antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2017 8 comments

Ерөнхий сайд  “Сентерра Гоулд”-ыг өмгөөлж, Гацууртыг “хөдөлгөх үүрэг өгсөн үү?

нийтлэсэн Admin

Том төслүүдээ хөдөлгөж байж эдийн засгаа өсгөнө гэж засаг дахь нөхдүүд өмнө нь хэлж байсан ч, ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд бүхий л асуудал дээр болгоомжтой хандах ёстой болжээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ “2017 оны төсвийг батлуулахдаа эдийн засгийн өсөлтийг 3 хувьд хүргэхийн тулд таван том төслийг хөдөлгөхөөр оруулсан. Үүнд Тавантолгойн ордыг, төмөр замтай нь. ТЭЦ -3-ын өргөтгөл, Гацуурт төсөл, цахилгаан станц байсан. Энэ удаад болгоомжтой хандаад зөвхөн Гацуурт төслийг хөдөлгөхөөр, бусдыг нь 2018 онд болгосон.” гэжээ.

Тэгэхээр өнгөрсөн хугацаанд араасаа чамгүй асуудал дагуулсан Гацуурт төслийг эргэлтэд оруулахыг Засгийн газар шийдчихжээ. . “Бороо”-гийн алтны ордыг ухаад дуусгасан Канадуудад “Гацуурт”-ын ордоо тавиад туучих нь зөв үү гэдэг асуудал чамгүй хугацааны туршид анхаарал татаж ирсэн. Ер нь бол “Гацуурт” ордын асуудал нь бүгдээрээ нийлж, тохиролцож аваад болж бүтэхгүй луйвар, хулгай бүхнээ хийж байгаагийн нэг илэрхийлэл гэх зүйлийг Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд хэлж яриад байсан. За харин “Сентерра Гоулд” компани “Гацуурт”-ын ордын ашиглалтыг эхлүүлэх гэж Монголын Засгийн газартай ил далд бүхий л хэлбэрээр хэлэлцээ хийж ирсний үр дүнгээ үзэж эхлэх нь ээ.

Уг нь Ноён уулын лицензийн асуудалтай холбоотой асуудал шүүх дээр байгаа. Ер нь бол Ноён уулын лицензтэй холбоотой асуудал өнгөрсөн хугацаанд олны анхааралд байж ирсэн. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс  Ноён уулын Гацуурдын орд дахь “Сентерра Гоулд” компанийн эзэмшлийн дөрвөн лицензийг цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Уг асуудалтай холбоотой шүүх хурал Захиргааны хэргийн шүүхэд өнгөрөгя есдүгээр сарын 26-нд болсон ч хойшилж, өнөөдрийг хүртэлх хугацаанд арав гаруй удаа хойшлоод байгаа юм.

Тодруулбал, энэ долоо хоногт  Захиргааны хэргийн шүүх “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын  Кадастрын хэлтсээс Ноён уулын орчимд “Сентерра Гоулд” компанид олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Учир нь шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч болон хариуцагч талаас тусгай зөвшөөрлийн эх хувьд үзлэг хийх, “Сентерра Гоулд” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хүлээн авсан гэж байгаа юм. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд иймэрхүү байдлаар шүүх хурал хойшилж өдийг хүрлээ.

 Тэгвэл  “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Сентерра Гоулд”-ыг өмгөөлж байгаа хэмээн ярьжээ. Тэр хэлэхдээ  “Сэлэнгэ аймгийн Засаг дарга байхаасаа эхлээд. “Сентерра Гоулд” компани  Ноён уул руу зам тавьсан цагаас өгсүүлэн бүх асуудалд  одоо Ерөнхий сайдын албыг хашиж буй Жаргалтулгын Эрдэнэбат холбоотой. Бүр шууд холбоотой. Үнэнийг дэлгэхэд ичиж зовох,  айж агших юм алга. Монголын ард түмэн бүгд харж, сонсч, мэдэж  байгаа. Ж.Эрдэнэбатыг Засаг даргаар ажиллаж байх үед Ноён уул руу сайжруулсан зам тавигдсан. Миний харж байгаагаар тэр зам тавигдахад Монгол Улсад Урт нэртэй хууль хүчин төгөлдөр хэлэлцэгдэж байсан. Маш их хэмжээний ойн сан, усны сав газар, хүүхдийн амралтын зуслан хүртэл тэр замын трасст орсон. Ноён уул дахь алтны лицензүүд Ашигт малмалын хэрэг эрхлэх газар мэдэх хэрэг ч Ж.Эрдэнэбатын лоббигоор олгогдсон. Энэ нууц биш. “Сентерра Гоулд”, “Бороо Гоулд”-тай холбоогүй юм  Ж.Эрдэнэбатад нэг ч байхгүй. Сэлэнгэ аймгийн Засаг дарга, дараа нь УИХ-ын гишүүн, өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд  гэх энэ өндөрлөгт шат дараалан хүрэх хүртэл энэ хүн “Сентерра Гоулд”-ын талд үйлчилсээр байгаа. Хатуу үг гэдэг үнэн үг байдаг.Тиймээс хатуухан хэлчихэд “Сентерра Гоулд”-ын толгой компанийн захирал Жон Казакоф сэтгүүлч Б.Отгоны асуултад хариулахдаа хэлсэн дээ “Танай Монгол Улсын Их хурал болон Засгийн газарт манай лобби бүлэг ажиллаж байгаа. Танай “Урт нэртэй хууль”-ийг байхгүй болгоно, Ноён уулыг чинь ч ухна” гэж. Өөрөөр хэлбэл, танай байгаль хамгаалах хууль, ойн хуульд бид нөлөөгөө оруулж чадна  гэсэн. Нялуунаас шулуун гэж үг бий. Шулуухан хэлчихэд, би түүнийг “Лобби бүлэг”-ийн удирдагч,  “Гацуурт” төслийг санаачлагч гэж боддог. Тэрэндээ эрдээд шүүх хурал дээр Засгийн газрын ажлыг яриад байгаа байхгүй юу. Төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадахаа байчихна ч гэх шиг. Тэтгэвэр тэтгэмжээ өгч чадахгүй болно ч гэх шиг.”хэмээн хэлж ярьсан байдаг.

За мөн Ноён уулыг ухах нь Монголчуудын аюулгүй байдалтай шууд холбоотой гэдгийг олон жилийн туршид ярьж байгаа хүмүүс цөөнгүй. “Ногоон загалмай ” нийгэмлэгийн тэргүүн Ш.Пүрэвсүрэн  “Гацууртын ордыг одоогоор 50 тонн бараг цэвэр шижирмэг алтны нөөцтэй гэдэг боловч, цаашдаа 100 тонн алт авах боломжтой гэж судлаачид үздэг. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд Ноён уулан дахь Гацууртын ордны алтны хүдэрт агуулагдах хүнцлийн хэмжээ 50,000мг/кг хүрч байна.Өөрөөр хэлбэл манай улсад мөрдөж буй стандартаас даруй 8,000 дахин их гэсэн үг. Мөн судалгаанаас үзэхэд. Гацууртын голын дунд хэсгийн шавраас авсан дээжид хүнцлийн хэмжээ 1З6 мг/кг байна гэжээ. Ноён уулнаас эх авдаг Гацууртын голын дагуух шороон ордыг “Гацуурт” компани анх 1990-ээд оны үед ашиглаж ихээхэн алт угааж авах үед голын ёроолын лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгаран голын ус хордсоныг дээрх баримт өгүүлдэг.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • ххххх (March 09, 2017 10:42:34 am )

    энэ сайд ч хол явахгүй нь бололтой Төсөл тендер нэрээр идсэн уусан зээл нэрээр цацсан хэдхэн тооны хувийн компаниудыг ивээдэг мөнгөө тэрчлэн төрийн тансаглалаа хасч чадаагүй байж ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж байна Дарга сэтэртэн бүр үнэтэй унаагаар ажил аминдаа заларч тал шиг өрөөнд ганцаар тухлаад зогсохгүй ардаа амралтын өрөө эзэгнэсэн хирнээ төрийн албыг зохих ёсоор нь явуулж чадахгүй өөрсдийгөө хаан хатан болсон мэт сэтгэж олон түмнээс тасарч хүнд суртал хөшүүн хойрго байдалд идэгдэж хурал цуглаан цаас эрээчихээс хэтрэхгүй байна гаднаас өчнөөн зээл аваад хувийн хэдхэн компаниудыг тэтгэсэнээс өөр юу хийсэн юм бэ Энэ хүнийг эртхэн зайлуулж хуудуутай ажлаа засч залруулан төрийн ажлыг зөв явуулж чадах хүнийг томилмоор байна

  • зочин (March 09, 2017 11:56:13 am )

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн төрийн сангийн дарга байхдаа Зүүнхараа чиглэлд байдаг ганц Арцат нэртэй хүүхдийн зусланг албан тушаалаа урвуулан ээжийнхээ нэр дээр авч дараа Бороо Гоулд -д өндөр үнэтэй зарсанаар уг хүүхдийн зуслан татан буугдаж Гацууртын алтны шороо зөөх замын трасс-т орсон нь бодит үнэн Тэгэхээр Гацууртын ордыг ашиглуулахад Ерөнхий сайдын ашиг сонирхол авилгал маш их нөлөө үзүүлж байгаа нь дамжиггүй. 2-рт Аварга Г.Эрхэмбаяр өнгөрсөн наадмаар Архангайханаас 1,2 тэрбум төгрөгний авилгал авч наадмын дараа мөнгө нь аваргын дансанд орж ирсэнээр АТГ аваргыг дуудаж хэрэг үүсгэн шалгасан боловч мөн Ерөнхий сайд хэргийг хаалгасан гэдгийг хүмүүс маш их ярьж байна

  • Зочин (March 09, 2017 4:02:22 pm )

    MAN-iig hudulguun nertei balmad umnuud yah um be, Yaj ch chadahgui um chini. Darabgaraa hamhiad duugai baisan ni deer de.

  • Өнөрөө (March 09, 2017 4:25:05 pm )

    гацууртын орд, ноён-уул тусдаа ойлголт юм биш үү. Гацууртын орд нь Ноён-уулаасаа 10 гаруй км зайтай.

  • зочин (March 09, 2017 4:57:42 pm )

    Өнөрөө чи мэдэхгүй бол дуугай бай Гацуурт гэдэг чинь Ноён уулыг л ухаж байна би чамд Ноён уулын оргилоос авсан зургийг явуулсан ч болно Тэр сайхан хөвч хангайг улаанаар эргүүлж байхыг харсан Монгол хүн харамсахгүй байх аргагүй Үнэмшихгүй бол чи өөрөө очоод үз Бороо Гоулд компаны тавьсан сайжруулсан шороон замаар яваад уурхайн хаалганд тулаад Мобикомын төмөр антен байгаа тэнд машинаа тавиад 2 цаг хиртэй дээшээ өгсөж алхаад оргилд нь гарна тэндээс хар нүдэндээ итгэхгүй Хөвч цул модон дотор хөрсийг эргүүлэхээр улаан шороо тэгээд ногоон хөвч улаан шороо 2-г хардаа

  • Пурэв (March 10, 2017 7:42:17 am )

    одоохондоо гацууртыг нинжа ухаад улаанаараа эргэсэн байгаа. Байгаа юмаа ухаж ашиглах естой. Хувь хуртэх гэсэн хувалзуудаа одоо больцгоо. Хунцэл шавар дотор байсан ч гэх шиг шал худлаа юм бичжээ

  • дэмжигч (March 10, 2017 8:17:48 am )

    Ашиглах нь зөвөө удахгүй л нинжа нар ухаад ямар ч эзэнгүй унасан мод ухсан нүх л үлдэнэ харин ч эзэнтэй байвал нөхөн сэргээлт нтр нь хийгдээд байгаль орчинд хор нөлөө багатай штээ

  • иргэн (March 10, 2017 1:00:10 pm )

    Манай өвөг дээдэс алтгүйгээр амьдраад болоод ирсэн одоо алт бонд чамин нэртэй их хэмжээний өр зээл авч өөрсдөө хувааж авдаг болсон нь аль нам ,засгийн үед давтагддаг жишиг тогтсон штээ….????

antalya rent a car