухай ярилтгүй, бүр авах юмгүй байдаг.  Арав таван төгрөгөө яая гэж байгаа хүмүүс арай хямдыг нь авъя гээд байр авдаг  ч, адаг сүүлдээ стандартын шаардлага хангаагүй байранд орж, баахан гомдол гаргах ажилтай болсноо хэлдэг юм.

 “Эко констракшн”  компанийн 2008-2009 онд барьж ашиглалтад өгсөн “Тэмүүлэл”  гэх 556 айл, 2000-аад оршин суугчтай хотхон бий. П хэлбэртэй гурван байшингийн балаг үнэхээр дундардаггүй. Барилга хоорондын зай 50 метр байх ёстой гэсэн дүрэм , журам байдаг ч, “Тэмүүлэл” хотхоны барилгуудын хооронд таван метрийн ч зай байхгүй. 5 хүүхэд ч тоглож багтахааргүй тоглоомын талбай нэртэй хэсэгхэн зайтай. Хүүхдүүд машинуудтай зэрэгцээд л тоглож байдаг учраас эцэг эхчүүд нь янз бүрийн юм болчих бий хэмээн айдгаа хэвлэлийнхэнд хэлсэн байдаг. Ядаж байхад автомашины зогсоол нь хангалтгүй. Машинуудын дунд л хүүхдүүд тоглож наадаж байгаа харагддаг. Барилгын чанар, гадаад орчин гээд бүгдэд оршин суугчид нь ам муутай байдаг.   Ямартаа л иргэд  “бид байнга л хэвлэлийхэнд ханддаг  ямар ч нэмэргүй байдаг. Одоо дахиж ярихаас ч залхаж байна” гэж ундуйцахдаа тулсан байгаа юм. Цахилгаан шат нь унадаг, тросс нь сунасан, даацаа дийлэхгүй эвдэрсэн, хөгц мөөгөнцөрт идэгдсэн,сантехникийн болон халуун хүйтэн ус нь шугам хоолой нэг , нойл нь хүртэл буцлам халуун устай. гар нүүрээ угаах, аяга тавгаа цэвэрлэхэд хүртэл шалзарч үхэх шахдаг, өрөөний зай талбай зөрүүтэй, тэр ч бүү хэл, зарим нэг айлынх нь унтлагын өрөө цонхгүй, битүүлээд баригдчихсан,  далд болон ил монтаж байнга задардагаас ус алддаг, орон сууцны гадна талбай болон тоглоомын газаргүй, СӨХ нь дорвитой ажилладаггүй, гарааш нь зориулалтын бус, нэг өрөөг хувааж хоёр айлын зориулалтаар барьж иргэдийг хуурсан гэх тоочоод барахгүй балагтай Тэмүүлэл гэж хотхоныг “Эко” констрашкн барьсан.

Уул нь С.Нямдаваа гэж нөхөр барилгаа  чанартай барьж, нэр нүүр хийгээд түмэн олны эрх ашгийг бодож баймаар. Түүнийг 5 жилийн өмнө залилангийн хэргээр шалгагдаж байсан гэх мэдээлэл гарч байсныг эргэн сануулъя. Тэрбээр Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан байдаг. Чухам ямар үндэслэлээр түүнтэй холбоотой хэрэг замхарсан нь тодорхой бус байдаг юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • irgen (March 09, 2017 11:59:10 am )

    Bitgii hudal medeelel taviad bai.Nyamdavaa bol hovor hun chanartai saihkan zaluu. Ajil hetegch urgelj shiniig sanaachilj yvdag .orchin ueiin zagvarlag oron suutsiig mongoldoo sundurluulj yvaa Ajil heregch zaluu.orshin suugchiin huvid barisan horoolol marshil taun ,king taun zereg oron suuts mongoldoo nomer 1 baihk shuu.ta nar ochiod uzeerei . Unhkeer goy barilga .

  • Anonymous (March 09, 2017 1:31:12 pm )

    Dandaa muu muuhai uym bichih uym. Saihan gegeeleg uudrug zuil bicheeh

  • Anonymous (March 09, 2017 1:48:54 pm )

    Ажил хийхэд алдаа мадаг гардаг тэргүүн фронтод тэргүүлж яваа компанид өрсөлдөгч өш хонзонтонгууд л байдаг л байх. Олон монголчуудыг ажлын байртай болгож овоо ажил нь жигдэрч зүгширч яваа компани гэж ойлгодог Офицерүүдийн ордны тэнд барьсан Х апартментад нь саяхан байр авсан хүний хувьд тэдний компани бас л хүчээ авсан юм байна гэж ойлгосон Хэл ам холуур байж хүний төлөө хийж байгаа бүхэнд баярлалаа Урагшаа шүү Нямдаваа минь

    • Anonymous (March 09, 2017 2:04:09 pm )

      Хүүеээ ийм нийтлэлийг хоёр замаар тараадаг нэгд шантааж хийх гэсэн сэтгүүлчийн үнэр ч байхгүй мөртөө үргэлж ийм нийтлэл мэдээ гаргаж хэдэн төгрөг салгах гэсэн мэргэжлийн бус ёс зүйгүй нөхөд хоёрт өрсөлдөгч том компаниуд зориуд гар хүндрүүлж ийм мэдээг хөлсөөр хийлгэдэг гэж байгаа үүнийг уншигчид ойлгодог болсон байна билээ Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ногоордог доо

  • zochin (March 09, 2017 1:49:30 pm )

    iim olon huniig hohirooson bol yah gej bairiig ni avdagiin.uursduu avchihaad l daraa ni olon yum bichij bhiin esvel mungu avah gej iim yum bichij suudgiinmuu.hiih yumaa olj ydsan yumnuud naadahaas chin uur shiiduuleh uchnuun asuudaluud bna.ter medeellee taviach

  • Anonymous (March 09, 2017 1:51:50 pm )

    Хүүеээ ийм нийтлэлийг хоёр замаар тараадаг нэгд шантааж хийх гэсэн сэтгүүлчийн үнэр ч байхгүй мөртөө үргэлж ийм нийтлэл мэдээ гаргаж хэдэн төгрөг салгах гэсэн мэргэжлийн бус ёс зүйгүй нөхөд хоёрт өрсөлдөгч том компаниуд зориуд гар хүндрүүлж ийм мэдээг хөлсөөр хийлгэдэг гэж байгаа үүнийг уншигчид ойлгодог болсон байна билээ Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ногоордог доо

  • zochin (March 09, 2017 2:11:37 pm )

    Tanai site-iin setgvvlchded enenees uur medeenii sedew olddoggvi yumuu. Dandaa hvmvvs muulsan bugsiig ni uhsan huuchin medeegee erguulj toiruulj ewluulsen yum bichij bhiin. Uursduu setgeed oligtoi yum hiij chaddaggvi yum bol yadaj gadaad site-aas heregtei medee orchuulj oruulaach. Ergvv yum baij bas setgvvlch gej ner zuuhiin.

  • Anonymous (March 09, 2017 2:14:06 pm )

    Одоо гарч байгаа мэдээллийн долоохон хувь нь гэгээтэй мэдээ бусад нь дандаа бараан мэдээ үйлдвэрлэж байгаа судалгаа уншсан ялангуяа сайтууд бол ямар ч хариуцлага хүлээдэггүй дандаа сөрөг талаас нь мушгиж бичдэг хүмүүс ч уншихаа больсон

  • ИРГЭН (March 09, 2017 3:02:15 pm )

    Ашиг олж л байвал яаасан ч хамаагүй байх естой юм уу Хаасайгшүй л чанаргүй барилгнууд байна шдээ Иймэрхүү нөхдүүдэд зохих хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй Бараг л Лизингээ төлж дуусаагүй байхад нураад уах вий ДЭЭ

  • Зочин (March 09, 2017 3:13:28 pm )

    Маршал кинг таун дахь гараж доторхи угаалгын газар нь оршин суугчдын төв тухыг байнга алдагдуулдаг.

  • Зочин (March 10, 2017 1:49:05 am )

    ОО НААДАХЫГ ЧИНЬ ДИЙЛЭХ НЭГ Ч ХУН МОНГОЛД БАЙХГУЙ УЧИР НЬ ИРЭГДИЙГ ХУУРЧ АВААД БООНООР НЬ ЦЕМЭНТНЫ ХУНД ХОГООР ДАРЖ АЛАХ БАЙР ШУУ ЮМ БАРЬЧААД МАШ ИХ МОНГТЭЙ БОЛСОН ЧИМЭЭГУЙ ЛУЙВАРЧИН БАЙГАА ЮМ. ИЙМ БАЙР АВСАН ХУМУУСЭЭ БООНООРОО ДАРАГДАЖ УХЭХЭЭСЭЭ ОМНО ЭРХ АШИГАА ХАМГААЛАЖ ТЭМЦ ЯМАР АМЬАНДАА ХАЙРГУЙ ЮМ БЭ . ТАНУУСИЙН БАЙРЛУУ АЙЛД ОРОХ ГЭХЭЭР Л ЯС ХАВТАЛЗААД ОРОНГУУТ НУРААД УНЧИХ ВИИ ГЭЖ БОДОГДОДОГ. ЭДНИЙ БАРИЛГУУД ИЙН АР МОТУР НЬ ЭРЭЭНИЙ ХУЛЬХ ТОМОР БАЙХГУЙ ЮУ ТИЙМ ТОМОРИЙГ АЛХААР ЦОХЬХОД Л ТАС УСЭРДЭГ ГЭЭД БОД ЗУГЭЭР Л ХУЬХИ ХУЖАА ЦЕМЭНТЭЭР БУРЧИХСЭН ТЭГЭЭД ОНДОР БАРЬСАН ШУУ. ГАЗАР ХОТОЛТИЙН 4 БАЛД ТЭСЭЖ Ч ЧАДАХГУЙ ШУУ ТЭГЭЭД БООН ЦОГЦОС БОЛНО ШУУ ДЭЭ. АЯУЛТАЙ ТИЙМ ЮМАНД АМ ДАР НААС ГЭР НЬ ДЭЭРДЭЭ

  • B (March 10, 2017 3:06:34 am )

    U

  • talk talk (March 10, 2017 10:48:13 am )

    Энэ нийгмийн дороотол нь эдгээр хүмүүс шүүдээ. Мөнгөөр бүгдийг шийдээд хууль, тогтоомжийг уландаа гэшгээд сурчихсан байна дөө. Өөрсдөө тансаглаж л байвал болдог болж. Хавар Өвлийн заагт хүүхэд морь 2-ыг зовоож амь насыг нь аван байж баярлаад Монгол улс баяждаг байсан бол Бид Дэлхийг тэргүүлэхээр болчлоо доо!!!!!!!!!!!!

antalya rent a car