antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 6, 2017 1 comment

Зүүн аймгуудын зорчих хөдөлгөөнийг нээлээ

нийтлэсэн Admin

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар зүүн гурван аймгийн замыг хаагаад байсан. Тодруулбал, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт “Шүлхий”, “Хонины цэцэг” өвчин гарч, тархалт нь нэмэгдэж байгаатай холбогдуулан зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан юм. Учир нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дэвсгэрт орших Алтан-Овоо, Шилийн богд уулыг зорих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэнээс бусад аймаг суманд малын гоц халдварт өвчин тархах эрсдэлтэй байсан аж.

Харин өнөөдрөөс эхлэн уг хязгаарлалтыг цуцалж, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй болголоо. Гэхдээ мах, малын гаралтай түүхий эд тээвэрлэх нь хориотой хэвээр байгаа юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР (March 06, 2017 6:21:28 pm )

    ЗӨВ ШҮҮ

antalya rent a car