antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 6, 2017 42 comments

Оюутолгой гэдэг “охин”-оо буруу хүнд бүрэн алдахын өмнөх Ерөнхийлөгчийн үг!

нийтлэсэн Admin

“Ерөнхийлөгч “Рио Тинто” компаниас байр авсан нь авлигын шинжтэй байна… 2011 оны дөрөвдүгээр сард “Рио Тинто” компани Ерөнхийлөгчийн эхнэрийн удирддаг санд хандив цуглуулах аяныг АНУ-д зохион байгуулсан нь авлига байж болох талтай.” хэмээн гишүүн асан Г.Уянга хэлсэн байдаг. Гэхдээ энэ бол түүний байр суурь. Эцэслэн тогтоогдсон зүйл одоогоор үгүй. Харин нэг зүйл тодорхой байдаг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухайд аль ч цаг үед Оюутолгойн хөрөнгө оруулагчдад сайн ханддаг. 2009 онд Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ  хийгдсэний дараа чуулган дээр тэрбээр  “Энэ гэрээ хийгдсэнээр Монгол Улс, халуун бүлээрээ, нийтээрээ урагш нэг алхсан гэж би бодож байна. Та нөхдөд, нийт ард түмэндээ баяр хүргье” гэж байв.   Ингэж хэлснээсээ хойш 3 жилийн дараа  шинэ оны өмнө телевизээр ярихдаа “Оюутолгой гэдэг нэг “охиноо” бид буруу хүнд өгчихсөн байж магадгүй. Тэр охин хүний эхнэр болчихсон бол алдааг засах ямар ч боломжгүй. 17 настай “охиныг” маань анх байсан байдлаар буцаагаад өгөхгүй шүү дээ. Тиймээс дараагийнхаа “охидуудад” анхааралтай хандая” хэмээн хэлсэн удаатай.

За харин Ерөнхийлөгч ийн байр сууриа илэрхийлсний дараа Оюутолгойн эрх мэдлийн хуваарилалт шинээр хийгдсэн тухай мэдээлэл бидэнд ирж байсан юм.

Тодруулбал, Монголын Оюутолгой төслийг Английн болон Уэлсийн хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компани өөрийн менежментийн дагуу удирдах бүрэн эрхтэй болсон тухай мэдээллийг бид  2012 оны эхээр авч байсан санагдана. Айвенхоу Майнз компани 15.1 сая ширхэг хувьцаагаа Рио Тинто-д худалдсанаар ийм зүйл болсон юм. Хачирхалтай нь Монголын уул уурхайн салбар дахь хоёр гол тоглогч Оюутолгой төсөл дэх эрх мэдлийн хуваарилалтаа өөр зуураа л тохиролцоод хийчихэж байхад Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн гол тал нь болох Монголын Засгийн газар юу ч мэдээгүй мэт байсан. БНХАУ-ын төрийн өмчит Чайналко компанитай тунчиг ойрын харилцаатай Рио Тинто групп Оюутолгой төслийг удирдах нь тов тодорхой болсоны араас буюу хоёрдугаар сарын 1-ний өдөр “Засгийн газрын хуралдаанаар “Рио Тинто” компани нь “Айвенхоу Майнз” компани дахь өөрийн хувь эзэмшлээ 51 хувьд хүргэн нэмэгдүүлсэн талаар УИХ-ын холбогдох Байнгын хороодод мэдээлэл хийж, танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт даалгалаа”  гэх  мэдээлэл гараад л өнгөрсөн юм.

 Уг нь Оюутолгой төслийн хүрээн дэх  Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэдэгт нь “Менежментийн баг нь Айвенхоугийн нэгдмэл сонирхолтой этгээдэд менежментийн чиг үүргээ хэсэгчлэн шилжүүлэх эсхүл туслан гүйцэтгүүлэх замаар шилжүүлж болно. Энэ тохиолдолд менежментийн хөлсний шилжүүлсэн эсхүл туслан гүйцэтгүүлсэн менежментийн үүрэгт ногдох хэсгийг (менежментийн багийн тодорхойлсноор) Компани нь тухайн нэгдмэл сонирхолтой этгээдэд шилжүүлнэ” гэсэн өгүүлбэр бий. Харин Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа тохиролцсон зүйлүүд дотор Айвенхоу Майнз Лимитед компани болон Рио Тинто компанийн хооронд байгуулсан хувьцаа эзэмших гэрээний дагуу Рио Тинтогийн зүгээс Айвенхоу Майнз Лимитед-ийн хувьцааг эзэмших замаар Хөрөнгө оруулагчид болон Оюу толгой төсөлд хэсэгчлэн санхүүжилт хийхийг хүлээн зөвшөөрснийг; харгалзсан гэх өгүүлбэр байдаг. Эдгээр нь төслийн шууд удирдлагын эрх мэдлийг хамаа замбараагүй шилжүүлж болно гэсэн агуулгаар ойлгогддоггүй. Рио Тинто группийн тухайд  компанид хувь эзэмших замаар төслийн удирдлагыг гартаа оруулах аргыг хэрэглэн эрх мэдэлд хүрсэн харагддаг.

Гэхдээ Айвенхоу Майнз нь  Оюутолгой дахь менежментийн эрхээ шилжүүлсэн ч, хүртэх ашиг нь ихээхэн өндөр байх хэвээрээ гэдгийг эдийн засагчид хэлж ярьж байсныг эргэн сануулъя.

Ямартай ч Монголчууд Оюутолгойн гэрээ рүү эргэн нэг сэхээ авч харсан тэр цаг үед, Ерөнхийлөгч бүх юм болоод өнгөрснийг үг дуугүй сануулсантай зэрэгцэн Рио Тинто Оюутолгой дахь эрх мэдлээ лавшруулан баталгаажуулж байжээ.

Эх сурвалж:  Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

42 Comments

  • харамсаж байна (March 06, 2017 11:22:39 am )

    Оюу толгойг АН, МАН ын удирдлага хамтарч монгол улсад ямарч ашиггүй хэлбэрээр гэрээ хийсэн. Ингэж гэрээ хийсэн шагналаа ч тэд авсан. Ард түмэн л юу ч үгүй үлдсэн дээ. Энэ луйварчидтай хариуцлага тооцож чадах шударга хүмүүүс л төрд хэрэгтэй байна даа

  • Anonymous (March 06, 2017 11:22:59 am )

    ene hun ch uulaasaa mongoloo geh setgelgui hun ym shig baigaan

  • ЗОЧИН (March 06, 2017 11:30:01 am )

    монголчууд оюу толгой хэмээх баялаг аа гадаадын болон дотоодын хулгайч дээрэмчдэд алдсан олж авчрах ерөнхийлөгчтэй болох заяа байна уу алга уу

  • zochin (March 06, 2017 12:07:43 pm )

    temtseh tsag l bolood bna yrij heleed avilgachdaas salj chadahgui negdej baij salj chadna

  • Anonymous (March 06, 2017 12:17:25 pm )

    мэдэхгүй л юм, гэхдээ үнэхээр байр авсан нь үнэн л бол утга алга даа, эрхэм ерөнхийлөгчөө, хичнээн гоё гоё юм яриад … байр битгий хэл бал ч авахгүй байж чадаж байж л шудрага ёсны тухай ярих хэрэгтэй биз дээ

  • Хошного (March 06, 2017 12:26:14 pm )

    Эбэ г буудах хэрэгтэй

  • Anonymous (March 06, 2017 12:42:11 pm )

    Buruu zvil hiisen l bn yalt ch vgvi abilgiin nuluu orson l bh l da. Uursdiinhu ami nas hvch hudulmuruuruu hamgaalj irsen mgl hvmvvsiin hoich ve bidendee vldeesen ter baylgiig heeb neg heden hvmvvs uursdiin umch hurungu aytai zarj de hariutslaga hezee hoin zaabal tootsoh hregtei tsaazaar abah yaliig butsaaj serggh heregtei

  • Наран (March 06, 2017 1:06:53 pm )

    Ашиггүй гэрээ гэдгийг мэдсээр байж хийчихээд одоо ард түмэн минь ээ хэмээн нэр барьж мэдэн будилж байгаа нь гайхалтай арга заль гэхүү Яасан ханаж цаддаггүй авлигачид байдаг юм Яаж ард түмнийхээ сайн сайхны төлөө гэж зоригтой худал ярьж чаддаг юм ёстой мэдэх юм алга аа Төрийн түшээд маань төрөө түшиж чадахаа ч байлаа даа !!!!!!!
    Ард түмэн нь элгээрээ мөлхөж байсан бол одоо бүр хэвтэх нь яана даа Сэхээх чадалтай хэн нэгэн байх л учиртай зоригтой гараад ирээсэй Зоригтой нэрлээд өөрсдөө шууд сонгох юмсан

  • Anonymous (March 06, 2017 1:30:58 pm )

    ene huniig yah be mongolchuudaa

  • Anonymous (March 06, 2017 2:20:10 pm )

    YAMAR ARD TUMEN BN TIIM UDIRDAGCH BH YUMDAA BUZAR

  • Салхич шувуу (March 06, 2017 2:21:34 pm )

    Оюу-Толгойн гэрээ бол Монголын ард түмэнд ашиггүй гэрээ. Энэ бол тоо мэддэг хэн ч бодсон Монголын ард түмэнд алдагдалтай гэрээ гэдэг нь анхнаасаа ойлгомжтой байсан. Үүнийг хамгийн гайхамшигтай гэрээ гэж сурталчласан Баярцогтыг эхний ээлжинд шалгах хэрэгтэй.

  • Anonymous (March 06, 2017 4:08:22 pm )

    Гэрээ хийсэн хумуусийг шалгах хэрэгтэй бугд л офшортонгууд болж шагналаа авцгааж гадаадад гарцгаах шив дээ Шударга л байцгаая даа гэдэг Угэнд менч их хууртсаар

  • Anonymous (March 06, 2017 4:10:23 pm )

    uurhain nootsiin bodlogiig onoj hariugiin n gargaj chaddaggui taamaglaj hariugiin n gargadag gej holbogdoh albaniihan medne ter gereegeer yavbal muu ter gereegeer yavbal sain geed saad hiigeed baival uls hogjihgui. yag onoj onoliin tootsoo gardag bol yu gej huul zorchih uu

  • Anonymous (March 06, 2017 4:11:36 pm )

    ardchilal toond bish chanart bii

  • Anonymous (March 06, 2017 4:20:30 pm )

    ardchilal geech garch ireed mongol guilagchin bolsoon umchuu gadnii hvnd deeremdvvldeg bolsoon turd bga ni bidniigee zardag bolsoon ted nariin idej uussaniig yrihaa bolison odoo..odoo bid gazar nutagtaigaa bvren vldehsen gej l sanaa zovj bna …odoo idej uuj duusdaggvi bas neg baatar uuriiguu erunhiilugchid devshvvllee elbegdorjoos deerdeh hvn mun vv ardchilsan ner barisan hulgaichuudiig hedii boltol uugshvvlehiig burhan medeh bhdaa

  • Anonymous (March 06, 2017 4:48:46 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Оюутолгойн төсөл Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Anonymous (March 06, 2017 4:49:04 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Anonymous (March 06, 2017 4:49:30 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, авилгачид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • ireedui (March 06, 2017 5:04:46 pm )

    Elbegdorj gedeg huniig bid Eronhiilogch gej hezeech hundelj chadahgui yumdaa . Elbegee tuunii nohoduud nutsgen ireed l nutsgen bucdag hunii orchlond yun ih shunal ve dee.chimeeguihen heden sar bolood ter gadaadad nuusan ard tumniihee horongiig ideed yvj uz..alibaa zuil hayzgaartai baidag bichigdeegui huul hezee negen tsagt ta nart hureh l bolno. Undsen huulind maani gazriin doorhi bayalag ard tumnii omch gej baidag bidniig basaj toglodog boli

  • ireedui (March 06, 2017 5:06:55 pm )

    ene hunii ter erdenetiin 49-g bucaaj bhad uheh gej haraaj zuhej baisniig bodohoor Mongol hun buriin oi gutaj haramsal bagadaj baugaa shuu

  • Anonymous (March 06, 2017 5:10:34 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Anonymous (March 06, 2017 5:10:55 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

    • unshigch (March 07, 2017 10:47:12 am )

      bid shine kolonichloliin zolios bolohod tun oirhon boljee

  • Anonymous (March 06, 2017 5:11:12 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Anonymous (March 06, 2017 5:11:37 pm )

    Элбэгдорж, Бат-Үүл, Да.Ганболд нар нэгэн насныхаа амьдралыг Монгол улсыг эдийн засгийн болон оюун ухаан, ёс суртахууны хувьд дампууруулахад зориуллаа. Хүн 40 наснаасаа хойш нэг их засардаггүй юм гэсэн. Иймд эд нар хэзээ ч засрахгүй. Ийм хүмүүсийг дахин Монголын төрд хэзээ ч ойртуулж болохгүй. Үүнийг хэзээ ч бүү март. Мартвал сөнөнө!!!

  • Anonymous (March 06, 2017 5:11:59 pm )

    Буурай болон хөгжиж байгаа улс орны хөгжлийн хамгийн зөв зам нь батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбарыг 100 % төрийн өмчид байлгах социалист эдийн засгийн чиглэлийг баримтлах, харин бусад бүх салбарыг 100 % хувийн өмчид байлгах капиталист эдийн засгийн чиглэлийг баримтлах явдал юм. (Конвергенцийн онолыг боловсруулсан дэлхийн нэрт эдийн засагчид)

  • Anonymous (March 06, 2017 5:12:23 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Anonymous (March 06, 2017 5:12:51 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Anonymous (March 06, 2017 5:13:32 pm )

    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн 100 хувь төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

  • Anonymous (March 06, 2017 5:14:05 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • зочин (March 06, 2017 7:22:16 pm )

    Юу гэж ойлгомоор юмбдээ.Ард түмнээ төөрөлдүүлэх нарийн ов заль сэдэж түүнийгээ гадныхантай үгсэн хөөрөлдөж байсан байхнээ.Энэ хүн ганцаараа бишлдээ С баяр өөр бусад Д зоригт Баярцогт гээд эд тун олуулаа энэ мянганы гэгдэхээр луйврын гэрээг хийсэн.Энэ талаар манай улсын нэртэй төртөй мэдлэгтэй хүмүүс мөнч их бичлээ ярилаа.Шаравдорж гэдэг хүн тэр гэрээний талаар маш тодорхой бичсэн.Хамгийн халтай, монгол барагдах юм биш гээдл авилгадаад байдаг ерөнхийлөгч юм даа энэ хүн-хөгийн хулгайч.Нэг удаа УИХ-ын чуулган дээрээс монгол улсыг худалдаж байсан байна билээ.

  • ЗОЧИН (March 06, 2017 7:39:25 pm )

    Монгол улс энэ хүнийг ерөнхийлөгч болгосон нь хоттой хонио чононд хадгалуулсантай адил явдал байлаа,Энэ хүн авилгатай тэмцэгчийн дүрд тоглон авилгыг гааруулагч байв.Монголын газар шороо. алт эрдэнэс, ашиг сонирхолыг худлдах тал дээр маш уран цэцэнээр ард иргэдээ хошигруулан хуурч чаддаг хүндээ.Одоо групп гэдэг нэр томьёо моодонд оржээ.”Ээбий групп” гэж МАНАН-ийн нам дамнасан улс төр эдийн зас гийн мафи- авилгыг группыг энэ нөхөр толгойлдог гэж ойлгогдох боллоо.Энэ хүнд гомдох багадмаар хараал гэж байдаг бол хийлэгмээр…яагаад гээч…энэ нөхөр УИХ-дээр монгол улсыг “ОТ-г” маань худалдаж байсныг би хожим ойлгосон..хэлэх үг олдохгүй бн ерөнхийлөгч минь,,,ЧИ ЯАСАН ИХ ГАЙТАЙ, МУУХАЙ АҮН БЭ?

  • Халх (March 06, 2017 9:13:00 pm )

    Энхбаярын хэрэг бол юу чбиш. Харин энэ Элбэгдорж улсаасаа илүү баян ерөнхийлөгч болчихлоо.

  • иргэн (March 06, 2017 9:49:37 pm )

    Ийм муухай хүн бас байх юм. Манай ерөнхийлөгч гадны хулгайчуудын өмнө тонголзсон тунч зальтай тун муухай хүндээ.Энэ хүний удирдаж бгаа улсыг аюулаас хамгаалах зөвлөл юу харж,юунд санаа нь зовжбайдаг юм бол.Энэ хүнийг ард түмэнээ хошигруулж,муундаж өнгөрөөсөн 8 жилд улс орон 27тэрбум доллрарын өрөнд унаж дампуурлын ирмэгт тулж ард иргэд айл өрхүүд ядуурч зовж байхад ганц жаргасан санаа зовох юмгүй тааваараа таргалсан хүн нь та байлаа, айл нь танайх байлаа,Цэцэрхэн ярьсан бүхэн чн чи улсын төлөө өчүүхэнч зовох сэтгэлгүйг чн харууллаа. Энэ 8жил бол чи “улс төрд шургалсан “хулгайчуудтай нийлж монголыг худалдах луйвардах хуйвалдааныг цэцэглүүлж бас тийм этгээдүүдийг цээжээрээ хамгаалсан он жилүүд байлаа.Хувийн хэвшлийн 20 тэрбум долларын өрийг эзэнтэй нь зарлаж хуулийн дагуу хариуцлага тооцоочээ Улсыг аюулаас хамгаалах зөвлөлийн даргаа.Энэ өрийг ард түмэнд тохож монголыг худалдах оролдлого гарсаар байгааг та яагаад анхаарахгүй ,ажиггүй царайлаад гүрийгээд бнаа.

  • ЗОЧИН (March 06, 2017 9:52:55 pm )

    ХОНГОРХОН ГОМО МӨНХӨӨ МИНЬ ЧИ ӨӨРӨӨ ИЧИХГҮЙ БОЛ ЧАМД ДОРОМЖЛУУЛЖ ЧАМААР ОРОЛДУУЛСАН ЗАЛУУС БИД ИЧИХГҮЙ ЭЭ ЗА

  • Иргэн (March 06, 2017 10:57:46 pm )

    АВИЛГА АВСАН БОЛ ҮТЭР ОГЦРУУЛ БУЗАР ХОЫГ

  • zochin (March 07, 2017 12:09:49 am )

    medeej oyuntolgoigoos bygd avilga avsan bolood tseejeerei haaj baigaa ni oilgomltoi bizdee ochyyhen avilga avahiin tuld ulsiin tiim tom ordiig zygeer shahuu ogdog usan tolgoitoi hymsdee geree hiisen hymyysiig shyyh heregtei oyun tolgoig neg bol tsutslah esvel dahin geree hiih heregtei buruutan ni Elbegdorj

  • enhee (March 07, 2017 9:39:20 am )

    manai eronhiilogch neg udaa TV-iin yariltslagad bi eronhiilogchiin suudalaas buuchaad Svhbaatariin talbai deegvvr hvnees aij ichilgvi alhaj bh ymsan, ard irgedteigee gar barisan shig alhah shan gej yarij bsan. Odoo ooroo martaagvi bh boltugai. Harin ta tegj nvvr bardam alhaj chadah gabyag bvteej chadabuu, gabya geheesee ilvv gai bolj hudlaa yarisan n ih haragdahiin, omnoh eronhiilogch horigdoj bariad bhad hetsvv l ym bilee iim y
    abdal dahin dabtagdahiig harmaargvi l bdag….

  • иргэн (March 07, 2017 5:37:45 pm )

    Оюутолгойд туслан гүйцэтгэгчээр ажилладаг Барилга архитектур кампани хуулийг ёстой гууль болгож байна ааа

  • зочин (March 07, 2017 9:50:08 pm )

    Үлэг гүрвэлийн яс АНУ-аас авчирч сүржигнэж байхаар Оюу толгойн гэрээг өөрчилж буцааж авахыг бодохгүй, алджээ гэж буй нь гэрийн чавганцаас ч дор юм шиг. Ийм нөхөд төрд байхад сайныг горьдох, найдах хэрэггүй.

  • ан-ЫНАХМАД (March 08, 2017 11:29:04 am )

    Йим хүнээ сонгосон. зөв хүнийг шоронд хийхэд зарим нь баярлаж, сонирхож байсанОдоо тэгээд баасыг долоогоод явцгаа АН-нхан бүгд хулгайч нар,алуурчид байсан гэдэг тодорхой боллоо.Жирийн гишүүд хамаагүй гэж хэлэх хүн бий Тэгвэл тэрЖирийн Гишүүн йим бузар булайтай яагаад эвлэрээд дуугүй,бүр зарим нь хамгаалаад арьснаасаа сугарах шахаж байгаа нь ялгаагүй хулгайч алуурчин гэсэн үг. АН-г устгах хэрэгтэй Дахижбүү байгуул

  • ан-ЫНАХМАД (March 08, 2017 11:33:10 am )

    Йим хүнээ сонгосон бидний хохь.Энхбаяр гэж зөв хүнийг шоронд хийхэд зарим нь баярлаж, олзуурхан сонирхож байсан Одоо тэгээд сонгосон ерөнхийлөгчийнхөө баасыг долоогоод явцгаа АН-нхан бүгд хулгайч нар,алуурчид байсан гэдэг тодорхой боллоо.Жирийн гишүүд хамаагүй гэж хэлэх хүн бий Тэгвэл тэрЖирийн Гишүүн йим бузар булайтай яагаад эвлэрээд дуугүй,бүр зарим нь хамгаалаад арьснаасаа сугарах шахаж байгаа нь ялгаагүй хулгайч алуурчин гэсэн үг. АН-г устгах хэрэгтэй Дахижбүү байгуул

antalya rent a car