antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2017 12 comments

Б.Пүрэвдоржийн зарласан оффшор данс эзэмшигчид

нийтлэсэн Admin


Б.ОЧИР

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоортолгойлуулсан АН-аас нэр дэвшижсонгогдсон нэр бүхий таван гишүүнУИХ-ын даргад 2017 оны хоёрдугаарсарын 24-нд нэгэн тогтоолын төслийгөргөн мэдүүллээ. Тэр нь Монгол Улсыниргэдийн оффшор бүсийн банк дахьхадгаламжтай холбоотой мэдээллийгавах хүсэлтийг олон улсын дүрэмжурмын дагуу холбогдох байгууллагадгаргах, хадгаламжийн эх үүсвэр ньМонгол Улсын хууль тогтоомжид нийцэжбайгаа эсэхийг шалгаж, олон нийтэдмэдээлэх, Монгол Улсын иргэд, ажахуйн нэгжийн оффшор бүсийн банкиндбайршуулсан хөрөнгө хууль бус болохнь нотлогдсон тохиолдолд уг этгээдтэйашиг сонирхол нэгтэй, ураг төрлийнхолбоотой иргэнийг төрийн албанднаймаас доошгүй жилээр ажиллахыгхориглох, одоо төрд алба хашиж байгаатохиолдолд төрийн албан тушаалаас ньчөлөөлөх, эргүүлэн татах агуулга бүхийхулийн төслийг санаачлан УИХ-д өргөнбарих чиглэлийг Засгийн газарт өгөхтухай УИХ-ын тогтоолын төсөл юм.

Үүнийг нь УИХ-ын дарга М.Энхболдхүлээн авчээ. Тиймээс ирэх хаврынчуулганаар энэ асуудлыг хэлэлцэхболомжтой юм.

Төслийг санаачлагч УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж “…Монгол Улсын  ИхХурал хаврын ээлжит бус чуулганзарлаж, хуралдуулах гэж байна. Энэ ээлжит бус чуулганаар эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг, тодруулбал, ОУВС-гийн хөтөлбөрийг хэлэлцэх юм. Монгол Улсын эдийн засагт хүндрэл учруулсан гол шалтгаан бол төрийнөндөр албан тушаалтнууд төрийн болон ард иргэдийн хөрөнгийг зувшуулан оффшор бүсийн дансандбайршуулсан явдал. Өнөөдөр энэ тогтоолын төслийг өргөн барьсан бас нэгэн шалтгаан нь  Эрдэнэтийн 51 хувьтайхолбоотой. Тухайн үеийн МАН-ын дарга, МУ-ын ерөнхий сайд асан С.Баярын найз Жаст ХХК-ны захиралШ.Батхүү Өмнөд Африкийн Стандарт банкинд 109 ам.сая долларын барьцаанд Эрдэнэт үйлдвэрийг тавьсан. Өнөөдөр Монгол Улсад мөнгө угаалтын эсрэг хууль хэрэгжиж байгаа. Энэ хуулиар 20,000 ам.доллараас дээшгүйлгээг бүрэн хянадаг болсон. Гэтэл үүнээс 5500 дахин их буюу 109 ам.сая доллар Монгол Улсад орж ирэлгүй, хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон байна. Тэгэхээр Стандарт банкнаас зээлсэн 109 сая ам.доллароффшор бүсийн банкинд хөрөнгө болж байршиж байж магадгүй гэж үзэж байгаа. Тиймээс энэ хөрөнгийг шалгахзорилгоор өргөн барьж байгаа” гэлээ. Түүнчлэн Б.Пүрэвдорж гишүүн “…ХЗДХЯ-наас өргөн барьж байгаа оффшорбүстэй холбоотой хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй хэдэн сар болж байна. Хэлэлцэгдсэн ч оффшор бүсэд хөрөнгөхадгалдаг хүмүүсийн нөлөөлөл орж байгаа гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, өмнө нь хууль бусаар олж авсанхөрөнгөө оффшор бүсэд хадгалсан хүмүүсийг хэрхэх талаар энэ хуулийн төсөлд нь тусгаагүй. УИХ дахь АН-ынбүлэг энэ хуулийн төслийг хатуу нөхцөлтэйгөөр урагшлуулахыг хүсч байгаа. Гэтэл энэ хуулийн төсөлхэлэлцэгдэхгүй удаад байгаа шалтгаан бол МАН дахь оффшор бүсэд хөрөнгө эзэмшдэг хүмүүсийн нөлөөлөлбайна. Тиймээс үүнд маш хариуцлагатай хандах хэрэгтэй” гэсэн юм.

Гишүүдийн өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл хавсралттай. Уг хавсралтад Оффшор бүс дэх данс эзэмшигч 13 хүнийг нэрлэн, шалгах үндэслэлийг тайлбарласан байна.

1.“Жаст” компанийн захирал асан Ш.Батхүү. Түүнтэй ашиг сонирхол нэгтэй, хамт шалгах шаардлагатай хүмүүсээрЕрөнхий сайд асан С.Баяр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал байхдаа 100 сая ам.долларын баталгаандээр гарын үсэг зурсан Ч.Ганзориг, дээрх баталгаа гаргах үед ТӨХ-ны дарга байхдаа гарын үсэг зурсан, одоогийнҮХЦ-ийн гишүүн Д.Сугар, УБТЗ-ын ерөнхий захирал байхдаа 40 сая ам.долларын баталгаанд гарын үсэг зурсанТ.Очирхүү нарыг нэрлэжээ. Өөрөөр хэлбэл, 2007-2009 оны хооронд тэр үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайдС.Баяр, ТӨХ-ын дарга Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нарУБТЗ болон “Эрдэнэт үйлдвэр”-ээс “Жаст” компанид баталгаа гаргаж өгсөн. Гэвч 2016 оны есдүгээр сарынЛондонгийн Арбитрын шийдвэрээр уг өрийг дээрх хоёр компани төлөөд эхэлсэн.

2. Бизнесмэн Сү.Бат-Очир. Ерөнхий сайд асан Сү.Батболдын төрсөн ах. Тэрээр нэг оффшор данстай бөгөөдтүүнд нь байх хууль бус орлого нь “Бороо гоулд” ХХК, “Энержи ресурс” ХХК-ийн Ухаахудагийн уурхайтайхолбоотой байж болзошгүй гэнэ.

3. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн авга ах Ч.Батзориг. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал асан. Оффшортдолоон данстай энэ эрхмийн хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гаргасан 100 саяам.доллартай холбогдож болзошгүй.

4. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан. “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн захирал асан тэрээр оффшорт хоёр данстай. Төмрийн хүдэр үнэтэй байх үед төмрийн хүдрийг хоёр гэрээгээр экспортолж, их хэмжээний орлого нуусан байжмагадгүй гэнэ. Энэ асуудлаар нь түүнийг 2012-2015 оны хооронд шалгаж байжээ.

5. Сангийн сайд асан Я.Очирсүх оффшорт нэг данстай гэнэ.

6. НИК ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням оффшорт хоёр данстай.

7. НИК, Петровис ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Оюунгэрэл “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг уурхайтайхолбоотой хууль бус орлого олсон байж болзошгүй.

8. С.Баярын дунд охин, “Голден Уеллен Инк” компанийн захирал Б.Бадамханд 1981 онд төрсөн. Оффшортдөрвөн данстай. Хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болонУБТЗ-аас баталгаа гаргасан 140 саяам.доллартай холбогдож болзошгүй.

9. С.Баярын том охин Б.Нандин /1977 онд төрсөн/ болон Энрико Дел Каса оффшорт хоёр данстай. Хууль бусорлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болонУБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй.

10. С.Баярын бага охин Б.Хонгор. 1992 онд төрсөн. Хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болонУБТЗ-аасбаталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй.

11. УИХ-ын гишүүн асан С.Баярцогт оффшорт нэг данстай. Түүнийг Сангийн сайд байхад Оюутолгойн гэрээзурагдсан байдаг. Хууль бус орлого нь “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг уурхай, “Оюутолгой” ХХК-тайхолбоотой байж болзошгүй.

12. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оффшорт нэг данстай. Тэрээр өмнө нь байгаль орчны сайдаар ажиллаж байсан.

13. НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн ах Ц.Сэргэлэн. Оффшорт нэг данстай. Хууль бус орлого нь хууль бусгазрын наймаатай холбоотой байж болзошгүй.

Ийн оффшор данс нь ил болсон 13 хүнтэй холбоотой мэдээллийг шалгуулах нь зүйтэй гэж Б.Пүрэвдорж тэргүүтэйгишүүд үзжээ. Эндээс үзвэл нэр дурдагдсан хүмүүсийн дийлэнх нь МАН-ын харьяа хамааралтай байна. Тиймээсэрхэм гишүүдийн өргөн мэдүүлсэн төслийг ажил хэрэг болгож, УИХ-аас тогтоол гаргаж, улмаар Засгийн газархуулийн төсөл боловсруулна гэдэг юу л бол. Харж л байя.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Жагаа (March 07, 2017 11:17:16 am )

    Шударга бай Пурэвдоржоо. Хуний толгой дээрх овсийг харах амархан. Оорийн толгой дээрх бухлыг олж харах хэцуу. Хуний оорийнх гэсэнгуй бугдийг гаргаж тавьсан бол итгэх байлаа. Бусдын омноос хэн нэгнийг ялалдаггуй гэдгийг мэдмээрсэндээ

    • орд (March 07, 2017 2:10:55 pm )

      амаа хамхи

  • зочин (March 07, 2017 12:14:15 pm )

    Манай засаг төр, төрийн түшээд гэж үнэхээр бантан болжээ. Зайлшгүй цэгцэлж байж цаашаа явахгүй бол цаашаа явах арга зам алга, эцсийн зогсоолдоо зогсчээ

  • zochin (March 07, 2017 2:19:31 pm )

    EERIIGEE AN aa YAGAAD ORKHIB. ENE JAGSAALT BOL KHUDAL BNA….

  • ИРГЭН нАМСАНзочин (March 07, 2017 3:40:07 pm )

    пүрэвдоржоо өөрийнхөө толгой дээрхи том хар үсээ сайн хар хүний мууг үзэх гэж байгаад өөрийнхөө булхайг дэлгэв дээ хэрэг хуучирдаггүй шүү

  • Nam bus (March 07, 2017 4:42:04 pm )

    Er hunii dotor emeel hazaartai mori bagtdag gedeg ug basan odoo uyd Shudrag dur nam shiree sandal alvan tushaal ahui hangamj alavni unaa jiip bagthaaraa ul shagaaj dur esegj yvaa ym

  • Anonymous (March 07, 2017 5:20:08 pm )

    ЗӨВ ЮМ ХИЙЖЭЭ. ОФФШОРОО ТАТАЖ МОНГОЛДОО АВЧИРЧ ХҮНДРЭЛЭЭС ГАРАХ. ЕР НЬ НЭР БҮХИЙ ХҮМҮҮСИЙГ ШУУД ШОРОНД ХИЙЖ МОНГОЛДОО АВЧИРСАН ЭТГЭЭДИЙГ СУЛЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ.

  • nutag (March 07, 2017 9:01:10 pm )

    purevdorj yuch medekhgui khooson khundii tolgoi
    Amnii bilgeer UIKH-iin gishuun bolson deeguur tolgoit
    Darvi, Zereg sumiinkhnii TUTS, Delguurt tavisan uriig darj sanal avsan khuurmag tolgoi
    AN-iin bambai bolj adagt ni aluulakhaa medekhgui khooruu tolgoi
    MAN-AN khoyulang ni gargaj tavij chadakhgui ekh oronch bish tolgoi
    Akhiad nutgaasaa UIKH-d garch chadakhgui anduu tolgoi
    Elbegdorjiin uyanii nokhoi bolj baigaagaa enduursen tolgoi
    Eniigee ertkhen ukhaarch zasakhgui bol unkhrukh tolgoi bolno shuu
    SONGOGCH

  • харамсаж байна (March 08, 2017 8:36:49 am )

    АН, МАН ын төр барилцсан 27 жилд намын удирдлагад ойр байсан хүн бүр хариуцлага хүлээж, төрөөс зайлуулагдах ёстой. Ингэхгүй бол төрөө цэгцлэх боломж алга. ТӨР өрөнд оруулсан үйлдэл бүрийг нарийвчлан шалгах ёстой

  • Тунгаа (March 08, 2017 11:57:42 am )

    Пүрэвдоржоо чи ямар билээ авилга авсан төрийн мөнгө угаасан нөхөр шүү ГИХШХЕГ-ын байранд архи хүүхэн авчирч баруун солгойгүй тансаглаж байсан яагаад төрөл арилжив. Элбэгдорж дээрээс дотороос архины халуун дэргэдээс АН шуу юм хатгаад байна уу.

  • od (March 08, 2017 6:51:11 pm )

    zuv. ingeed bie bieniihee idsen uusniig duudaad braarai. eniig ni ulguj avaad shalgadag huuliin baiguullaguudtai ch boloosoi.

  • Anonymous (March 08, 2017 8:03:33 pm )

    очирхуу чинь одоо УБТЗ л ажиллаж бгаа ш дэээ ичдэггуй юм бх даа

antalya rent a car