Монголын тэргүүн баячуудын эгнээнд зүй ёсоор ордог “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ өнгөрсөн жилд хотын дарга Г.Мөнхбаярыг шүүхэд өгч нэлээд шуугиан тарьсан. Гэсэн ч энэ удаад шүүх түүний талд бус ард түмний талд үйлчилсэн юм. Олон жил барилгын салбарт хүч үзэж, нэлээд хөрөнгөжсөн тэрээр энд тэнд тендер будлиантуулж, зөвшөөрөлгүй газрыг булаан авахдаа гаргуун ч хэлсэн үгэндээ хүрдэг эрийн жудагтай эр биш гэнэ. Учир нь тэрээр шинэ оны эхний өдөр хошин урлагийнханы шинэ жилд уригдан очихдоо ууж, идэж нэлээд наргижээ. Энэ үеэрээ тэрээр хөгшин залуу нийлсэн 20 жүжигчинг нэр цохон тус бүрд нь 10 сая, нийтдээ 200 сая төгрөг өгнө хэмээн ам алджээ. Тэрээр энэ мөнгөний тоог өөрийн эрхгүй хэлсэн ч нэр нь дурьдагдсан жүжигчид баярлаж, хөөрсөндөө тэр үдэш эгээ л Улаанбаатар рестораныг нураачихаагүй гэнэ лээ. Гэсэн ч ингэж их баярлуулсан өнөөх 200 сая төгрөг ор үндэсгүй худал амлалт байсан аж. Учир нь “Ажлын өдөр “Алтай констракшн”-ы байран дээр очоод мөнгөө аваарай” гэсэн Х.Бат-Эрдэнийн үгэнд итгэсэн жүжигчид хөөр баяртай ажил дээр нь очоод хөөгдөх шахам үүдээр нь гарсан гэнэ лээ.
Н.Уранхас www.uls.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 09, 2012 11:21:09 am )
ene hun yasan uur boloo vee zaluujchihsan ch yum shig, neeh paaraisan huvtsastai tostoi har jolooch shig hun yavdag baisan daa. 8 jiliin umnu

1 Comment